Monday, September 24, 2012

Өмнөх бичиж байсан бичлэгүүдээ уншсан чинь инээдтэй ч юм шиг өөрийгөө бас их тэнэг байсан юмуу даа гэсэн шүүмжлэх сэтгэл төрлөө, нэг жилийн солилцоот хөтөлбөр дууссаны дагуу зуны дунд сарын сүүлийг мушгиж эх орондоо ирсэн. 1 сар хүрэхтэй үгүйтэй амралт дороо л дуусч хичээлдээ оров, хэлний дагуу сурдаг учраас тэнд 1 жил сурсан юм чинь 2 ангиа 1 дор үзчиж болхоор юм шиг санагдаад хөөцөлдлөө за тэгсэн захирал багш маань гүй ээ гэсэн хариулт өглөө надтай цуг байсан охины книшкийг эхэлж үзчээд тэгж байгаан яасан гэсэн нэг Би-тэй байна гэнээ. Тэгсэн би яасан байхнуу 1р курстээ нөхөр товариш сэтгэл судлал дээрээ 58тай ээф бас буг хичээл дээр Би-тэй намайг бол бүр хараад ч хэрэггүй биз дээ ухааны юм бодцон захирлын өрөөнд  зогсож байгаан бишүү, тэгээд л үнэнээ тэнхимийн багш нартаа хэллээ дээ ингээд унацаан гэсэн ийм муухай хариуцлагагүй, дүүрцэн хог хүн чамайг гээд явж байхад бла бла гэж шүүмжлүүлэв эмзэглэсэнгүй ээ миний л хэнэггүй байдлаас болсон юм чинь дээ. Гол нь юу гэх гээд байна вэ гэхээр хүмүүс бол ёстой аймар болцон юм байна өө нөгөө чадаж байгаа юманд арга байхгүй шт гэдэг шиг юм болох гээд байгаа юмуу хаашаа юм, нээх анги дунд фракц энэ тэр үүсгээд л мань мэтийг бол явчаад ирсэн биш хүмүүс шууд аних гээд байгаамуу яах гээд байгаан тэд нарт аниуллаа юу нтр аймар хэрүүлч тэ кк яг аль курст орж суухаа мэдэхгүй ацан шалаанд байнаа гэж надад бол нээх аймар дээр орж  дэвшин суралцах хүсэл алгөө угаасаа унацангаа мэджийсан тэглээ ч би нөгөө охин шигээ мэрийлттэй сайн дүнтэй биш юм чинь гомдох юм алга, анхнаасаа ч оръё гэж гуйгаагүй л дээ багш л өөрөө гэхгүй юу кк тэгээд эрхлэгчидээ би болохгуй бол болъё оо гэж хэлэх гэхээр санаа зовоод байх юмөө. Тэгээд сүүлдээ ч бараг би ичдэггүй болоод явчихсан штээ хэхэ яасан гэсэн дэвшин сурах гээд байгаа охин маань намайг унацан юм байжыж бараг орох гэлээ ичээч мичээч би ми бол яахав бараг чамаас болж наад асуудал чинь удаад байх ухааны юм яриастай... Угаасаа анги дүүргэлт цөөхөн гээ л хуучин анги нь юм гээ л бид 2ыг оруулах гээд л үзээд байгаад тэхэд чинь намайг ич мич гээ л завсарлагаан дунд үг хаяастай 8хан хүүхэдтэй ангид дотор нь хэрүүл хийж муухай хагаралдуулж яахнав дээ.Яршиг 1 жил сайн бэлдэж байгаад шалгалт өгөөд гадагшаа явмаар байна ээж болхоор нэг сургуулиа төгсцөн байхад учиртай гээд байх юм. Би болхоор явмаар санагдаад байдаг яая даа байз нэг иймэрхүү л сонин сайхан ч биш муудсан ч юм байхгүй байдалд л Золоо нь байна даа. Хэнэггүй толгой гэдгээ мэднээ багаас маань чи юм хийвэл мэдэхгүй юм байхгүй толгой даанч хэнэггүй залхуу 2  нь ихэдсэн толгой гэж багш нарт загнуулж явсан маань үнэн бололтой гэхгүй юу хаха, юу ч болоогүй байхад хаха нтр гэж инээгээд угаасааа жаахан явцуу болсон тархи толгойтой хүн юмуу даа.

Sunday, June 3, 2012

Блогоо бүүр мартчихаж, хавар хичээл амраад одоо дахиад л дадлагаа хийж байна. 3р ангитай.! Нервтэх үедээ нервтээд л байж байна. удахгүй монгол буцлаа буцxаас өмнө үзэж харах хийх зүйл олон байгаа болхоор завгүй л гүйгээд байна даа. тэгж байгаад нэг гүн амьсгаа авхаараа бичлэгүүд бөөнднөө.

Monday, May 14, 2012

За нэг жижиг хэмжээний зохиол ч гэх юмуу бичлээ, 2 3 тасдаж хийх болж байх шиг байна, зүгээр суухаар бичээд л байя даа

Чингис хаан олон улсын нисэх буудлаас тун удахгүй ММС236 онгоц Москвагаар дайран Виень хотруу хөөрөх гэж байна. Энэ л онгоцонд амжин ирэх гэж хаа хол Сансараас такси хөлслөн нэгэн гэр бүл ирж айсуй.

Wednesday, May 9, 2012

09.05.2012

За ойрын үед их л сонинтой. 5.4нд цуг сурдаг охины маань төрсөн өдөр болов, мань хүн парти хийнэ гээд уриад гэрт нь яваад очвоо. Байдаг айл нь хөөрхөн ширээ мирээ бэлдцэн монголчууд очих гэж байгаа шүү гэсэн биш баахан мах зах грилл дээр шарах гээд бэлдчихэж. Би бүр энэ 2той байсаар байгаад чимээ шуугианд аягүй дургүй болцон очоод баахан хүн амьтан хараад нүд өвдөж чих дүнгэнэх шиг. Ядаж байхад 2ын 2 мууртайг хэлхүү үнэндээ тайван байсангүй ээ би муурнаас бүр сүнсээ зайлтал айдын яагаад юм бүү мэд тэгээд нөгөөдүүл чинь муурандаа аймар хайртайм болхоороо нэг өрөөндөө хийгээд түгжчихэж болохгүй юу гэсэн өө яахав яахав ингэсгээд байж байг гээд тэрүүгээр нэг би муур харах юм боллоо шт. За тэр яахав тэр охины найз гээд нэг тэмээ сургагч эмэгтэй ирвээ би амьхандаа баахан монголчуудын дунд уйджаа байх гээ л хажууд суусан  болхоор нь наян юм асуугаа л тэмээ ямар амьтан бэ энээ тэрээ монголын тэмээнүүд өөр үү гээ л наян юм асуулаа тэр хариулаа л би асуугаа л ямар ч харилцан яриа гэж  байхгүй сүүлдээ ч болъё оо гэж байгаам чинь хөөрхий жилийн талд нь монголд монгол айлд тэмээ сургаж асрангаа байдаг гэнээ. Тэгээд ядаж байхад цагаан хоолтон тэгээд хоол хүнсээ яаж болгохуу гэсэн Улаанбаатараас гоймон будаа ногоо гэх мэтээ бөөндөөд аваад явдаг тэгээ л болгоно доо гэж байна. Гүэ мөн нэг тэмээнд учиргүй хайртай хүн тэнд байнаа сэтгэл л юм даа. Орой нь гарж бүжиглэх үү яахуу гээ л нөгөө хэд асуужын би өө яасан ч яахав гээд л сууж байлаа харин тэгтэл ойрхон нэг баяр болж байгаа явъя гээд очлоо. Такс нь 18н франк монголоор 20н хэдэн мянга юмуу даа мэдээжийн бид хэд шиг оюутанд бол юу энэ чинь 2 өдрийн хоолны мөнгө байгаам чинь тэгээ л би жаахан үнэтэй юмаа гээ л ярвайсан чинь тэр байдаг айлынх нь охин нь би төлчье гэдийн өө яахын яахын гээд л орлоо яахав дээ ганц удаа юм чинь. За тэгээд тэнд бол тасарсан манарсан өвс татсан уйлсан хэрэлдсэн зүсэн бүрийн хүмүүс байнаа аймар их хүн бүгд манаралттай тэгээд нэг тийм тэр мансууруулдаг өвс нь ч юмуу нээх л сонин үнэр энд тэндгүй үнэртээстэй. Миний тийм газар бүжих барих дургүйг ч хэлхүү тэгээ л нэг транс хөгжимтэй майханд нь ороо л бүжиглэсээн бүжиглэсэн хөөрхий эндхийнхэн чинь ази мази гээ л их ажигланаа бид 6уулаа ёстой балай болтлоо л тэнд байсан 11 гэж очоод 3 гэж гарж байгаа байхгүй юу аймаар хихи. Дундуур нь ядаргаатай хүмүүс орж ирээ л ни хао эсвэл коничива гэж солиорцгоогоод байсныг эс тоосвол яах вэ дажгүй тэгээ л тэднийд хоночоод маргааш нь гэртээ ирсэн эмээ өвөө 2 тагнуулын газрын ажлаа хийгээд уур хүргэсэн гэж хаана байсан юу уусан яасан ийсэн гээ л одоо үнэнээр нь л хэллээ пиво уусаан бүжиглэсээн гэсэн пиво уусан гэсэн эмээ Заяа гэж ирэнгүүтээ цохиод авдын тэр нь одоо яаж байгаан хаха. Өвөөгийн охин нь зүгээр хааяа ирхээрээ өчигдөр цурам хийлгүй шоудаж байгаад өглөө гэртээ хариснаа л ярьдаг юм байх чинь билээ би болхоор нэг гараад ирсэн биш энэ 2 их тэнэгтсээн ойрдоо уур хүргээд байгаан аятайхан байж байгаад гэртээ харих минь. Нэг сандал аваад үзүүлсэн чинь чи мөнгөө үрээд байна гэдийн аймар халуун +25 байхад намайг пүүз чинь байгаа шт яасын гэж байгаам даа би одоо халууцаж үхнэ биз дээ. Авсан шинэ юмаа өмсxөөр пээ чи ийм юм авсымуу гээд байдаг болхоор нь үзүүлсэн биш больчъёоо больчы. Яанаа дараа 7 хоног гээд л амарлаа 3н долоо хоногийн дадлага байгаан тэрийг хийчихвэл ч за би эрх чөлөө ханхлуулаа л зугаалж өгнө шүү дээ. Ойрдоо завгүй л гүйгээд байна.

Tuesday, May 1, 2012

Soningiin niitlel

Shaardlagatai gej uzsen tul ooriin bvten ner bolon het huwiin heseg medeellig darchihlaa zugeer biz dee hehe.
End zowhon minii tuhai bolon hiisen dadlagiin tuhai bichigdsen.
Huswel germanaas orchuulaad oruulj bolnoo :D

