Sunday, January 29, 2012

2012.01.29

Ойрын үеийн сонин сайхан
2 хоногийн өмнө ээжтэйгээ ярьсан чинь учиргүй, Баайина ууу, миний охин уу гэж ирээд л баяртай утсаа авж байнаа, би ч гайхаад за та яасан гоё юм болсон юмуу гэсэн аа яахав сая ахтай чинь ярьсан цаа чинь лотто бөглөжийн тоо хэлээдэх гээд тэгээд ээж нь ахад нь хэдэн тоо хэлж өгөөд бид 2 баахан мөрөөдлөө гэнээ нээх хөөрхөн хэхэ,
би За тэгээд юу гэж мөрөөдөв гэсэн чинь тэр лотто нь хэрвээ аз таараад хожчихвхол пээ хэдэн сая төгрөг гэнэ вэ хожино гэсэн бэ, тэгсэн тэрүүгээр юу хийхээ мань 2 ярьсан байна даа үгүй ээ мөн мөрөөдсөн байгаан шүү яана яана гэчихвээ тэрэндээ ээж өөрөө хөөрчихсөн намайг бас тоо бодож байгаарай гэцэн ярьж байсан, хөөрхий дөө миний муу ээж агаа 2 одоо бодсон нээх сонин санагдчихлаа байна, би хэдэн жилийн өмнө ээжийнхээ нэг тэмдэглэлийн дэвтрийг нь үзэж байгаад санаандгүй бурханд хүсч бичсэн нэг жагсаалт байнаа, уншсан бүгдээрэнг нь л эрүүл энх байлгаасай энээ тэрээ гэж байснаа улаан жийп машин, тийм гоё байшин энээ тэрээ гэсэн байшыг уншаад би том болоод заавал ээждээ энэ бүгдийг авч өгнө дөө гэж бодож байсан. Ээж аав 2 маань намайг жоохон байхад эмээ өвөө 2т орхиод гадаад явсан юм, тэр үед би 7н настай байсан. Ээж явахдаа миний охин ээжийгээ л санаж болохгүй шүү за гэж хэлсэн нь надад бараг өдөр бүр бодогддог байсан даа, ээжийгээ жоохон санах гээд ирвэл аан ээж тэгж хэлсэн би санаж болохгүй гээд л бодно айлын хүүхдүүд гадуур аав ээжтэйгээ хөтлөлцөөд явж байхад би эмээ өвөө 2тойгоо явж байсан сан, жинхэнэ эмээ өвөөгийн гар дээр хүмүүжсэн хүүхэд гэж би дээ. Тийм ч учраас би бусад охидууд шиг барбитай тоглож ээмэг бөгж ээжээрээ авхуулж даашинз өмсөж өсөөгүй, эмээ минь гэхдээ намайг хэнээс ч дутхааргүй өсгөсөөн. Гэр сургуулиас хол болхоор өглөө эмээ юмуу өвөө хүргэж өгнө учир нь замд 2с 3н машин зам гарах хэрэгтэй байдаг учраас. Эмээ минь намхан бондгор болхоороо яг л баавгай шиг алхана даа, бас хөл нь хатгаж өвддөг учраас их аяархан алхана тэрийг нь дагаад би нэг хэсэг удаан алхдаг болчихсон байсан, тэгснээ бас эмээдээ уурлаад байгаамаа таниас болж би удаан алхдаг болчиж тэгээд ангийнхаа охидуудтай цуг явхаар би ард нь үлдчээд байна гэсэн байгаан тэрийг нь эмээ бүр сүүлд нь инээгээд чи тэгсэн штээ санаж байна уу гэж хэлжаагаан. Өвөө маань их хатуу хүн байсан, ээж сарын мөнгө гэж байнга явуулна тэгэхээр би эмээг шалаад гоё юм авхуулах гээд зүтгэчихнэ, харин өвөөд мэдэгдэж болохгүй дүрэмтэй. Учир нь өвөө муу охиныхоо явуулсан мөнгийг хэрэггүй юманд үрэхгүй гэнэ хэрвээ эмээ надад чихэр шоколад авч өгч байгаад баригдчихвал өвөө эмээг хүүхдийн үгээр үг хийж хүүхдийг багаас нь муу юманд сургалаа чи гэж загнана. Ингээд бичсэн муу өвөөгөө аймар саначихлаа, өвөөгөө тийм мундаг хүн байсныг тэнэг би тэнгэр лүү явсных нь дараа мэдсэн юмдаа. Эмээгээ ч гэсэн санаж байна очоод үнсүүлээд гарынх нь банштай цайг идмээр байна тэгээд хөөрхөн бондгор эмээгээ тэврээд унтмаар байна.

No comments:

Post a Comment