Wednesday, January 4, 2012

Swiss-2

За би энд ирээд  2 сар хагас болчиxжээ амархан юмаа саяхан л ирж байсан чинь нэг мэдсэн ингээд 2 сар хагас болчигдог. Би зочин айлдаа байрлаж байгаа эндхийн айлууд өөрсөд дээрээ зочин оюутнуудыг байлгадаг юм

. Ерөнхийдөө айлуудад ийм оюутан байнаа та нар өөрсөд дээрээ байлгах уу гэж асуудаг юм гол нь айлууд тэр оюутныг хоол байраар хангана оюутнууд ч бас чадах чинээгээрээ гал тогоо юмуу цэвэрлэгээнд нь тусална. Ингэснээрээ 2 өөр соёл нтр гээ л сайн тал их гэж уздэг юм л даа яхав миний хувьд гэвэл хэрвээ энд удаан хугацаагаар сурах гэж байгаа бол дотуур байр юмуу өөрөө байр хөлсөлсөн нь хамаагүй дээр дээ айлд л бол айл шүү дээ наанадаж идэж байгаа хоол хүнс нь хамаагүй өөр. Манай сургууль эхлээд 2 долоо хоночихожээ. Эхэндээ нэг л дасаж өгөхгүй байсан одоо бол зүгээр ээ дажгүй байгаа. Хэл гэснээс эндхийнхэн чинь Герман хэлийг бүр хэл биш болгоод хаяцан штээ. Швэйцарь-Герман хэл гээд тусдаа хэл байдаг тэрүүгээрээ гэрман хэлтэй кантонууд нь ярьна ер нь хаа сайгүй л тэр хэлээрээ ярих дуртай гэхдээ гадныханд бол энэ чинь жинхэн ядаргаа болж байгаам чинь бүр юу гээд байгаа нь мэдэгдкү шулганаад эхэндээ л ёстой өмнөөс нь орилчмоор болж байсан сүүүлдээ хэдэн үг ойлгоод бнаа гэхдээ бид нартай бол цэвэр Германаар л ярина л даа.гэхдээ эд нар жоохон байж байгаа л нөгөө ойлгогдку хэлээрээ ярьчих гээд хэцүү .
Өчигдөр орой эмээ гэнэт бодолд орж ирээд юу болсон юм унтах гэж байсан хүн чинь тааз ширтээд бодолд аүтана биздээ. 70 гарсан тэр хөгшин ганцаараа 2 өрөө байранд амьдарч байгаа гэж бодхоор л өрөвдөх юм ээж ах нар зөндөө хамт амьдаръя нтр гэж гуйгаад дийлээгүй би хотод амьдарч чадахгүй ээ л гээд байгаан нээрээ ч тийм дээ муу эмээ минь хааяа хот орж ирээд зам гарах гэж жинхэнэ бажигддаг юм чинь яаж ч байж чадxав, ойрноос тэтгэлэгнийхээ мөнгөнөөс эмээдээ хэдэн төгрөг явуулдаг юмуу гэж бодож байна ер нь утсаар ч ярья тэнэг хүн ингэж сүүлд нь л ойлгодог юм байна шүү дээ. Монголд хүйтэн болж байгаа гэсэн ядаж дулаан хувцас авч өмсөнө биз дээ.  Би ч эмээтэйгээ зөндөө муухай харьцсанаа бодхоор яс хавталзаад байх юм хөөрхий минь яах гэж тэгдэг байсан юм бол доо би, гүэ мөн ааштай хүн шүү би...

No comments:

Post a Comment