Monday, April 30, 2012


Галзуу хүний амьдралаар амьдраад хагас сар гаран болчихож. Урьд нь хэзээ ч орж байгаагүй байдалдаа орж өөрийгөө ингэж явах чинээ төсөөлөөгүй амьдралаар амьдарч байгаа би. Эргэн тойронд байгаа надад гэм хийгээгүй хүмүүсийг өдөр тутамдаа хуурч тэрэндээ бүүр дасчихсан хээвнэг худлаа хэлж суух би. Хааяа хүн чанарынх нь булчирхай нь илүү ажиллахаараа би ингэж болохгүй ээ гэж бодхоос биш бусад үед дотор нэг муу ёрын хар сүнс тухтайхан гэгч нь орж суучихаад намайг өөрийнхөө амьдралаа өөрийн гараар яаж сөнөөхийг таатай гэгч нь инээж суун харах шиг. Нэгэнт л тэр энэ ертөнцийнх биш болхоор надаас хүчтэй намайг захирч чадна. Бага байхаас ганцаараа гэрэлгүйд унтаж чаддаггүй, үхтлээ айдаг ч аймшгийн кино аймшгийн юм ярих дуртай нэгэн байсан. Үүр цайхаас өмнө заавал ч үгүй хүн сэрээсэн юм шиг сэрчихнэ. Ганцаараа унтаж чадахгүйгээс хойш эгчийгээ уйлан барин гуйж хамт унтана харин нэг болзолтой өрөөний хаалга хаахгүй гэсэн. Тэгэхэд би яах юм бэ тэрүүгээр чинь аймар хүмүүс орой ороод ирнэ штээ гэхээр чи тэгвэл ганцаараа унт би бүгчим өрөөнд унтаж чадахгүй гэдэг байсан болхоор за за гэж дурамжхан хэлээд түүний өвөрт толгойгоо шургуулан унтана. Шөнө нь мэдээж халууцаад  толгойгоо гаргахаар үүдний тэнд аяархан чимээ дуулдана. Түнэр харанхуйгаас хэн нэгэн хараад зогсож байгаа мэт харагдахаар буцаад толгойгоо өвдтөл халуун хөнжилд шургана. Яагаад гэрийнхнээсээ ганцаархнаа ингээд шөнө сэрчихдэгээ бас ийм хий юм сонсч хараад байдгаа ойлгодоггүй. Айснаасаа болоод хэд хэдэн удаа уйлсан тул аргаа барах эгч хаалгаа хаана тэгэхээр нэг дотор тайвширч амьсгаа уужуу авч унтана. Эмээгийн хүүхэд гэгддэг байсан ч удалгүй намайг сургуульд орхын өмнө эмээ маань тал цус харваж нас барсан юм. Тэр үед ээжийн дүү гэгч согтуу орж ирэн ээжээс мөнгө нэхтэл уурласан аав тэр ахтай барилцан авч хэрэг зодоон цохионы ноцтой байдалд хүрсэнд аав хамгийн бага хүү нь болхоор ч тэр үү ухаангүй хайрладаг эмээ маань айснаасаа болж тал цус харвачихсан юм. Түргэний эмч гэсэн архи үнэртүүлсэн ах нэг том дугуй төмөр савнаас янз бүрийн урт зүйлс аваад л эмээгийн биен дээр дараад л нөгөө талаар нь чагнаад л байсныг санадаг. 2 хоноогүй 6н хүүхдийн ээж , айлын  эхнэр, 7н зээгийн эмээ маань бурхны орон луу явсан юм. Ах хүүгийн нэг удаагийн архины аархалт ийнхүү 60ын талыг насалж явсан гэмгүй эмээгийн үхлээр дууссан даа. Үүнээс болж 2 гэрийн харилцаа тун базаахгүй болсон, аав залуу байсан болхоороо ээжид хэд хэд удаа агсам тавьж танай дүү тэр үед орж ирээгүй бол гэсэн эхлэлтэй хэд хэдэн доголон нулимстай хэрүүл нилээдийг хийчихсэн. Тэр ахад би одоо ч гэсэн дургүй үзэн ядаад байдаггүй ч цаанаа л хүйт оргиулсан мэдрэмж төрүүлдэг хүн, сүүлд ээжийн аав өнгөрхөд хүртэл тэр хүний оролцоо нилээд байсан, тэрийг нь би ээжийн ээж аав 2 дээр амьдарч байснаараа нүдээр харч сайн мэдэх тул ам алдаж ахдаа нэг өдөр хэлчихсэнд бас л үхтлээ уурлан эмээг яг юу болсныг хэл гэж шалгаан тун чиг зовоосон гэсэн. Энэ мэт амьдарлын хар бараан хэнд ч байдаг хойно доо. Нэг үе чи хэн хүнгүй хайрлуулж магтаж явна, нэг үе чамайг хэн ч сонсохгүй хэн ч хайхрахгүй-Энэ бол амьдрал. Би яг одоо намайг хэн ч сонсохгүй хэн ч хайхрахгүй үе дээрээ байна. Хөөрхөн дүү, хайртай ээж аав эмээ өвөөгөө санах л юм харийн газар давчдаад байна харсан зүгтээ гүймээр байна гэдэг дуу байдаг билүү юу билээ. Нээх нутгаа санаад бэтгэрээд байгаа юм ч алга л байх юм зүгээр л надад дотно мэдрэмж үгүйлэгдэж байна гэрээс гараад явхаар ядуу ч гэсэн хоногийн хоолоо бодоод лааз цуглуулаад явж байгаа, хөдөөнөөс дөнгөж оюутан болж ирчихсэн хацар нь улай бутарсан хиргүй хэрнээ цаанаа л зохицолгүй харагдах хувцастай охид залуучууд, хүүхдээ аваад өглөө гадаа сууж байгаа ээжүүд гээд л энэ бүхэн чинь өдөр тутам харагддаг аар саар зүйл ч гэсэн цагаа тулхаар энэ бүгдээс л амьдрах эрч хүч авж байсан юм бишүү гэж бодогдох. Зүгээр л энгийн ямар ч салат дессэртгүй цуйван буузаа идээд л тусгай машинд бэлдсэн хар өтгөн кофе биш сүүтэй цайгаа уугаад л зурагтынхаа өмнө өвдөглөж суучихаад самар цөмөөд л ёоёо заза болъё!

Thursday, April 26, 2012

Zuragnuud

Amrum geed aral ruu ywah geed iim usan ongotsond zondoo mashin bas humuus elbeg bagtana

Sunday, April 22, 2012

!!!


Залхуу хойрго, идэвхгүй зожиг нийтэч биш урвагар гутранги үзэлтэн хариуцлагагүй үүргээ ухамсарлаж ойлгож чаддаггүй=БИ
Надад нээрээ үнэндээ энэ сургуульд явах сонирхол алгаа яанаа түрүүчийн семестр ч яахав тэвчиж одоо арай биш ээ бүр ийшээ зүглэхээр л дотор харлаад л бүр уур хүрээд байх юм. Сонин хичээлүүдийг нь дахиж сонсмооргүй байна ойлгомооргүй тэр өгсөн ном цаасыг нь шагайгаамааргүй байна. Хавар болоод ингээд байгаа юмуу яаж ч унтаж амраад ядарсан л хэвээрээ нэг нойл ороод ирэх зуур толгойд элийрэл бол төгс гэгээрэл би монголд очоод юу хийх өнөөдөр өдрийн хоолонд юу идэх ямар хувцсаа өмсөх гээд хар мянган бодол орж ирээд ёоё би бүр яг энэ мэдрэлийн ядаргаанд орцон юм байнаа. Энэ надад гэм хийгээгүй оюутнуудыг хархаар уур хүрээд хүн болгон нүдэнд ядаргаа төвөг болж харагдаад бүгдийг нь очоод цохичихмоор ч юм шиг бүр яагаад байгаагаа ойлгодоггүй ээ надад сэтгэл зүйч хэрэгтэй байна. Хар наян мянган сая бодлуудаасаа салмаар байна нэг гол зүйл дээрээ л төвлөрч баймаар байна. Энд ямар амрах гэж ирсэн юмуу битгий маяглаад бай гэж өөрийгөө зэмлэсэн ч энэ махан бие чинь таг лаглайж суучихаад хөдлөж өгөхгүй байна. Галт тэргэнд суухаар урд тараг идээд сууж байгаа хүүхнийг таргийг нь нүүр лүү нь цацмаар ч болж байх шиг бас швейцарь германыг нь одоо сонсxоос ч дотор муухай оргиж чихээ таглаад хашгирмаар. Би урьд нь хэзээ ч ийм байдалд орж байгаагүй хэцүү байна ярилцах хүн хэрэгтэй байна. Өглөө босоод өглөөний мэнд гэж мэндлэх галт тэрэг хүлээж гадаа хүйтэнд 15 минут зогсох хөршийн эзэгтэй ирж амралтын өдрөөр юу хийсэн яасан ийсэн цаг агаар аялал нтр ярьж зогсох бүгд яршигтай! Урьд нь би олны дунд байхыг эрмэлздэг байсан гэтэл одоо зүгээр л одоо дуугай босч өглөө сургуульдаа явсан болоод ирээд өрөөндөө зожгирч суух үнэн сайхан санагдаад байх боллоо. Мэдэхгүй өөрийгөө ч ойлгохгүй байна удахгүй галзуурсан гээд гэрийнхэн лүү залгах вий дээ новш новш новш!!!

Saturday, April 21, 2012

21.04.12

Зун билүү намар намайг энд байхад л Монголд учиртай 3н толгой гэдэг шинэ кино нээлтээ хийлээ гээд л байсан юм. Тэгсэн сая нэтэд тавигдсан байхаар нь үзлээ. Гүй ээ яахав тэр дээр үеийн хэсгүүд л таалагдлаа. Яг юу хэлэх гээд байгаа санааг нь ойлгосонгүй орчин үеийн Нансалмаагийн рейтинг бол навс уначихаж. Кино эхлэхдээ  Хос амраг зайгүй ч гурвалжин болдог нь ярвигтай янагийн үлгэр ингэж эхэлдэг ажээ Д.Нацагдорж гэж эхлэв. Дээр үеийн ярвигтай хайр дурлалын түүхийг өгүүлсэн учиртай гурван толгой дуурь гэж. Бас л агуу шүү Д.Нацагдорж, Дамдинсүрэн, Ренчин, Чойном, Эрдэнэ, Лодойдамба гээд үе үеийн мундаг сайн зохиолч хэл шинжлэлийн эрдэмтэн наруудын бүтээлүүдийг 10н жилдээ уншдаг байлаа. Уран зохиол орно гэхлээр л баярладаг байсансан. Учир нь тоо хими гэх мэт ярвигтай хичээлүүдэд дургүй надад гадаад хэл уран зохиол монгол хэл гэх мэт хичээлүүд илүү сонирхолтой дээр нь сурч чадхаар байсан юм. Номын сангаас өгсөн ном хааяа хүрэлцэхгүй болхоор хамгийн түрүүнд багшаас дуусxаас нь өмнө уран зохиолын номоо гуйж авна, авчихаад гэртээ очиж хоолоо идчихээд л уншиж гарна шүү дээ. Орой унтан унтатлаа уншина ингээд л 2,3 хоногийн дараа дуусчихаад өөр унших юм хайж хүүхдүүдээс шинэ гарсан номоо зээлүүлээч гээд л гуйна. Хамгийн санаанаас гардаггүй нь Ч. Лодойдамбын Манай сургууль, Д.Гармаа Хүүхдийн тэрэг, Дамдинсүрэн Хоёр цагаан юм, за тэгээд бас Хулан бид 2, Хорвоотой танилцсан нь, гээд гоё гоё түүврүүдтэй ном зөндөө уншиж байж билээ. Энэ киноны дээр үеийн хэсгийг үзэж байгаад уйлчихав. Нутгаа санасан юм байгааз сонин шүү тэр тал хээр газар морь мал шалдан гүйж байгаа хүүхэд өрхөө татаад үнээгээ саах гээд явж байгаа эмэгтэй гэх мэт миний Монгол дэндүү энгийн хэрнээ дэндүү сайхан. Явж явж ер нь хөдөөгийн тэр л орчинд амьдрал их энгийн оршдог мэт. Та нар боддоо, их хотод түгжрэл утаа униар өр зээл хов жив гээд л хүн стресстэхгүй байхын аргагүй гэтэл нүүдэлчид цаг агаарыг эс тооцвол 5н хошуу малаа хариулаад л шинэ сүү тараг ааруул ээзгий гээд эрүүл хооллоод л хааяадаа жиндүү гэсэн ч гэрт амьдраад байгаль дэлxийтэйгээ ойр хэний ч хараан дор бус хичнээн сайхан дарамтгүй сэтгэлийн шаналалгүй аж төрдөг бол. Ойроос ер нь монгол гэсэн нэртэй юм үзэж сонсвол мэлмэртлээ уйлаад байдаг болчихож яасын байгаан бүү мэд. Бас би жаахан мэдрэл болцон... Өнөөдөр нэг хуриманд очлоо, бас эндхийн хамгийн том амьтны хүрээлэн үзсэн гээд зөндөө бичих юм байгаа хэрнээ нэг л бичих гээд эхэлхээр болж өгөхгүй хий дэмий гөлөрч суусаар байгаад өдөр дуусч байна. Мэдрэлийн ядаргаанд орсон ч байж магад.

