Monday, May 14, 2012

За нэг жижиг хэмжээний зохиол ч гэх юмуу бичлээ, 2 3 тасдаж хийх болж байх шиг байна, зүгээр суухаар бичээд л байя даа

Чингис хаан олон улсын нисэх буудлаас тун удахгүй ММС236 онгоц Москвагаар дайран Виень хотруу хөөрөх гэж байна. Энэ л онгоцонд амжин ирэх гэж хаа хол Сансараас такси хөлслөн нэгэн гэр бүл ирж айсуй.
Гэрийн эзэгтэй бололтой 50 шүргэж яваа болвуу гэмээр эмэгтэй урд нь суусан байх ба машины арын суудалд 1 ойтой хүүхэд тэвэрсэн дөнгөж 20 л хүрж баймаар бүсгүй түүний хажууд нөхөр болох мөн л өөрөөс нь насаар зөрөмгүй залуу суун цонхоор ийш тийш харан харц нь дальдчин нэг л тогтворгүй явна. Айлын ганц охин, хүүгийн ээж, залуугийн гэргий болох бүсгүй энэ нислэгээр ийнхүү харь улсыг зорин явах гэж буй. Онгоц хөөрхийн алдад ээж нь: "Миний охин зорилгоо л биелүүлээд ирдэг юм шүү, хүүдээ бүү санаа зовдоо. Жавхлан сургуульдаа явхад нь аав ээж нь хөдөө Улаанааг хараад үлдчихнэ цэвэр агаарт хүү чинь эрүүл саруул хурдан өснөө" гэв. Жавхлан буюу нөхөр нь харин үг хэлчих гэхээр уйлчих болвуу гэж төвөгшөөн дэмий л бөөн хайр харамлалын харцаар гэргийгээ харж зогсоно. Тун ч удалгүй хил дээр бүртгэлээ хийлгэн, онгоцондоо суудлаа эзлэхийг шаардсан болхоор нөхрийгөө нэг үнсэж аваад хонгор үрээ нэг сайтар үнэрлэчихээд ижийдээ баруун хацар дээрээ үнсүүлээд чемоданаа чирсээр Хулан охины бараа тасрав. Ядаж байхад намар байсныг ч хэлхүү тэнгэр хүртэл нэг л ёозгүй бүүдийн сааралтах аж. Гэртээ хариx замд чухам ээж хүргэн хүү 2ын аль аль нь л түмэн бусын зүйл бодно. Хулан охин, охин байсан юмаа, энэ жил 20 хүрч байгаа бөгөөд улсын их сургуулын Герман хэлний ангийн оюутан. Анх л хөдөөнөөс оюутан болж хотод эгчийндээ ирчихээд хот гэгч түм түжигнэж бум бужигнасан их газрын учрыг олохгүй явсандаг. Авга эгч гэгч ааштай хахир хүний хажууд удаан байж тэвчсэнгүй тул аавыгаа шаналган байж нэг өрөө байранд ангийнхаа нэг охинтой хөлслөн орж аятайхан гэгч товхиноод амжлаа. Чухам үүнээс л хойш авга эгч гэх хичээлээс өөр зүйл шахаж шаарддаггүй нэгний хараанаас гарж Хулан охин үе үе зэргэлдээ сургуулийн Жавхлан гэгч хөвгүүнийг шохоорхож улмаар тэр 2 үерхэж эхлэв. Төд удалгүй зөвхөн анхны удаагийн унталтаар л Хулан жирэмслэх нь тэр... Итгэмээргүй юм, худлаа байлгүй дээ гэж өөртөө итгүүлхийг хичнээн их хичээсэн ч өмнөөс нь тиймээ чи жирэмсэн гэсэн шиг мэлтийн улайх тестний 2 зураас түүнийг яах аргагүй үнэнд эвлэрэхэд хүргэжээ. Ээж аавын ихийг сураад ирээрэй гэсэн итгэл, нөгөө бүгдийн магтдаг мундаг, онц сурлагатан, ажилч хичээнгүй гэсэн бүх цол дурдатгал энэ жирэмсний тесттэй цуг газарт навс унах шиг болов. Эмчийн 3н долоо хоногтой ураг таны хэвлийд байна гэдгийг сонссоны  дараа тэрээр зөвхөн  ээж аавдаа хэрхэн энэ талаар хэлэх талаар өдөржингөө толгойгоо гашилтал бодов. Жавхлан дэмий л хана толгойгоороо мөргөж миний буруу намайг уучлаарай гэж хэлхээс цаашгүй юм. Буруутгаад байх зүйл үүнд огт байсангүй хэн хэн нь л бие биедээ татагдсан бие биенээ хүссэн тэгээд бүгдийн жамаар хийдэг бүхнийг л хийсэн. Гэтэл үр дүн нь ийм байх гэж, уг нь хамгаалалттай л хийсэн дээ гэж Жавхлан зөндөө бодовч яалтачгүй энэ удаа алджээ. Төд удалгүй хоёр талын гэрийнхэн нь энэ тухай мэдэж тийм ч таатай хүлээж аваагүй ч Хулангийн аав "хүн хүнээрээ дутдаггүй юмаа миний хүү зүгээр, манайд ирэх л ёстой болоод ирсэн байж таараа үрийн заяа гомдоно битгий хүүхэд гол" гэснээр энэ асуудал нааштай шийдэгдэж Хулан ч Жавхлан ч хүүхдээ хүлээж өдөр хоногийг өнгөрүүлж байтал өвлийн тэр  нэгэн бүүдгэр цастай шөнө Жавхлангийн гэр бүлд эр хонгор үр морилжээ. Энэ хооронд Хулан овоо сураад байсан хэлээ орхиод сургууль завсардан жилийн чөлөө авав. Хүү ч төрж Хулан ч жаргалтай ээжүүдийн нэг болов. Өөрөө хүүхдээрээ байж хүүхэдтэй болчих ч гэж ээж нь үглэнэ. Энэ нь ч учиртай, Жавхланд ч хэлээгүй нэг нууц Хуланд байдаг нь өөрийнхөө  аав гэж танилцуулсан хүмүүс нь төрсөн биш байсанд юм. Ээж нь залуугийн хүүхэд төрүүлж чадахгүйгээ мэдээд нутгийн нэгэн ядруу эмэгтэйн хүүхдийг үрчилж авсан нь Хулан байсан бөгөөд өөрийн охин мэт л бөөцийлөн өсгөж хүнээс дутаахгүй явуулсан гэтэл ирээдүйдээ зөндөө их зүйлийг хийж та 2ынхоо ачийг хариулнаа  гээд л өчигдөрхөн ярьдаг байсан охин нь өнөөдөр энгэртээ нялх үр тэвэрчихсэн суунаа чинээ бодоогүй явж.

No comments:

Post a Comment