Wednesday, January 4, 2012

"Швэйцарь-1"


Швэйцарийн холбооны улсад ирээд миний бие аль хэдийн 1 сар бас хагастай болчихож анх ирснийгээ бодвол одоо ч наанадаж галт тэрэгний хувиарь ,байгаа хотоо гайгүй мэддэг бас ойр хавийн хэдэн хотуудаараа яваад үзчихсээн.


Жаргалтай газар хүн тогтдоггүй гэж үнэн үг юм байнаа, энд ирээд өөрийн гэр бүл найз нөхөд сургууль соёл гээд бүгдэнг нь санаж бас үгүйлж байна учир нь энд надаас өөр тэднээс минь хэн ч алга. Гэр бүлтэйгээ гадаадад амьдардаг ядаж хамаатан нь байдаг хүмүүс бол сайхан л юмаа харин ганц муу тэтгэлгээр амьдрах гэж байгаа оюутан бол хэцүү юм байх юмаа. Ирээд 15н хоног өдөр бүр уйлцан хууе хэнээ ингэлээ тэглээ гээд очоод ярих хүн байхгүй зүгээр л нэг өөр гариг дээр ирцэн юм шиг. Энд ирсэн зорилго бол мэдээж Герман хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлэх, энэ улсын соёлоос суралцах, хүмүүс болон нийгмийг нь судлах бас өөртөө өөрчлөлт хийхээр ирсээн.
Миний энд ирсэн хөтөлбөр  бол цэвэр хувь хүн хариуцдаг программ, олон улсын хэлний болон багш бэлтгэлийн программ гэх юмуу даа жил болгон энэ программыг эзэмшигч Эзэн эмэгтэй Монгол руу нисч хүүхдүүдээ сонгож авдаг ба 20-30н минутын ярилцлагаар л дүгнэчиж байгаа юм. Гол нь тухайн хөн ямар нэг их сур-н Герман хэлний ангид суралцаж байх, энд ирээд өөрийгөө хариуцах бүрэн чадвартай, элдэв хүнд өвчингүй, хэлний дундаас дээш хэмжээний мэдлэгтэй мөн асуусан асуултанд нь үнэн зөвөөр за тэгээ л мэдэж байгаачлан оноо их авсан нь явна даа хэхэ.
Би ч өөрийгөө явна гэж бодоогүй ороод л үзье ухааний юм орсон тэхдээ бас бэлдсээн тэгээд л над руу яриад л баяр хүргэе та миний хөтөлбөрт тэнцлээ л гэсэн би ч гэртээ унтаж байсан хүн үү гээ л орилдым байгааз дээ ээж тэгсэн ирээ л бас үү ашгүй дээ миний охин гээд хөөрхөн инээсэн нь одоо ч нүдэнд харагдаж байна, хөөрхий аав ээж 2 минь, анх удаагаа хэний ч туслалцаагүй зөнгөөрөө явж байгаад ингээд аль 11р ангиасаа хойш бодсон хүцлээ биелүүлвээ, Нууц маань биеллээ үнэхээр таталцлын хууль гэж байдаг бололтой шүү хэхэ.
Харин ганц дутагдалтай тал нь гэх юмуу энэ хөтөлбөрийн
1. Тэтгэлэг маань бага энд өртөг өндөртэй тул авч буй тэтгэлэг маань яг л сардаа  таарсан гэхдээ мэдээж гүрийвэл хадгалж болно.
2. Швэйцарь айлд байрлана ингэснээр өдөр тутам гээд байнга хэлээ сайжруулах боломжтой гэж үздэг учраас, хоол байр үнэгүй гэсэн үг бас айлынх нь сайн хүмүүс байвал маш их газар үзүүлж аялах боломжтой учраас.
3. Хүнээс хараат байна (Жоохон хэцүү бас тэнэг)
3ыг тайлбарлавал, одоо гадаадад сурч байгаа ихэнхи оюутнууд сургуулийн болон байгууллагын тэтгэлгээр сурдаг учраас тэд оютны дотуур байранд юмуу байр хөлсөлнө байрны мөнгийг цаанаас хангаллтай шийдвэрлэж өгнө. Мөн тэд хаана хэзээ юу хийхээ өөрсдөө л мэднэ сургуулиас маш олон арга хэмжээний урилга энэ тэр гээд их олон өргөн боломжтой , өөрөөр хэлвэл тэд хүссэнээрээ амьдрангаа хангалуун нөхцөлд сурах боломжтой
Гэтэл хүнээс xараат байна гэдэг нэг талаар хэцүү чиний хаана гозойж хаана гозойхгүйг чинь чи биш тэр хүн чинь шийднэ. Тэгээд л чамд юу хийх юу хийхгүйг чин зааж өгөөд л элдэв янзын балай айлын урилгаар чамайг дарж орхино. Айлын урилга гэдэг маань яах вэ мань хүн хэдэн найзууддаа Монголчууд ирсэн гэртээ уриач гээд л хэдийнээ оч гэсэн айлуудаар оччоод байх чинь улам олж өгөөд л хагас бүтэн сайнаар ч дуртайгаа хийж болку хэцүү, бас айл болгонд очиж нэг юмаа ярьсаар байтал залхана. Зарим нь илт дургүй хэрнээ худлаа инээж сайхан байгаа мэт байхыг хичээнэ. Нээрээ энд ирээд би чухамхүү эднийхний худлаа инээдгийг нь гайхаад байсан өөрөө адилхан болчдог юм байна тэхдээ инээж явхад буруудах юмгүйг ойлгоцон.

No comments:

Post a Comment