Monday, April 16, 2012

17.04.12

Өнөөдрийн энэ харанхуй бүдүүлэг байдал жирийн нэгэн Монголын залуу үеийн хэсэг болох намайг  харанхуй шөнө комьпютерын товчлуур ийнхүү чангаар нүдүүлхэд хүргэлээ. Чи улс төрийг оролдохгүй ч улс төр чамаар оролдоно оо гэдэг үгийг үнэний ортой байсныг би урьд нь мэдээгүй явж. Саяхны болсон экс ерөнхийлөгчийн хэрэг залуу үе гэгдэх бидний хувьд аймшигтай гэхээсээ илүү ичмээр үйл явдал болж өнгөрсөн. Үнэндээ фэйсбүүк твиттер гэх мэт сошиэл сайтуудад өдөр ирэх бүр энэ улс орны ирээдүйн тухай дээр байгаа хэдэн луйварчид удахгүй болох сонгуулийн тухай толгой эргэм их групп цаашлаад нийтлэлүүд постлоггддог болчихож. 20 хүрэх гэж яваа над шиг оюутанд улс төрийг ойлгоё гэсэн хүсэл түй ч байгаагүй ба надад өнөөдрийн би маргаашийн амьдрал маань илүү чухал байсан юм. Гэхдээ бид газар нутаггүй, Монголгүй болчихвол би байгаад яах юм би ирээдүйн төлөө зүтгээд ямар хэрэг байна. Алхам тутамд улсаа худалдагдаж байгаа баримт мэдээ бичлэгүүдийг үзээд үнэхээр гутарч нөгөө талаар айж байна. Дээрээ хөлөө олохгүй бол доороо суудлаа олохгүй ээ гэж оргүй үг огт биш. Үнэхээр энэ хүмүүс яадаг Монголоо алдхаараа ингээд хайран сайхан улсыг маань газрын зураг шиг эрээн болгоод  хэсэгчлээд  хуваагаад гадныханд зараад хаячихсан юм бэ. Түгшүүрийн харанга аль хэдийнээ дэлдчихсэн байхад би сонсоогүй явж. Монгол маань сүйрж байна гэдэг хүмүүсийг хараад улс төржжээ гэж буруу бодож явсан маань алдаж. Монголд ямар ч төрийн байгууллага өнөөх хэдэн улс төрчдөөс хараат болчихсоныг саяны явдал гэрчиллээ. Хамгийн өрөвдөлтэй бас бүдүүлэг хохирогчид нь цагдаа дараа нь тархи угаалтанд байнга өртдөг ард түмэн маань. Хэдэн ольгархууд нь нэг нь та нарын булхайг дэлгэлээ шүү гэчихсэн  биш нөгөө хэд нь өөрсдийгөө аврах гэж төрийн хэмээх тодотголтой газруудыг дайчилж тоглоомоо хийж байгаан ишш чаавас даа улс төрийн анхан шатны ойлголт байхгүй би хүртэл ойлгочихоод байхад биднийг хуурчихна гэж бодсон юм байхдаа. Хоорондоо өмчөө булаалцалдаж энэ ард түмнээр нэг тоглох шиг болох юмдаа. Тэр Энхбаяр ч гэж дээ хэзээ яаж баригдхаа мэдсээр байж худлаа тэгж гутлаа тайлж хаалгаа цоожилж дотроо өрөвдөлтэй царайлж суух ямар хэрэг байна. АТГ ч гэж бас нэг муйхардуу хүмүүсийн сүлжээ юмуу даа, уг нь тусгайгийнхан гэгч бүх талаараа про хүмүүсийг өндрөөр үнэлээд цалинжуулаад байдаг, хүнийг тэгж баривчилдаг юм гэнээ. Яагаад нөхцөл байдлыг тэр АТГ гэгч газар урьдчилаад хэлээд ингээд байна одоо ийм аргаас өөр зам үлдсэнгүй ээ гээд тайван аргаар шийдчихээгүй юм. Яс юман дээр би хэзээ ч АТГ шударга тэр хэдэн улс төрчидөөс хараат бус шууд эрх мэдэлтэйгээр үйл ажиллагаа явуулдаг гэж бодохгүй байна. Энхбаяр иргэний үүргээ хүртэж чадаагүй ингээд шоронд өлсгөлөн зарладаг юм байжээ. энэ шоу болж байхад бас л цаана чинь өмнөгoвийг хэсэгчлээд зарчихсан гэсэн  л тууж явна. Ай даа мэдэхгүй дээ залуу үе нь архи зугаа цэнгэлд дэндүү толгойгоо мэдүүлчихсэн бүх шатны дамжлага нь авилга хээл хахуульд идэгдээд өтчихсөн өөрийнхөө хүчээр дээшилье ээ гонж болцон цаг үе юм байна. Үнэндээ амаараа бүтээдэг бол манай улс дэлхийн хөгжилтэй орны 1т явж байхгүй юу гэтэл худлаа ярьхаас наашгүй хэдэн хүмүүсд хэтэрхий бүр дэндүү их эрх мэдэл хөрөнгө оччихож. Би ирээдүйгээ Монголд сайн сайхнаар үнэхээр олж харахгүй байна уучлаарай. Гэхдээ сөрөг талаас нь харвал л даа.  Энэ оны сонгуулиар за бас л юу л болдог бол үнэхээр мэдэхгүй би ч яахав ховхой амиа аргалаад энд гадаадад өнгөрөөдөг юм байж харин миний ах дүүс гэр бүл цаашлаад элэг нэгт ахан дүүс маань хэсэг бүлэг хүмүүсийн шоуны золиос болчих вий л гэж санаа зовж байна. Ай даа хэцүү байнаа тайван ч унтах арга алга ядаж байхад нээрээ алхам тутамд тэр монголын маань зарагдсан газруудтай хуудсууд тааралдаад би өнөөдөр тэвчсэнгүй ээ. Уучлаарай гэхдээ эдийн засаг уул уурхай улс төрөөс хараат бус тэнцвэртэй байдлыг өнөөгийн залуус бид л авч үлдэхгүй бол үр хүүхэд маань манай нутгийг тэд худалдаж байхад та юу хийж явсан юм бэ гэх вий дээ. Бүгдийг нь бурхан ивээг дээ !

Saturday, April 14, 2012

Швейцарь-4


Энд ирээд аль хэдийн 9н сар болчихжээ хурдан ч юмдаа саяхан л ирж байсан чинь. Нэгэнт харь газар ирснийх энэ улсын юм болгон надад сонин байдаг юм. Энэ удаа эндхийн нийт хүн ам болоод     хэл ус газар нутгийн байршил гэх мэтийг өөрийнхөө олж мэдсэнээр бичье гэж бодлоо.

Wednesday, April 11, 2012

Айлд амьдрахад бас урлаг хэрэгтэй

Айлд амьдрахад бас урлаг хэрэгтэй
Хар гэртээ хаан бор гэртээ богд гэдэг үг байдаг даа ямар ч хүн гэртээ л байхдаа тайван сайхан байдаг болвуу. За тэгтэл би гээч хүн айлд амьдраад 7н сар болчихжээ. Цаанаас жилд 3н удаа айл сольно гээд хаяг ус нэрийг нь өгчихсөн байсан юм. Эхний айлтайгаа 8н сард сургууль дээр хуралтай гээд оччихоод ойрхон болхоор нь амралтын өдрөөр очиж хонохоор болсон юм. Тэр үед би ондоо хотод курст сууж дотуур байранд байрлаж байсан. За тэгээд залгаад хаягыг нь асуугаад очоод уулзваа. 4н хүүхэдтэй эхнэр нөхөр  2 байв.

Sunday, April 8, 2012

Байдаг л нэг асуудал гэхдээ...


Айл болгонд л хэрүүл маргаантай үе гэж байдаг бизээ тэр мэтчилэн өнөөдөр манайд тохиолдов. Улаан өндөгний баяр нь болоод бид нар 4н хоног амраад би өчигдөр найзындаа зочилчохоод ирсэн.

Monday, April 2, 2012

За уяангын халилаа дуусганаа, жоохон цоглог эрч хүчтэй байна шүү залуу байна хийж бүтээдэг дээр байна, бичлэгүүдээ уншсан дандаа өнгөрснөө харж бичсэн байх юм, өнгөрснөө харж явдаг хүн яаж олигтой урагшлах вэ дээ тэ. Сонин сайхан зураг хөрөг оруулъя, хэрэгтэй сэдвээр ч үзэл бодол байр сууриа бичье, жоохон залуу тархиар сэтгэж унтаа байдлаасаа гаръя шүү...

Sunday, April 1, 2012

Эрхэм хүн

Нүд чинь яасан гайгүй юу гэснээр үеэл бид 2ын яриа эхэллээ. Үеэл маань нүдэндээ давхраа оюулчих уу гэж асууснаас долоо хоногийн дараа ийнхүү ярьсан нь биелэгдэж давхраатай болж. Хол байгаа надад үеэл маань л гэр бүлийн сонин сайхан найз нөхдийн талаар ярьж сонин сайхан дуулгана. Надаас 2 эгч л дээ. Бүүр багаасаа л хамтдаа өсч цуг нэг сургуульд явсан бид 2. Би бага байхдаа шатаар өгсөхдөө юмуу буухдаа 2 хөлөөрөө зэрэг гишгэж чаддаггүй байв, дандаа нэг хөлөөрөө дээшилж юмуу урууддаг байв харин үеэл маань л миний хөлтэй зууралдсаар байгаад зүгээр явуулж сургасан даа. Ер нь надаас эгч гэсэндээ надаас хэрсүү юм юмандаа их мэдрэмжтэй буруу зүйл хийсэн бол зэмлэдэг хүн минь. Ээж аав, найз нөхдөөс илүү би үеэлтэйгээ л их ойр байдаг гоё сайхан муухай юу л болно хамгийн түрүүнд тэглээ ингэлээ гэдгээ хэлнэ. Надаас хамаагүй алсын хараатай, холч ухаантай, хямгач бас ажилсаг. Их сургуулийн 4н жилийн төлбөрийг ээж ааваасаа авалгүй зун болгон аавын дүү лүү Америк луу явж  ажил хийж мөнгө цуглуулчихаад ирнэ, би бүр юу ч гүй хоосон шүү л гэсэн хэрнээ май чамд гээ л нэг юм чемоданаасаа гаргаад өгнө. Хол байхаараа бие биеэ санана, үеэл байхгүй зун хамгийн уйтгартай үе байдаг юм учир нь гарсан ч орсон ч хамт, зун өвөөгийнх лүү хамтдаа явна, хамтдаа дэлгүүр хэснэ хамтдаа кино үзнэ хөгжим сонсно хоол хийнэ гэр цэвэрлэнэ өвөөдөө туслана. Тээр нэг жилийн зун бид 2ыг хэн хүнгүй анддаггүй байв аа нөгөө ягаан цэнхэр 2 чинь явж байна гэнэ яагаад гэсэн би цэнхэр футболка цэнхэр шорт бас сандал харин үеэл маань яг адилхан яв ягааныг нь өмсчихөөд л зунжингаа тэрүүгээр хамтдаа явдаг байсансан. Мэргэжилдээ хачин дуртай өөрийнхөө үзэл бодолдоо бат итгэлтэй бас надаас хөөрхөн хирнээ л өөрийгөө тийм ч хөөрхөн биш гэж голдог миний үеэл. Ерөөс амьдралын ямар ч дурсамжинд тэр минь хамт байж л байна. Өвөөгийн зурах авъяасыг авчихсан сургуульд байхад л зурсан зургуудыг нь эргүүлээ л үзэж суудаг байжуулээ. Би ясны тооны хичээлд дургүй хүн байхад үеэл маань тоотой зууралдах их дуртай математик дээрээ үргэлж онц авдаг байлаа тиймдээ ч конкурсандаа эхний 5д жагсаж хүссэн сургуулиа авч байсан нь саяхан юм шиг боловч хэдийн 4н жил өнгөрчихжээ. Хааяа боддог юм, эгч минь байгаагүй бол би өнөөдрийн би байх байснуу гэж...Хэцүү л асуудал, бие хүн болж төлөвшихөд эргэн тойрон дох дотны хүмүүсийн үзэл бодол байр суурь их нөлөөлдөг гэж боддог юм. Хааяа үнэн үг сонсмоор үедээ үеэлдээ хэлнэ үс ямар байна тэр ямар байна гэхэд бусад нь бүгд гоё сайхан байна гэж байхад үеэл маань энэ чинь ийм байна штээ тэгээд хэрэггүй тэр чинь тэгдэг юм гээд л зөвлөнө. Хөтлөлцөж гараад чирта дээс тоглоод хар болтлоо гадаа өнждөг хүүхэд нас маань тээр хол одож дээ. Миний хамгийн сайн тулж түших багана маань байдагт хэдий эгч маань уншихгүй ч баярлалаа гэж хэлье, цаашдаа үргэлж хажууд минь байж зааж зөвлөж байгаарай. Хэзээд миний төлөө байдаг эгчдээ хайртай шүү бас таньдаа баярлалаа.
01.04.12

