Tuesday, January 31, 2012

Усанд сэлэх биш ус залгисаар байтал таарлаа хаха :)

Усанд сэлэх биш ус залгисаар байтал таарлаа хаха :)
За би өнөөдөр сэлхээр явав аа, хаха бодхоор инээд хүрчлээ. За тэгээд очоо л усан дотор чинь зүгээр сарвалзаа л байлаа за тэгээд үндсэн мэдлэгтээ оръё гээ л энэ дасгалыг ингээд хий усан дотор хамар амаараа амьсгал гаргаад үз гээд л тэд нар нь ч гайгүй амархан байсан юм чинь дор нь хийгээд хаячихлаа тэгсэн яасан байхгүй,
багш нь жоохон цаахна зогсоод наашаа над дээр чигээрээ сэлээд хүрээд ир гэхээр нь аая хөлөндөө хүчээ авч байгаа л жоохон түлхэлт өгч байгаа л нэг шулуухан сэлж очдог хүн болсон шууд ус руу доошоо хөл алдаад ороод явчдын тэгээд яахав сандраад шууд амьсгалаад амаа ангайгаад нуль ус ам хамар луу хаха тэгсэн нэг гар ирээ л барьхаар нь аймар чанга атгаж аваа л тавихгүй арай гэж дээшээ гарж ирсэн. Гүй ээ тэр дасгалыг хэд хийвээ бурхаан, ядаж байхад оролдох тусам улам амжилтгүй болоод ус мусыг чинь сүүлд нь зүгээр залгиа л залгиа л яваад байгаамуу хаашаайин бэ хахаха. Тэр багш нь залхсан байхөө сүүлд харсан аягүй ядарсан царайтай явж байсан шт тэр нэг өнцгөөс нөгөө тал руугаа зүгээр түлхэлт өгөөд шулуун явах гэхээр л би хөлөндөө бага ачаалал өгөөд байгаамуу жоохон явжыснаа ус руу доошоо орчоод байх юмаа, тэгээд доошоо орхоороо би дээшээгээ гарж чадахгүй хий дор сарвалзаад ус нтрыг бол залгих шиг болxын хаха заза заваан юм ярьчихлаа уучлаарай кк сурнаа л гэцэн байсан уг нь уснаас айдаггүй байсан  өнөөдөр дор ороод их айсаан хэхэ. Би нээх сонин усны хувцас өмсчихлээрээ ичээд байдын кк одоо ч дассан , анх өмсөөд усан сан руугаа орж чаддаггүй алчуураа ороож аваа л тэрүүгээр хүмүүсийг хараа л тойрж яваа л буцаж хувцас солих руу очиж нэг байж байгаа  л буцаж алчууртайгаа гарж ирээд кк одоо бол тэгээд энд хэн тоодын гээ л явдаг болчиж тэхдээ л нээх эвгүй ээ тэр хувцас солих өрөөнд нь аймар аймар эмээ нар чинь биеэ юмаа ороохгүй аймар арьстай хөх нь унжцан тэгээд л шүршүүрт орчоод шууд шалдан явж байх жишээний анх харчаад би чинь бараг өмнөөс нь ичээд нүүр нтрээ дараад байсан сүүлдээ аа явж л байдын гээд байгаам биш үү кк... Заза нэг иймэрхүү сонинтой би бас нээрээ акүа фитнесд явж байгаа усны хичээлийн дараа шууд акүа 2 цаг усанд ядарлаа ядаж байхад галт тэрэгний буудлаас алхаж ирэх гэж нээрээ хай ногоотой шөл идээд одоо тараг уугаад сууж байна, яанаа турсан болвуу гэсс кк за нэг иймэрхүү өө бас нэг чих таг, ус ороод л байхгүй одоо унтлаа за сайхан амраарай манайхаан :-))

3 comments:

  1. kkkk anh tegdiimoo ichoool suuldee shaal toohgui nutsgen yavdii sht kkk. chi biye huchleed changalaad bgan bnaa. tgheer dooshoo jiveed bdag bhgui yu kkk

    ReplyDelete
  2. tiim ym bolwuu daraagiin udaa huchlehgui uzneee hehe tehdee l aayaya usan dotor hol aldaad oroh ch bas aimar ym bn le kk

    ReplyDelete
  3. bi odoo basseinii surgaltand yawj bga, yag l cham shig yum bolj bnda, suuldee bur "yah gej mongo tolon baij ooriigoo zowooh gej dee" gej boddog bolood bnaa, kkk, chi odoo her seldeg bolson be ?

    ReplyDelete