Thursday, March 29, 2012

Эндхийн тухай эсвэл өөр асуух юм байвал сээгийдээрэй



Хавар ирлээ хайртдаа оч гэдэг дуу санаанд оров, юуных нь ч хайр майр байхав би чинь ганцаараа хэдэн жил явж байгаа хүн шүү дээ, манай найзууд ямар сайндаа хааяа тоглоомоор за бид нарт чи яг үнэнээ хэл чи лесби гэж авдын хаха гүэ нээрээ арай ч дээ муу найзыгаа хэхэ, гэхдээ би ижил хүйстэн трансжендэрүүдийг ойлгодог л доо дэмжих нь ч хаашаа юм гэхдээ лав гадуурхдаггүй гэснээс түрүүн нээрээ трэйн стэйшн дээр 2 эмэгтэй замын голд майр удаан үнсэлцээд зогсоод байсан анх удаа тийм юм харж байгаа мань мэт ангайгаад цонхоор харж байгаан тэгсэн хажуугаар зөрж байгаа хүмүүс нь тоохгүйм билээ лаг удаан бас их зэвүүн үнсэлцнээ тэр 2 кк за энэ сэдэв лүү орохгүй шүү хэхэ... Хүн хөрнө гэж байдаг даа би бол одоо эрэгтэй хүн хараад ямар ч реакц үзүүлэхгүй болсон байна угаасаа залуу ч байна юунд нь яарах вэ, би дурлаж шохоорхож байсөөн гэхдээ хэтэрхий эмзэг бас даруухан болхоороо тэгээ л ганцаараа догдлоо л тэнд яваад байна нөгөө хүн нь юу ч мэдэхгүй наана нь... Дурлал намайг би биш болгодог, хүнд дурласан үедээ би хорвоогоос тасарчихдаг юм дэндүү их сэтгэлийн хөдлөлтэй болоод л нөгөө хүнээ залхаатал нь залгаа л мессэж бичээ л... Мэдээж ийм зан ядаргаатай учир нөгөө хүн маань залхана харьцxаа больно би шархална, тийм учраас надад ухаангүй дурласан хэн нэгэн гарч иртэл би хэн нэгэнтэй холбоо тогтоохгүй ээ гэж шийдсэн. Үерхэл шохоорхол болгон минь сүүлд нь эргээд дурсахад алдаа байсан юм шиг санагддаг юм. Би ч өөрөө үүнд их барьцгүй хүн тул тэгээд л шархалж үлдхийн нэмэр гэж боддог болсон. Бас амархан уйдна энэ их муухай зан байгаан... Ойрдоо нэг мэдрэл муутай хүн шиг л явж байна бүүр уймраа тэнэг болчихсон хийж бүтээж байгаа юм нэг ч байхгүй мөртлөө гөлийгөө л яваад байх юм...Тэгээд бусад блогчидыгоо харж байхад уншсан номоо бичих, үзэж харж дуулснаа бичээд л хүнд хэрэгтэй юм их блогтоо оруулах юмаа, Тэгээд ингэж бодлоо, миний блогоор орж гардаг хүмүүсд эндхийн тухай ч юмуу ямар нэгэн мэдмээр хармаар байгаа юм байвал сэтгэгдлээр бичээрэй сонирхож байгаа юманд чинь чадах чинээгээрээ хариулт олох юмаа зураг хөргийг нь үзүүлж болно шүү :)

Monday, March 26, 2012


Өглөөний 08:11 Роршах, Санкт Галлен-Свитзерланд
Нэгдэхийн эхний хичээл орхоосоо орохгүй нь их боловч би энд гозойгоод сууж байна. Дасчиж дээ. Уг нь Монголд гэртээ байсан бол эхний цаг байхгүй сайхан гээд л нам унтаж байгаа даа. Даанч би гэртээ биш хүний нутагт байгаа болхоор дахиад л унтах нь гэсэн царайтай өвөөгийн дүрийг харахгүйн тулд хичээлгүй 1дэх болгондоо 6даа босч энд ирээд сургуулийн цайны газарт суудаг юм.

Saturday, March 24, 2012

Заримдаа өөрийгөө яг л сэтгэл судлагч шиг мэдрэх үеүд байх юм.Эргэн тойрныхонд маань хэцүү асуудал тулгарвал бүгд л тэрийгээ надад ярьж би зөвлөгөө өгч байх юм. Энэ их гоё л доо хүний итгэлцэл эндээс харагдаж байдаг учраас. Яг л сэтгэл судлаач дээр байгаа өвчтөн тэр эмчдээ итгэж байж эмчилгээ үр дүнтэй явагддаг шиг... Гэхдээ бүгд л сайн муухай болсон болоогүй түүхээ ярьж ярьж би бүтэлтэй бүтэлгүй зөвлөгөө өгч тэгээд л тэд таг. Хэцүү үед маань нээрээ тэр маань тэгж хэлж намайг тайвшруулж билээ ч юмуу тэгж боддог хүн бараг алга. Саяхан л гэхэд нэг танил маань гадаадад байдаг найз охин нь салъя гэсэн гээд үхмээр байна нтр гээд бичиж байх юм. Сонин шүү, би хайр сэтгэлийн асуудал дээр хувь хүнийхээ хувьд мэдэрсэн олж авсан туршлага бага ч бусдын иймэрхүү асуудалд зөвлөгөө өгөөд ч байх шиг. Би юун түрүүнд сэтгэлийн хаттай  бай гэсэн юм. Эр юм байж иймхэн юман дээр ууж муугаа л үхмээр байна гэх ямар хэрэг байна. Найз охинлуугаа залгаад ярь гэсэн дугаар нь болку байна гэнэ тэгэхээр нь хайр дурлал чинь дандаа шулуун дардан замаар явахгүй штээ салж нийлнэ хэрэлдэх үеүд байна нэгэнт л хайрлалцаж дурлалцаж байгаа бол сэтгэл санааны бэлтгэлтэй байж асуудлыг бүү хүндээр тусгаж ав, гол нь харилцан яриа гэдэг чинь асуудлыг тодруулж өгдий штэ нтр л гэлээ согтуу хүн ойлгож байгаа ч юмуу бүү мэд...Энэ мэтчилэн л хүмүүсд чадах чинээгээрээ бас тусалчих гээ л үзэх юм зарим нь тэгээд ойлгохгүй ээ хүний тус. 5дхад нэг хичээл дээр нөгөө охинтойгоо цуг суудаг юм тэхээс өөр өөр групп л дээ.Тэгсэн өөрөө юм асуучихаад би хариуг нь номны ард байхаар нь заагаад өгсөн энэ яахаараа ийм байдын гээ л ард нь дахиад нэг өөр хариу бичсэн байна шт бараг энэ сүүлийнх нь ард талынх нь зөв байхаа даа гэж тэнэгтээд уур хүрсэн гэж. Бүр мэдээжийн хэл сурж байгаа хүн ойлгохоор юмыг ухаж гаргаж ирээ л нээх том юм болгох гээ л тэрэндээ ач холбогдол өгхийг нь яана.Автобусаар бас цуг явбаа манай өвөө заадаг Акуа фитнессд намайг панаалдсаар байгаад явах болцон тэгээд 5дхад цуг акуадаа явдын тэгээд харьж явсан яахав дээ нэг энэтхэг эмэгтэй урд орж ирээд суусан муухай үнэр үнэрткү юу тэгсэн пээ паа гэж ирээ л ам хамраа дарж ирээ л нөгөө эмэгтэй нь арагшаа бид 2 луу харчаад бантаад суусан чинь ёстой балайр заваан үнэртэй гээ л би лав ийм үед санаа зовоод дуугай хамрааа чимхээ л явна шт тэр хүн өвчтэй хүн байгаад тийм сонин эмний ч юмуу үнэртэй байсан юм билүү мэдэхгүй тэхэд чинь санаа зовсон гэж... Маргааш эндхийн нэг хотод Монголын өдөр болно гэнээ очиж хоол унд хийлцэж өгхөөс өглөө 5д босох нь ээ манай нэг монгол оюутан л зохион байгуулж байгаа гээд уриад байсан 100аад хүн ирхийн гэсэн нээрээ эндхийн цаг хаврын шилжилтдээ ороод мар нэг цагаар урагшлах юм мартахгүй цагаа урагшлуулаас авах минь. Өнөөдөр эмээ өвөө 2ын бас 1 гэр бүлийн 2 ирлээ.Манай 2 жигтэйхэн л сайхан ааштай л байсан хэхэ хүний ая тал харж амьдарнаа гэж. Заза тэгээд муу Золоо нь ингээд  л явж байна даа. Дээр нэрээ пиводдог өдөр хөлнийхөө улыг шархттал тэнэсэн байна лээ шт ингэж болохгүй ээ хэхэ гутал нь муу ултай байсан юмаа нтр. Пиводдог ч гэж ганц л пиво уусан шүү, би спиртний төрлийн юманд дургүй л дээ хааяа л уур хүрсэн үедээ ч юмуу лимонтой пиво уудын тэхээс зүгээр пиво бол муухай гашуун гэсс хэхэ. Миний блогыг тоож уншдаг бүгдэнд нь баярлалаа ^о^

Thursday, March 22, 2012

Нэг л айдастай болчихлоо. Өчигдөр цуг сурдаг охинтойгоо энд ойрхон сурдаг бас нэг охинтой уулзхаар явлаа. Танилцлаа дэлгүүр хэслээ, пиццадлаа пиводлоо дарсдлаа. Ганц гэм нь жоохон орой уулзаад орой дуусгачихаж. Эмээ өвөө 2т оройтох болсноо хэлье гэсэн утсанд цэнэг байдаггүй би дугаарыг нь цээжээр мэддэггүй ингээд арай гэж гүүглэдэж дугаарыг нь олж хэлээд гэртээ 12т ирлээ. Ганц удаа л даа. Би эднийд ирээд 3 сар болж байна энэ анхны л гаралт. Яахав залуу хүн байна орж гарах юм байлгүй яахав гарвал хэлээд гарч партидаж байгаарай гэж эмээ хэлж байсан юм. Тэгсэн харин өвөө тэнэгтдэг гэжий шт. Өнөөдөр 4дхөд эхний 2 цаг орохгүй оронд нь даалгавар өгсөн байхаар нь нам унтаад босч ирээд өвөө дээр ороод мэндэлсэн бүр нэг цаанаа янз үзсэн байгаад байсан юм, тэгээд би 4.30с хичээлтэй байсан болхоор нь 3 гээ л гаръя гэж бодоод 1 өнгөрч байхас гал тогоонд ус уугаад байж байсан өвөө ирснээ чи явна гээ биз дээ чи сургууль руугаа явдаггүй юмуу одоо 1.45 болжы штээ хөөе гээ л аймар том нүдээрээ бүр барьж идлээ идлээ. Би одоо явнаа 4.30с гэсэн чинь чи ер нь сургууль руугаа явхымуу гүймүү гээ л тэгдийн би явы штэ явы шт гэсэн ширээн дээр байсан алчуурыг крант руу аймар авч шидэж мэдээд ч байх шиг. Хүмүүсийн тар нь танигдаж байна, намайг одоо өглөө эрт босч явсангүй гэж уурлаж байгаан байхдаа хөөрхий эсвэл өчигдөр тэнэлээ гэж байгаан байхдаа би уг нь хэлээ л явсан санагдхын. Би үнэндээ айсан, айлд байх ийм л хэцүү алхам бүр чинь тэдний хяналтан дор. чи ирээд өнөөдөр юу хийсэн яаснаа яг хүүхэд шиг тоочиж ярих ёстой тэд чамайг ямар байлгамаар байна чи тэр маягаар нь амьдрах ёстой. Энэ семэстр бага хичээлтэй 3дахд бүтэн амарна 5дхад үдээс хойш ганцxан цагтай би зав ихтэй байгаа нь үнэн би тэгээд яаx юм би ямар хичээл багатай  байяа гэсэн бишдээ 3н хичээл нэмж сонголоо хамгийн гайгүй ойлгохоор 3ыгаа л сонгосон ахиад сонгоё гэсэн ч авах хичээл байгаагүй юм чинь би яах вэ, өвөө бас л тэр үед уурлаа л ундуйцаа л байсан. Сүүлийн үед надтай юм ярихаа ч больсон би юм хэлхээр эхнэрээсээ юу гэсэн бэ гэж асууж байж ойлгодог болсон, буруу хараад суучихдаг болсон байна лээ. Би уг нь явтлаа энэ 2ынд байя гэсэн одоо ингээд эхэлж байгаан байна даа. Болохгүй бол нүүхээс дээ зохион байгуулагчдаа хэлээ л үзхээс бүр хэцүү байвал. Одоо би тайван ч байж чадахгүй заавал нэг төлөөс өгөх юм шиг санагдаад байх боллоо. Надтай энэ 2 юу ч ярьсангүй угаасаа ч тааралдаагүй л дээ бүр орой орж ирчээд сайхан амраарай л гэж нэг доороос хэлчээд унтаад өгцөн. эмээ уг нь гайгүй тэгсэн одоо өвөө сэнхрүүлсэн байх өө намайг сайн муулаа биз. Намайг байнга ажиглана хэдийд боссон юу идсэн юу гэж ярьсан сайхан ааштай байснуу гүй юу бүгдий нь өвөө ажил дээрээ байгаа эмээ 2 ярьдаг гээ л бод за...Бүр тэнэгтээд байвал зүгээр сайхан хэлж хаячихаад явчинөө яадын амь биш заяа биш намайг өөрсөд дээр нь дуртай байя гэсэн чинь юу гээд бодцын энийг яавал ч яая гэсиймүү яасын хөгшин юм байж өөрөө байнга стрессдэнэ явж явж өөрт нь л муу  шт. авгайдаа хүртэл энэ тэнэг зангаа гаргаа л байдаг юм чинь арга ч гүй биз дээ!

Saturday, March 17, 2012

Энгийн нэгэн амьдралын минь энгийн нэгэн өдөр

Амралтын өдөр болхоор яаралгүй босон 2зүсэм талх, аягатай цэвэр усаа барин цайгаа уух гэж байтал эмээ өвөө 2 дэлгүүр орж хүнсээ цуглуулчихаад иржээ. 4н тор дүүрэн юм бариад орж ирхээр нь туслалцаад идэж уух юмаа эмхэллээ. Дараа нь гадаа бараг +20 байсан болхоор агаарт цайгаа уунаа гэж байгаа эмээ өвөө 2той ханисахаар шийдэж халуун шоколад найруулж аваад гадаа сууж уув.

Thursday, March 15, 2012

Эмгэнэл илэрхийлж байна. Швейцарьт цанын амралтаараа ирчихээд буцаж явсан Бельгийн сурагчид автобустайгаа хурдны замын тунел дотор осолджээ. Үүнээс болж дотор байсан 22 сурагч, 4н багш, 3н ээлжний жолооч газар дээрээ нас барсан ба 25аад хүүхэд одоогоор сэхээнд зарим нь комонд орсон байдалтай байгаа юм байна. Aр гэрийнхэн болон Бельги улсын ерөнхийлөгч энд хүрэлцэн ирж газар дээрх байдалтай танилцан тодорхойгүй ослын шалтгааныг шалгаж байна. Хайран хүүхдүүд, үүнээс болж өнөөдрийн өдрийн сонин шар хэвлэлүүдийн эхний нүүр болон дараагийн 3н хуудас дүүрэн зураг болон тэнд байсан гэрчийн мэдүүлэг гэх мэт нийтлэгдсэн байх юм... Диваажинд очих болтугай бурхан та нарыг ивээг...

Monday, March 12, 2012

Би ингэж бодоод...

Роршахд ингэж нэг нар гардаг юм байжээ хөөрхий. Байнга бороотой эсвэл бүрхэг байдаг юм. Хажууханд нь том нуур байдаг учраас уур амьсгал нь ийм чийглэг бас бороо ихтэй байх нь ч аргагүй биз. Солонгос сурах талыг судаллаа, нүүр номоор хэд хэдэн групп ч оллоо. Тэгээд тэр постуудыг нь уншиж байхад залуу хүмүүс их гоё эрч хүчтэй байх юмаа. Тэр хичээлийг хэн сонгох гэж байна хамт уулзаад цагаа харж байгаад цуг судлая, эсвэл одоо хамт өдрийн цай идэх оюутан байна уу гээ л утсаа үлдээсэн байх жишээтэй. Залуу хүмүүс л ийм гоё байгаам даа. намайг яасан хөгширсөн юм шиг ярьж байхын гэж бодож байна уу? Эргэн тойронд минь ийм сайхан буцалсан оюутны уур амьсгал алга даа. Эндхийн ихэнхи оюутнууд залуусаас  нэг тийм эрч хүчтэй залуу хүний шинж ер нь харагдахгүй шүү. Хаанаас ч билээ би ингэж уншиж байсан юм. Ази хүмүүс урд байгаа аягатай хоолоо найзтайгаа хувааж иддэг харин европчууд урд нь юу л байна минийх гээд өөрийн хоолоо өөрөө л иддэг гэж. Үнэн үнэн энийг амиа хичээсэн гэж хэлж арай болохгүй юм юу гэх юм дээ миний юм минийх л байх ёстой гэсэн бодолтой хүмүүс юмуу даа. Манай монголын залуучууд нэг үеэ бодвол одоо их сайхан болжээ, хамтдаа хийж бүтээе суръяа л гэдэг болж ихэнхи залуучууд мэддэггүйдээ мэддэгээ хэлээд өгдөг бие биенээсээ суралцаж чаддаг болсон гэж бодож байна. Тэгээд л юм л болвол оюутнууд шоудаж байна архидаж байна л гэнэ яахав дээ хааяа л хэтрүүлдэг л биз тэхдээ  байнга биш байхаа. Тэгээд тэр 70н мянга өглөө гэсэн татвар төлөгчид их бухимдаж байна лээ. Уг нь тэрийг чинь хэрэглэх нэгэн нь ном сэтгүүлд цаашлаад дугуйлан секцэнд зарим нь банкинд хадгалах гээд л хэрэгтэй зүйлдээ ашиглаж байгаа нь их гэж бодож байна. Тэхдээ нэг ийм хэсэг байдаг л даа, яг яах гэж сураад байгаа нь мэдэгдэхгүй хэндээ бүртгүүлэх гэж хичээл дээр зай бөглөж суудаг юм мэдэхгүй нэг тийм хүнд сурч өгж байгаам шиг оюутнууд байна байна. Одоо тэгээд яамаар ч юм бид тэдний өмнөөс амьдраагүй болхоор тэгээд л орхих юмдаа. Уг нь ээж аав нь сайхан л сураад байна гэж бодож байхад үнэндээ писинд хоноо л архидаж зодолдоод л сургууль дээр теньтэй нүдтэйгээ ирээ л. Манай ангид нэг тийм залуу байсан юм, согтчихоод орж ирснээ би ангийнхаа охидуудад хайртай шт гээ л уйлаа л солиороод байсан. Энэ жил сургуулиас хөөгдсөн сурагтай, балай юм хайран төлбөр байгаа даа. Гэхдээ би амиа хичээгээд ганцаараа сайхан царайлж явхын оронд бусаддаа зөвлөөд хэлээд тайлбарлаад ойлгуулаад хамтдаа явах дуртай тэгээд хааяа хэлхээр эмгэн чиг лекц уншлаа энэ тэр гэнэ шт хаха. Заза энэ арай л бас нэг суут ухаантан шиг болчихлоо одоо нэг цаг суучихаад харья дөө очиж гитараа давтаж хумсаа авахгүй бол маргааш багшдаа хяргуулаашш кк...

Sunday, March 11, 2012

За өнөөдрөөс анх ирээд бичиж байсан өдрийн тэмдэглэлээ оруулъяа. Анх аягүй идэвхитэй тэмдэглэл бичдэг байсан одоо больсон. Би анх ирээд эндхийн Фрийбург гэж хотод 2 сар хэлний курст суусан юм. Тэнд дотуур байранд байрлаж байсан. Нэг сүмийн байр юмуу даа олон орны оюутанд хажууханд нь курстээ яваад тэндээ байрладаг байсан юм

Friday, March 9, 2012

Надад хамаагүй ч миний уур хүрээд байна.

Блогуудаар сайхан тэнэж байтал ойрд дотроос төрөөд байсан бухимдлаа бичмээр санагдав. Би нүүр номтой хөөн үүгээр дамжуулаад хол ойрын сонин хийгээд ах дүү найз нөхдийнхөө юу хийж хаана явааг нь мэдчихдэг  бас гэж хэрэгтэй мэдээллээ хааяа олчихно үеийнхээ залуустай үзэл бодлоо солилцдог дуу хөгжим кино үзвэрийн талаар мэтгэлцчихдэг хэдэн группд хамааралтай хүн юм байна. Ойроос харин хэзээдээ ч байсын таниж мэдэхгүй баахан хүмүүс л нүүр ном дээр гараад ирж. Харсан дандаа жоохон жоохон охидууд нүдэндээ нээх том линз чихчихээ л хошуу амаа цорвойлгоод хамран дээрээ нээх том араатай хар шар ягаан шил тохчихоод авхуулсан зургаа хийцэн тэрийг нь мангар олон өөртэй нь адилхан гарууд нь лайклацан хайртай дуртай хайраа майраа нтр гэцэн байх юм за энэ ч яахав хүний эрх би мэджаагаа гэтэл бүр тэр бичиж барьж байгаа юм хум нь гэсэн миний муу суга хайр өөлхөн нус шүү нтр гэхийн энэ одоо юу вэ? Одооны хүүхдүүд ингэж суга нтрээрээ дуудалцдаг болсымуу хаашаа юм бэ?! Уур хүрээд бүгдийг нь блок хийгээд хаясан яадын удаан байлгаад байхым бол би өмнөөс нь боож үхэхийм байна лээ.За тэгсэн эсрэг талд нь ийм өсвөр үеийнхэн байгаан өөрсдийгөө тэд сваггтай гэх ба(свагг гэдэг нь лаг мундаг өнгөлөг хувцаслахыг хэлж байгаан гэсэн) нөгөөдүүлээсээ дээд зиндааных нь гэхиймүү чаавас. Бас жоохоон жоохон тэгснээ нэг мак нэг айпл утас тэр бийт бай дрэ-г чихэндээ зүүчихсэн том том миний мөрөөдөл болсон канон 50ди 7ди нтрыг барьцан аая лагаа тэд нар. Тэгээд бичиж байгаа нь их  зэрлэг, зайлаарай чи муу алы шүү дагзаа эсвэл суга минь маргааш хаана хоол идхийн нтр гэнэ, тэгээ л аа тэр муухай одоо энэ лоунжид сууяа тэрний вайфай гэж үнэн сэг шал зайлцан нтр гэнээ ёо ёо миний үед ийм байгаагүй л юм даа хүүхэд бол хүүхдээрээ л байсандаг сайхан ч байж одоо тэгсэн энэ 10н жилийнхэн гэж нэг л их эцэг эх царайлсан баахан жижигрүүлсэн том хүмүүс ээ. Тэдний юу хийх яах надад хамаагүй л дээ бүр түй ч падлийгүй мэдэж байна гэхдээ л одоо үеийнхэн маань бас арай л болоод байгаам бишүү! Яагаад монголд шилжилтийн насныхан амиа хорлолт ихсээд байна, яагаад тэр дээр нэг хүүхэд амиа хорлох гээд шонгийн модноос үсрэх гэж байсан нтр гээд бодоод үзвэл бас анхаарууштай л сэдэв. Хар багаасаа линз нтр зүүгээд одоо мэдэгдэхгүй ч яваандаа хараа нь муудаад ирнэ дээ манайд зарагдаж байгаа линз нь гэж ямар л сайн байхав дээ нүдийг хуурайшуулаад торлог бүрхэвчийг нь гэмтээгээд хаячихдаг эд шүү дээ. Ээж аав нь ч юу бодож байдын лав л надаа ийм дүү байгаад ингээд элийрээд байсан бол үсэртэл нь алгадаад хаях байсын гээлүү кк аймар хэрцгий гэдгээ мэднээ гэсс. Эгч нь цагтаа бас л та нар шиг том болох гэж яарч явсын харин том болох ямар муухай байдгыг мэдсэн хойноо та нар над шиг хүсээд ч наад формоо өмсөж чадахгүй гуйгаад ч багш нартаа загнуулахгүй гэдгээ мэдээд харамсаж сууx вий дээ л гэж хэлье даа!

Thursday, March 8, 2012

Ойрдоо ер нь их элийрээд байгаа шүү . Хичээлээс тарч орж ирчихээд шууд цүнхээ тавиа л бараг хувцастайгаа тэр чигээрээ комьпютер гээд суучихна тэгээд монгол руу нэг ярьвал ярьж байгаан тэгээ л нүүрний ном, блогууд, дуу хөгжим татна хүнүүстэй чатална гээд бараг 2,3н цаг ингээд үр бүтээлгүй сууж байгаан.

Wednesday, March 7, 2012

Яг л лифт шиг дээш доош

За ойрдоо ер нь энэ сэтгэл санаа гэдэг чинь авах юм алгаа. Хавар нь болоод ингэж байгаам болвуу? Яг л лифт шиг дээш доош. Нэг урам зориг ороод л нэг болхоор хаашаа ч юм энэ бүгдийг орхиод гүйчихмээр тийм мэдрэмж төрөөд байх юм. Хичээлүүд улам л хэцүү болоод ер ойлгохгүй дүлий дүймбэ царайлж сууж байгаадаа хааяа үнэндээ гутрах юм, 4н хичээлийн дараа нөгөө л том үүргэвчээ үүрсээр доошоо ганцаараа галт тэрэгний буудал руу алхаад л. Ер нь л ихэнхдээ л ганцаараа.

Sunday, March 4, 2012

Урам хугарч байна, өнөө орой унтаж чадахгүй л болвуу яах гэж би тэр хүний тийм эмэгтэйтэй байж байгаа зургийг харчихваа. Хэзээ нэгэн цагт болох зүйл гэдгийг мэдэж байсан ч арай ч ингээд өнөөдөр харчихна гэж мэдсэнгүй. Тэр 2ын харилцааг хүмүүс үгүйсгэж байгаа ч тэд одоог хүртэл уулзсаар байвал яаx вэ? түүний сонсоход л мэдрэгддэг тийм их хайрын зовлонгоо шингээж бичсэн дуунуудын эзэн нь тэр бүсгүй байх юм гэж үү? Үгүй ээ би хүсэхгүй байна, надад юу ч таалагдахгүй байна. Түүний сонголтыг хүндэтгэнээ гэж хэлж байсан минь алдаа байж, үүнтэй эвлэрч чадахгүй нь новш гэж...

Friday, March 2, 2012

Дэнгийн эрвээхэй царайлчихаад энд сууж байна. Уг нь маргааш Герман луу найз охинтойгоо явж шоппингды гээд тоxирсон байсан чинь өнөөх чинь шууд өөр юм төлөвлөсөн явж чадхаа байсан гэдэг байна шт. Жаахан уур хүрэв аль 7 хоногийн өмнө явъя гэчихээд өчигдөр асуусан чинь өө нээрээ чадахгүй болсон гэдгийн ийм муухай байхдаа яаxав тэгээд хүн яг ид завгүй байхад тэгэх үү ингэх үү гээд байдаг байж хүн нэг зав гаргахаар энэ одоо яаж байгаан. Яадын ганцаараа явна, харин ч амар биз. Бас дургүйцлээ илэрхийлээд амжсан, уурлаад байгаамуу гэж байна лээ ийм байдалд хүн баярлахгүй нь л мэдээж байх. За үсрээ л нэг цаг хагас галт тэргэнд ганцаараа явна биз тэгээ л Германы Констанц гэдэг хамгийн ойр байдаг хот орно доо. Яагаад эндээ худалдаа хийхгүй байгаа вэ гэвэл энд  сонголт тааруу бас тэнд байнга юм хямдарсан байдаг юм. Би нэг пальто цамц бас хэдэн аксисаур авах санаатай. Гайгүй юм олдохнуу харин. Эндхийнхэн нээрээ үнэн урлаггүй хувцасладаг манай монголчууд хажууд нь хамаагүй ганган гоё хувцасладаг хүмүүс юм байна лээ. Бас арай л хувцаснууд өмсчихсөн явж байна уранхай кет, том пүүзэн дээр юбка гэх мэт эхэндээ ирээ л аймар гайхдаг байсан сүүлдээ ч эдний амьдралын хэв маяг нь ийм юмуу дөө гэсэн шүү бодсон байж байна.  Тэгээд хүний хувцас хунар хардаггүй юмуу гэхээр бас гүй ээ ихэнхи нь тэгээд гадаадууд байдаг болхоор тэд харваас ганган байдын, жинхэнэ Швэйцарь хүмүүс ч ай мэдэхгүй ээ тэгээд ч цөөхөн би лав ирснээсээ хойш цэвэр Швэйцарь иргэнтэй бараг уулзаагүймүү хаашайн бэ? Бүгд л эмээ өвөө нь эсүл ээж аав нь гадаад хүн байх юм, надад энэ нь шал тэнэг санагддаг юм. Гэхдээ л лаг баян улс л даа тийм болхоор манайх шиг гадныханд хамаг юмаа алдана гэсэн айдас байхгүй. Хүн амынх нь талаас дээш хувь нь дундаас дээд түвшний амьдралтайдаа ордог гэж байгаа ер нь сайн дурын байгууллага, хүмүүнлэгийн газруудын ихэнхи хандивлагчид нь эндхийн иргэд байдаг гэж байсан. Заза унтлаа өглөө эртхэн явчихаад эрт ирж Монгол руу яръя байз.

Thursday, March 1, 2012

Үнэн ядарсан байгаа ч гэсэн хөөрхий Золоо нь блогтоо аягүй үнэнч юм болхоороо нэг сонин сайхан бичнэ байгаа. Манайд өчигдөр эмээгийн танил гээд 1 хос ирэв. Эрэгтэй нь франц канадын эрлийз, эмэгтэй нь Канад ба олон улсын сайн дурын байгууллагат ажилладаг юм байна. Африкт 6н сар хүүхэд эх баригч хийж байгаад ирсэн. Нэг тийм хүмүүс байдаг даа үүргэвчээ үүрээ л энэ тэрүүгээр амьдардаг дуудсан газар нь очиж ажилладаг нэг тогтсон гэр орон ажилгүй энэ 2 тийм хүмүүс. Манайд 4н хоног амрах гэж ирсэн гэснээ шууд маргааш нуур луу явна уулруу авирна нтр гэнээ аймраа хэхэ гүэ сайхан амрах гэдэг бол  миний бодлоор ханатлаа унтаа л тааваараа юм хум идчээ л дахиад унтах л санаанд орж байгаан тэгсэн энэ Европчууд лаг спортлог юм болхоороо тийшээ алхана ийшээ явган явъя гээ л муу өвөөг маань ядраах нь байна. Өнөөдөр ирсэн өвөө үнэн ядарсан царайтай юм ч дуугарахгүй хоолоо идчихээд унтахаар явсан. Энэ 2той англиар ярих гэж хөөрхий хэцүү байгаамаа надад ч бас амар биш байнаа, ямар сайндаа манайх чинь интернэйшнэл фэймили байхгүй гэцэн ярьцан сууж байх вэ, би англи хэлээ мартцан үгнүүд энд тэндээс гарж ирээд ямар ч эмх замбараагүй  яриад л. Эмэгтэй нь лаг туранхай хөөрхөн хүүхэн эрэгтэй нь аягүй үсэрхэг хэхэ. Сониноос сур дээр яасан гээч. Анги удирдлага гэдэг хичээл дээр нэг жүжигчилсэн тоглолт хийх болвоо тэгсэн тэр нь 2 сурагч багшаа анхаарахгүй зураг үзээд чалчаад сууж байхад нь багш нь ирээд зургыг нь урах юм тэгээд хариуд нь сурагчийн хэлэх үгийг өгчихсөн байгаан юу гэж хэлнэ гэсэн:
-Та муу  биеэ үнэлэгч, миний карманы мөнгөөрөө авсан зургийг баллаад хаячихлаа шт гэж хэлхийн гэнээ. Еэ бурхан бумаа минээ одоо ямар задарсан хүүхэд нь багшийгаа ингэж хэлхүү айн? Би нэг охинтой сурагч боллоо. Багш болох хүүхэд гадаа байж байх ба орж ирээд тайлбарыг сонсоод хариу үзүүлэх ёстой байсын гэхдээ ийм муухайгаар хэлнэ гэдгийг мэдээгүй л дээ тэгснээ эхний охин лаг багш болж орж ирээд зургийг нь урсан чинь манай сурагч болсон охин нөгөөхөө хэлсэн бүр шок болоод арай ч дээ гээд хэхэ. Яг жүжиглэлт л явагдаад байгаам л даа. Гол нь энэ нөхцөл байдалд багш хүн хэрхэн хариу үзүүлэx вэ гэдэг нь зорилго байсан юм. Энэ тохиолдолд багш уурлах орилох ихэнхидээ тохиромжгүй оронд нь юу ч болоогүйм шиг жүжиглэн хичээлийн дараа энэ талаар ярьнаа гэхэд л тэр сурагч дотроо нэг юм бодож байх ёстой гэх мэт манай багш хичээлээ ийм сонирхолтойгоор оров. Би бас шок болсоон нээрээ би багш байгаад нэг сурагч ингэж хэлвэл би уурласандаа орилж ч чадахгүй шууд уйлнаа эсвэл алгадаад хаяна. Ай даа одооны хүүхдүүд аймар болсон хөөрхий зарим багш нар ийм юм үзэж л байгаа даа. Гэхдээ анхнаасаа л зураг нтрыг нь уралгүйгээр хорон үзэх хэрэгтэй байхгүй юу.

Лекцэн дээр суунгаа сургуулиа танилцуулнаа.

 Өглөөний 08:13 болж байна. Манайхаар хүн ба байгаль орчин гэдэг лекц орж байна. Яаxав, оюутнуудын ирц бүрэн байдаггүй лекцийн нэг л дээ. Миний энэ сурж байгаа сургууль нь манайхаар бол боловсролын сургууль юмаа. Энд цэцэрлэгийн насны хүүхдээс авхуулаад ахлах анги хүртэлх багш нар бэлтгэгддэг юм тийм ч учраас нийт оюутны 80 хувь нь эмэгтэй оюутнууд байна. За тэгээд анх орж ирээд л нэг юм нь аймар сонин байв, за жоохон гаж ч гэх юмуу тэр нь юу гэсэн бүх охидууд нь том өгзөгтэй за кк яанаа би гаж биш шүү нүдэн дээр ил харагдаад байгаам чинь.

Friday, February 24, 2012

Ээ дээ энэ аашыг уу

Ойрхоноос өөрийгөө ойлгохоо байлаа, мэдэхгүй би гэж хүн биеэс гараад өөр нэг хүнийг хажуунаасаа ажиглаад байгаад байх шиг... Цуг ирсэн их сургуулийн найз охин маань нэтээр юм бичхээр би гэж хүн ер юм бичихгүй эсвэл тийм үгүй гэх мэт товч хариулт өгөөд нөгөөдөх маань ч одоо гомдсон байх даа. Яасан юм бүү мэд, нэтэд мэдээ эсвэл кино үзэж байхад гэнэт орж ирээд базз хийгээд л юу байна юу байна гэнэ, гэр сургууль гээд явж байгаа над шиг хүнд сонин сайхан ховор л байх юм, тэхээр жаахан байж байснаа юу байнаа юу ч байхгүймүү, өө энэ тэр гэнэ. Байхгүй л юмыг би өөр юу бичих вэ, анх ирээд л энэ болохгүй байна тэр болохгүй байна буцмаар байна гээд л гомдоллодог байхад нь би өчнөөн тайлбарлаа л тэс тэвч гээд л үгээ хэлж байсан. Одоо ч тэгээд залхаад байх шиг байна. Би зөн совиндоо итгэдэг хүн, мэдэхгүй ээ ямар ч байсан өөрт тохиолдсон сайхан явдлаа, азтай зүйлээ найздаа хэлхээр нөгөөх нь буруугаар эргээд ирэх юмуу эсвэл би их амархан өвдөөд ядраад ирээд байх шиг. Ойрын үед бүр нотлогдоод одоо би хэнд ч бараг итгэхээ больж байна дөө, нэг ёсондоо нөгөө гэнэн цайлган хэн бүхэнд итгэдэг байсан Золоо охин өөрийгөө хаагаад л улам дотогшоогоо болж байна . Би ийм байгаад баймааргүй л байна. Хар нялxын найзууд Монголд байгаа юм чинь л гэж дотроо бодож сууна. Энэ сургуульд цуг сурдаг охинтой бас тийм ч сайн харьцаагүй ээ. Саяхан л гэхэд цагаан сар болж байна уулзаж бууз салат хийж идье гэж ярьчихаад орой нь миний залхуу хүрээд байна чи өөрөө хоолоо хийгээрэй би лав настригүй болчлоо гэж байгаан. Энэ одоо юу гэсэн үгийм бэ тэ? Миний уур хүрсэн гэж. Ядаж уучлаарай найзаа ч байхгүй би одоо юу юм өөрөө хоолоо хийгээрэй ч гэх шиг ийм тэнэг. Тэрнээс хойш уур хүрээд ганцаараа л яваад байгаа, угаасаа тэрнийг царайчлана гэх юм биш яадын. Өөртөө юу ашигтай байна тийм юманд л хөдөлдөг хүмүүст би дургүй, бусдад жаахан ч гэсэн тус хүргэж явдаггүй юмаа гэхэд бусдын эрхийг боогдуулахгүй амьдраасай гэх мэтчилэн би орь ганцаараа болсоор л. Маргааш эндхийн Монголчууд цагаан сараа тэмдэглэнэ чи ирхүү гэж их сургуулийн найз маань бичнэ лээ амжихгүй байхаа л гэсэн мэдэхгүй хүсэл алга. Ганц жил тэмдэглэхгүй байж бас үзэж байна. Ер нь юу болоод байгааг би өөрөө ч мэдэх юм алга, би ийм хүн биш юмсан зүгээр л хэсэг амралт авч байна гэж ойлговол тэр л биз ойлгохгүй намайг тоохгүй байна гэж бодвол бас бодно л биз аль нь ч надад хамаа алга, өнгөрсөн хугацаанд би хэнийг нь ч гомдоохгүй гэж явж ирсэн би бас хүн өөрөө гомдож тунирхах цаг маань ирсэн бололтой...

Эндээс-3


2 сар гараа л бол ерөөс хаврын уур амьсал орчихдог газар байна. хүйтэндээ бол хүйтэн, учир нь цаанаа л жихүүн хүйтэн салхитай. Тэгснээ намайг -30 хэм хүрдэг нутгаас ирснийг сонсчихоод эндхийн -15д даараад ханиад хүрсэн чинь ямар сонин юм чи хүйтэнд дасчихаагүй юмуу гэж авсан. Гүй ээ энэ чинь хүн л байна ямар ч хүйтэнд хөрж халуунд нь хална биз дээ, ямар робот байгаа биш. Бас тэнэгдээ тулвал тэнэг хүмүүс шүү эднийхэн.Маш жижиг зүйлээс болж стрессдэнэ за.

Wednesday, February 22, 2012

Нэг өдөр...

Сонин дээрх нийтлэл минь гаржээ. Хар бичгийн цаасан дээр цагаанаар гацуур мод, өвлийн өвгөнийг зурсан шинэ жилийн уур амьсгалыг санагдуулам зурагнууд наасан шкафны өмнө ногоон торгон хантааз, шингэхэн хар урт үстэй инээн зогсох би. Сандлын түшлэг түшин зогсох миний урд суусан 3н сурагч тод гэгч нь харагдана. Зүүн талын 2 нь камерын өмнө ичээд доошоо харсан байхад захын хүү харин сайхан гэгч нь инээмсэглэжээ. Гарчиг нь-Монгол хэл дээрх сургууль. Хичээлийн сүүлийн паар ангид-Урт цайвар үстэй нүүр дүүрэн инээмсэглэсэн профессор эмэгтэй миний дэргэд ирснээ өнөөх л үл ойлгогдох швейцарь германаараа хэд гурван үг хурдхан хэлээд авав. Би-Уучлаарай бичгийн германаар ярьна уу гэв. Та өнөөдрийн сонин уншсан уу гэсэн юм байж л дээ. Үгүй ээ гэтэл ардаа нуусан сонингийн нэг нүүрээ надад өгөв. Дээр дурьдсанчлан хүчээр ч гэсэн инээх гэж оролдсон өөрийгөө харав. Тэр багш эмэгтэй ингээд ангийнханд маань дамжуулаад унш гээд тэр хуудсыг өглөө. Дор бүрнээ анхааралтай унших оюутнуудыг хараад юу гэж бодож байгаа бол гэсэн бодол толгойд эргэлдэнэ. Хажууд сууж байсан Сербиэс ирсэн охин Гоё болж гээд инээж байв. Эмээ шиг минь эмэгтэй над шиг оюутныг Та, Та гэх нь нэг талаар эвгүй ч юм шиг. Энэ улсад Багш нар бол хүндлэлтэй хүн огт биш, тэд бол зүгээр л мэдлэг олгогчид. Ихэнхи оюутны хандлага би хангалттай мөнгө төлсөн одоо чи надад миний хүссэн мэдлэгийг хэлж өгөх хэрэгтэй гэсэн маягтай. Ерөөс сурах эс сурах тэдний асуудал, таньд бүх боломж тань байна түүнийг ашиглах уу үгүй юу бидэнд хамаагүй гэсэн дүрэм энд үйлчилнэ. Гэтэл над шиг сураад өгөөчээ гээд гуйлгадаг оюутнуудтай бас багш нар бол эрхэм хүмүүс гэдэг улсаас ирсэн хүнд энэ мэт нь нэг бодлын маш зөв, нөгөө талаар хачин санагдах. Усыг нь ууж байгаа ёсыг нь дагахаас өөр яах билээ. Оюутнууд нь даалгавраа хиймээргүй хэцүү эсвэл огт таалагдахгүй байвал би хиймээргүй байнаа гээд л шулуухан хэлчихнэ. Улирал болгоны сүүлд багш нар нь тайлангаа тавьж , өөрсдийн үнэлгээгээ оюутнуудаас сонсоно. Хичээл тарлаа. Үдийн наран аажмаар доошилж байхад Швэйцарь, Герман, Австри хэмээх 3 гүрнийг холбодог нуурын хажуугаар нэгэн үүргэвч үүрчихсэн хамарных нь үзүүр улайчихсан охин явна. Машин дотроос харах айхтар харцуудтай таарахгүй гэсэндээ эгц чигээрээ харан гудамж даган алхлах тэр л хар хүрэмтэй охин...

Sunday, February 19, 2012

Ийм л байна

Ази , Европчуудын сэтгэлгээний өөрчлөлтийг өдөр ирэх тусам 2 европ хүнтэй амьдарч байгаагийн хувьд мэдэрч байна. Арьс өнгө өөр болоод ч тэр үү тэд биднийг их ажигладаг. Үнэндээ бид Хятад, Япончуудыг айхтар санаатай л гээд байдаг үнэндээ энэ шар арьстнууд ч гэсэн ялгарахгүй л дээ. Яаxав эд нар шал өөрөөр илүү чөлөөтэй сэтгэж байж болно. эд нар азиудаас илүү сэтгэл хөдлөлтэй илүү нүүр хагарсан байж болно. Би бодохдоо азиуд нэг итгэсэн нэг сайн найздаа бүхнээ л хуваалцаж санаа бодлоо солилцдог гэхдээ миний харж байгаа энэ өнцгөөс харвал европчууд хэнтэй юу ярьхаа чухам сайн мэддэг хүмүүс юмаа, бид нар шиг сайн хүн байгаа юм гээд л итгэсэн болгоноо найдаж хэлэхгүй.

Thursday, February 16, 2012

Өөрчлөлт

Амьд тоглолт үзээд хэвтэж байна гоё шүү. 2 жилийн өмнө манай нагац эгч Америкд очоод 6н сар болчихоод ирсэн чинь найз залуутайгаа таархаа болиод салсан юм, тухайн үед шалтгаан нь найз залуу нь манай эгчийг газар үзэж нүд тайлчихаад их зан сууцан гээд хэрүүл үүсгэсэн юм билээ л дээ эгч маань инээгээд л байсан юуных нь их зан суухав даа мөн шалтгаа олвоо гээд л тэгж байгаад намжсан, намайг ирхийн өмнөхөн буцаад Америк явхынхаа өмнө надад ямар ч хүн гадаадад очоод биеэ даагаад амьдрал үзээд ирхээр үзэл бодол зорилго сонирхол гээд бүгд л өөрчлөгддөг юм миний дүү гоё биеэ даагаад хөөрхөн болоод хүрээд ирнээ гэж байсан юм.

No, no, no!

Юу ч болоод байгаа юм бүү мэд дахиад ханиад хүрчлээ шал тэнэг юм дараа долоо хоногоос хичээл эхлэх гэж байхад дахиад л нусаа татаад явах юм байхдаа. Бас нэг юм нь би үнэхээр угаасаа ямар ч биений эсэргүүцэлгүй болчиж биеэр дүүрэн хатиг гарах гээд байна аймар... Гэдсэн дээр 2 гаран дээр 1 гуяан дээр бас 1. Нэг тос түрхэж байгаа нэмэр алга ээжид хэлсэн бүр томрох гээд байвал эмнэлэг явсан нь дээр шүү гэсэн. Яачаад байгаа юм болоо манай энэ айлын эмээ ханиад хүрцэн би дагаад л хүрчихснийг бодвол угаасаа бие султай болчихож бас яахаар цус бохирддог юм бол. цус бохирдхоор бас их хатиг гардаг гэх юм би ядаж байхад нөгөөдүүлийг нь хумслаад хумслаад шархлуулаад хаяцан угаасаа арьсан дээрээ юм байлгаад байж чаддаггүй зуршилтай. Яачив даа би хмм :(

Wednesday, February 15, 2012

Од болцон цаа чинь

За лаг гарчиг өгцөөн яана. За ингэлээ өнөөдөр би энэ 3,4р ангийнханд Монголын тухай илтгэл маягийн юм тавьлаа уг нь нэг хөөрхөн кино хийгээд ард нь Алтан ургийн дуу энэ тэр хийгээд тайлбартайгаа хөөрхөн кино байсан чинь манай тэр багшийн ком дээр гардаггүй ээ үүнийг тооцоолсон байсан тул хуулж авчирсан зурагнуудаа үзүүлэв за эхлээд төрийн далбаа дараа нь Чингис хаан тэгээд Элбэгээ газрын зураг...

Sunday, February 12, 2012

12.02.12

Унтхаасаа өмнө нэг бичлэг шахнаа одоо энд оройн 11.10 болж байна би гэж яахав угийн орой унтаад сурцан хүн болхоор тоохгүй л ком руу гөлийгөөө л байж байх юмдаа. Өнөөдөр явж үзэсгэлэн үзээд ээ манай энэ байдаг эмээ өвөө 2 жил бүр явдаг гээд цуг явбаа тэгсэн яасан ч аятайхан юм зохион байгуулагддаг

Monday, February 6, 2012

Амьдарсааp

Нөгөө өвдөөд байсан хатиг чинь нэг өглөө босоод ирсэн юу юугүй толгой нь гарцан байжынаа тэгээ л ёстой толинд гүйж очоо л шахаад хаясан тэгээд одоо зүгээр болж байнаа санаа тавьсан Гуталчин-даа баярлалаа хэхэ. Би эмнэлгээс үхтлээ айдаг хүн ямар сайндаа л энд ирхээсээ өмнө хэсэн шүдээ янзлуулах гэж эмнэлэг явж байгаан гэсэн байдгаараа ярвайцан юм л эмнэлэгддэг байлаа шт, мартсанаас тэр ёзоор авсан эмч майр хэрцгий шууд за ангай гэснээ цаанаасаа мангар том шиприз гаргаж ирэнгүүтээ тагнай руу тарьчдын тэгснээ за наанаа дарж байгаарай гэснээ бахиа авч ирснээ шууд суга татдаг наасан гэхдээ тийм эмч нь амар ч юмуу дөө нэг зөөлөн эмч байсан бол хүрч ядаад би ч янцаглаад юун шүд авах болох байсан биз ... Ийшээ ирхэд Москвагаар дамждаг юм, Оросын Аэрөфлөтөөр ирсэн  нээрээ онгоцны буудал руу өглөө 7 гэж явах ёстой гээд л босоод урьд өдөр нь яг наадам байсан юм чинь хуушуур салат энэ тэр байваа тэгсэн ээж миний охин идээд яваа гэхээр нь аа гүй гүй ходоод гэдэс хямраад болхоо байна ухааны юм яриад идээгүй гарсандаа одоо хүртэл харамсаж суугаа тэгээд л за ачаагаа бичүүлхийг хүлээсээр байтал явах цаг болчдын байна тэгээд үүргэвчээ авчрах гээд ээж аав дээр очсон ээж уйлцан зогсож байнаа хөөрхий дөө нүдэнд одоо хүртэл харагдаад байх юм аав нэг том харснаа бас л нүдэнд нь нулимс цийлэгнэцэн за миний охин их юм сураад эрүүл энх иргэж ирээрэй гэсэн чинь ээж чинь бүр цаашаа явж уйлаад би наана нь хурдан үнсүүлчээд шалгалтаар ороод явах гээд яараад хэхэ тэгээд л үнсүүлээд ирсэн дээ хөөрхий аргагүй дээ 7,8н жил хол байчаад 2хон жил цугтаа амьдарснаа хүү нь гэр бүлтэйгээ гадаадад амьдрахаар болоод ингээд үлдсэн ганц охин нь яваад өгч байгаа юм чинь их хямраа биз. Өнөө өглөө тэнэгтэж шат руу өгсөж байхдаа өдөр идэх бананаа авч ывкаад барьцан тэгснээ энэ өмд яагаад томдоод байна одоо ер нь турна шүү энэ тэр бодцон явж байсан хий гишгээд уначихдаг юмдаа ёоё манай өвөө сонсчоод гүгүг гэхээр худлаа  юу ч болоогүйм шиг инээчээд өрөөндөө орж ирээд яая шийт аааа нтр гээд өвдгөө тэврээд хий орилсон , одоо хөхөрцөөн хөөрхий хэхэ энд ирээд нээрээ ус аймар уудаг болсон штэ эндхийн крантны ус нь цэвэр болхоор бүгд уудаг тэгээд 500грамын усны саваар өдөрт 4с 5 ууж байгаамаа гэм нь байнга нойл хэхэ. Миний байдаг айлын өвөө 63тай, эхнэр нь 53тай шал зөрүү настай 2 тэгснээ бас болоогүй 18н жилийн өмнөөс цуг амьдарч байгаад 4н жилийн өмнөөс гэрлэсэн гэж байгаа өвгөн нь 2 дагавар хүүхэдтэй тэгээд 2уулаа Италийн эрлийз сонин шүү энд нээрээ бүгд эрлийз цуцу шал балай байгааз гайгүй сайн айл өө явтлаа 7н сарын сүүл хүртэл байна даа нээрээ 7н сард гоё аялана гэсэн, Итали, Берлин орно гэсэн хурдан болоосой 2р семэстрийг илгасаяааа ккк

Sunday, February 5, 2012

Нулимстай бичлэг

Хмм удахгүй хичээл орлоо шал сонирхолгүй байнөө яагаад гээч орж байгаа хичээлүүд нь надад ер сонирхолтой биш тэгээд бас би үнэнийг хэлхэд ойлгодоггүй юмөө, нэгхэн жил хэл сурчаад ирээд их сургуулийн хичээлийг ойлгоно гэдэг хүн бүхэн чадах зүйл биш гэвч би энэ улсад визтэй амьдрахын тулд заавал сургуульд сурах шаардлагатай яахав анх ирэхдээ мэдэж л байсан л даа хэцүү байхыг гэхдээ л... Сургууль дээр  надад нэг л их гуниглах мэдрэмж л төрдөг энд ирснээс хойш би нэг ч удаа хичээлдээ шунаж дурлан өглөө 6н цагт дуртай нь аргагүй босоод явж байсан удаагүй юм байна бодсон чинь. Дургүйд хүчгүйн улгэр дуурайлал гэж би байна энд. Өглөө бүрийг би ядарсан , дахиад 5хан минут гэх байдлаар угтдаг байжээ эхний семэстэрт хөөрхий өөрийгөө өрөвдчихлөө, нэгэнт л миний сонгоод ирсэн зам юмдаа тэхдээ энэ нэг жил миний хувьд зүгээр л дан туршлага тэхээс нээх үнэндээ хэлэндээ ус цас болоод л юм болгоныг ойлгоод л сайхан боломжууд дээр хөрвөөгөөд байгаа юм алга, намайг эндхийнхэн нэг жил сурлаа гэж үү ямар мундаг юм бэ гээд л их магтдаг гэвч би өөрийгөө үнэлж сураагүй хүн болхоороо тэр бүрт итгээд догдлоод байдаггүй гэхдээ өөрийгөө муу биш ,бусдаас дутахгүй гэдгээ мэддэг.

Friday, February 3, 2012

Өвдөв

Хмм, би гэдэг амьтан гаднаас нь харваас ихээ том биетэй чийрэг нэгэн харагддаг яг яс юман дээрээ юун эрүүл чийрэг хүн бэ болж байгаан. Энэ толгойгүй хатиг гэдэг чинь ямар балайр юм байдаг юм бэ, арьсны дор зүгээр нэг бөндгөр хөндүүртэй юм тэгээд өвдөөд байх юм, шал балай очиж очиж миний зүүн суган дотор шүү ёоё шиат юмаа нээрээ... Би аймар хэнэггүй анх жоохон өвөдж байхад нь л хүйтэн жин нтр тавих юмыг ингэж муухай томруулж хаях гэж. Хожимдсон ухаарал царайлж жин тавьлаа шархны лэнт нааж үзлээ улам л томорч өвдөлт нь ихэсxээс өөр юм алга. Өдөр витамин Ц уусан байхгүй нөлөөлөхгүй байна. Толгой нь гарч ирэхгүй гаднах нь нэг л шархалсан улаан юм байгаад байхын. Урьд нь хамар аман дээр л хатиг гарж байснаас биш очиж очиж суган дотор гарж байсангүй ээ 3 хонолоо, би эмнэлэг явмааргүй байна хүний газар сугаа хагалуулаад байж баймааргүй байнаа нөгөөх нь ядаж байхад хувцас өмсөөд жоохон хөдөлхөөр үрэгдээд юмуу өвдөөд байхын. Тэгээд энэнээс болоод гар хүнд  оргиод энэ зүүн гараа дээш нь өргөж чадхаа байлаа яах вэ байз надад ямар ч туршлага байдаггүй, урьд нь хамар дээр юм гарвал маажсаар байгаад гаргуулдаггүй байсан одоо ямар энэ бондгор хөндүүртэй юмыг чинь маажаад байлтай нь биш жоохон гар хүрвэл аймар өвдөөд байгаам чинь. энийг нээрээ яая даа байз ёстой нээрээ хмм...

Tuesday, January 31, 2012

Усанд сэлэх биш ус залгисаар байтал таарлаа хаха :)

Усанд сэлэх биш ус залгисаар байтал таарлаа хаха :)
За би өнөөдөр сэлхээр явав аа, хаха бодхоор инээд хүрчлээ. За тэгээд очоо л усан дотор чинь зүгээр сарвалзаа л байлаа за тэгээд үндсэн мэдлэгтээ оръё гээ л энэ дасгалыг ингээд хий усан дотор хамар амаараа амьсгал гаргаад үз гээд л тэд нар нь ч гайгүй амархан байсан юм чинь дор нь хийгээд хаячихлаа тэгсэн яасан байхгүй,

Sunday, January 29, 2012

За жоохон зураг үзнээ

Hamburg,Germany-October 2011

Island Amrum, Gerelt tsamhag

2012.01.29

Ойрын үеийн сонин сайхан
2 хоногийн өмнө ээжтэйгээ ярьсан чинь учиргүй, Баайина ууу, миний охин уу гэж ирээд л баяртай утсаа авж байнаа, би ч гайхаад за та яасан гоё юм болсон юмуу гэсэн аа яахав сая ахтай чинь ярьсан цаа чинь лотто бөглөжийн тоо хэлээдэх гээд тэгээд ээж нь ахад нь хэдэн тоо хэлж өгөөд бид 2 баахан мөрөөдлөө гэнээ нээх хөөрхөн хэхэ,

Friday, January 27, 2012

...

Их тэвчээргүй хүн гэж намайг хэлнэ, гэхдээ сонин зүйлүүд дээр тэвчээр минь алдагддаг. Жишээ нь хэн нэгэн би чамд зураг зурж өгнөө гээд хэлчих юм бол би тэр хүнийг тэр хэлснээс нь авхуулаад энэ хэзээ зургаа зурж өгөх бол, хэзээ би зургийг нь авах бол хурдлаасай гэх мэт маш олон бодлууд толгойгоор эргэлдээд бараг шөнө зүүдлээд хэцүү юм болдог тийм учраас би хэрвээ хэн нэгэн надад амлалт өгвөл яг хэзээ юм гэж заавал асуудаг зуршилтай болсон, бас өөр юм нь би мөрөөдөх дуртай , багад маань нагац эгч минь мөрөөдхөд мөнгө төлөх биш гэж ирээд л баахан юм яриад суучихдаг байв тэр үед ер юм ойлгодоггүй байсан юм чинь, харин одоо бол би асар их зүйлийг боддог төлөвлөдөг мөрөөддөг үүн дээр нөгөө тэвчээргүй зан маань ил гарах нь тэр, Золоо чи яг хэзээ энэ мөрөөдлөө биелүүлэх  гэж байна? гээд л нөгөө хүн маань надаас асуудаг бүр байнга,  тэр үед би дотроо удахгүй ээ харж л байгаарай гээд тэвчдэг гэхдээ тэвчээд тэвчээд өнөөдрийн миний энэ явж байгаа зам тэр мөрөөдлүүдээс минь хаа холуур тойроод байх шиг санагдаад дотор бачимддаг болчихоод байна, одоо хийж байгаа бүх зүйлээ орхиод зүгээр л бүр хорвоогоос тасраад хэн ч намайг танихгүй газар очоод юу хүссэнээ хийгээд явж баймаар ч юм  шиг тийм мэдрэмж ойрд их төрөх боллоо. Миний сонирхол өөрчлөгдиж байна, түүнтэй холбоотойгоор одоогийн хийж байгаа зүйлс нь надад үнэ цэнээ алдаад, хэрэггүй зүйлс болж хувирлаа, энэ стресс үү юу юм мэдэхгүй, гэхдээ л би хаа нэгтээ зугатаамаар байна, тэр мөрөдлүүдийнхээ үзүүрээс нь ч болов шүүрч аваад хэзээ ч чамайг дахиж тавихгүй дээ гээд зуураад тавьмааргүй байна, айшшш

Thursday, January 26, 2012

Дадлагын оюутан


Hoorhon buguiwch

Дадлагын оюутан
Сүртэй гарчиг өгчихлөө гэхдээ яахав үнэн л юм чинь дадлага хийж байгаа нь. Манай сургууль эндхийн зул сарын баяраас өмнө амарсан юм. Эднийхэн чинь бас Xрист төрсний баяр гээд л сүртэй тэмдэглэнээ. 1сарын эхээр дадлага эхэлхийг мэдэж байсан болхоор унтамхай хүн чинь өмнө нь сайн унтаж авъя гээд л унтаж гарна даа 11 хүртэл хааяа 12 хүргэнэ за тэгж тэгж эндхийн зул сар боллоо хаа газар гэр бүлийн л баяр байдаг хойно доо, xарин огт санамсаргүйгээр би энд гаргасан шинэ жилээрээ их бэлэг цуглуулсан, монголд бол аав ээж том болчоод гээд л ер нь бид нар жоохон хүүхдүүддээ л бэлэг гэхээс биш томчуул гэдэггүй юм чинь. Тэгсэн харин 2,3н шоколадны набор, нэг бугуйвч, 1 ном гэх мэт зөндөө бэлэг гоё гоё боодолтой нь хүлээж авдаг юм байна. Шоколаднуудыг бол идхээс хайран нээх хөөрхөн хөөрхөн хэлбэртэй тэгээд бүр хайр хүрээд энэ тэр. За тэгээ л нэг мэдсэн 1сар ч гарлаа ангайж унтаж явсан би мэдсээр байсан хэрнээ урд орой 3 хүртэл нэт ухаж кино нтр үзчхиймаа шал балай нээх их өөрийгөө өглөө эрт босч чадхым чинь гээд итгэцэн яг харагдаач л болж байгаа байхгүй юу үнэн хариуцлагагүй нөхөр гэж би байгаам.

Monday, January 23, 2012

Сонин сайхан

Сая хэд хоног өвдөж гэртээ өнжив. Дадлагатаа явсангүй ээ. Өнөөдрөөс харин сургууль руугаа очсон. Энд өвөл гэсэн чинь юу вэ нов ногоороо хэхэ тэхдээ сэрүүн хүйтэн салхитай өглөөдөө ширүүн бороотой юм. Манайхыг бодвол чийглэг уур амьсгалтай газар.Нэг өдөр бүр навс халуурдаг гэжийн шт тэхээр нь халуун буулгадаг эм уугаад хөлрөөд орондоо хэвтцэн чинь зүгээр болсон.

-1


Юун түрүүнд Швеицарь улс бол их өртөг өндөртэй улс гэдгийг хэлэх хэрэгтэй болвуу тэр ч чинээгээрээ баян ч улс. Хоол хунс идэж уух зуйлийн өртөг нь бас манайхаас 2 бараг 3 дахин их, бас хумуусийнх нь цалин нь хурэлцээтэй, ажилгуй иргэд нийгмээс хангалттай элбэг амьдарчхаар тэтгэмж авна тахир дутуу группийн хумуус нь бас тэтгэмж авдаг. Швэйцарь залуучууд гэүэл харин  эндxийн бас л хэсэг булэг нь хар тамхичин архичин орон гэргүй юмуу эсүл гэртээ мортлоо тэнүүчилж амьдардаг юмуу тийм хумуус байна. Монголийн дээдсүүд бүр илт тасраад баяжцан байдаг шиг энд хэдэн тийм нөхдууд байна тэд нартаа дундаж амьдралтайнууд ни бас дургүй юмаа тэр нөхдууд бас жирийн иргэдтэй адил шиг хотийн нэг байшинд амьдрахгуй шт уул нтр дээр амьдарна бас тэдний хороолол гэж тусдаа байна. Одоо энд сонгууль нь болох гээд эндхийнхэн бас бөөн сурталчилгаа зурагт хуудас тараана, ерөнхийдөө хүний хөл иx байдаг галт тэрэгний буудал хотийн төвлөрөл хэсгүүд дээр алим сарнай нтр тараах юм гэхдээ гадаадын мань мэтэд бол өгөхгүй угаасаа бид ямар сонгуулийг нь  өгөх биш. Үндэсний нэг нам н нээрээ гадныхны эсрэг уриатайгаар гарж ирж байгаа юм байна лээ тэр нь юу гэсэн утга учиргүй энэ цагаачлалыг зогсооё швэйцарь хүмүүс өөрсдөө эрхээ эдэлж чадахгүй байна нтр гэж байна лээ. Нээрээ өнөөдөр галт тэргэнд нэг монгол эгчтэй таараад цагаач юм гэсэн 20н минут ч гэсэн сайхан юм хум яриад амжсан шүү. Даанч хичээлдээ явах болоод салсан. Миний одоо байгаа хот эндхийн хамгийн хөгшин жоохон хөдөө тал руугаа тооцогддог хотдоо орноо. Цюриx, Бэрн нтр бол гоё орчин уеийнхд нь орно . Энд ирээд гоё гоё өндөр харъя гэвэл бараг байхгүй дээ дандаа л хуучний л барилганууд нь байж байдаг юм .

Wednesday, January 4, 2012

Swiss-2

За би энд ирээд  2 сар хагас болчиxжээ амархан юмаа саяхан л ирж байсан чинь нэг мэдсэн ингээд 2 сар хагас болчигдог. Би зочин айлдаа байрлаж байгаа эндхийн айлууд өөрсөд дээрээ зочин оюутнуудыг байлгадаг юм

"Швэйцарь-1"


Швэйцарийн холбооны улсад ирээд миний бие аль хэдийн 1 сар бас хагастай болчихож анх ирснийгээ бодвол одоо ч наанадаж галт тэрэгний хувиарь ,байгаа хотоо гайгүй мэддэг бас ойр хавийн хэдэн хотуудаараа яваад үзчихсээн.