Thursday, January 26, 2012

Дадлагын оюутан


Hoorhon buguiwch

Дадлагын оюутан
Сүртэй гарчиг өгчихлөө гэхдээ яахав үнэн л юм чинь дадлага хийж байгаа нь. Манай сургууль эндхийн зул сарын баяраас өмнө амарсан юм. Эднийхэн чинь бас Xрист төрсний баяр гээд л сүртэй тэмдэглэнээ. 1сарын эхээр дадлага эхэлхийг мэдэж байсан болхоор унтамхай хүн чинь өмнө нь сайн унтаж авъя гээд л унтаж гарна даа 11 хүртэл хааяа 12 хүргэнэ за тэгж тэгж эндхийн зул сар боллоо хаа газар гэр бүлийн л баяр байдаг хойно доо, xарин огт санамсаргүйгээр би энд гаргасан шинэ жилээрээ их бэлэг цуглуулсан, монголд бол аав ээж том болчоод гээд л ер нь бид нар жоохон хүүхдүүддээ л бэлэг гэхээс биш томчуул гэдэггүй юм чинь. Тэгсэн харин 2,3н шоколадны набор, нэг бугуйвч, 1 ном гэх мэт зөндөө бэлэг гоё гоё боодолтой нь хүлээж авдаг юм байна. Шоколаднуудыг бол идхээс хайран нээх хөөрхөн хөөрхөн хэлбэртэй тэгээд бүр хайр хүрээд энэ тэр. За тэгээ л нэг мэдсэн 1сар ч гарлаа ангайж унтаж явсан би мэдсээр байсан хэрнээ урд орой 3 хүртэл нэт ухаж кино нтр үзчхиймаа шал балай нээх их өөрийгөө өглөө эрт босч чадхым чинь гээд итгэцэн яг харагдаач л болж байгаа байхгүй юу үнэн хариуцлагагүй нөхөр гэж би байгаам.
Тэгээд сургууль дээр 8.40 гэж байх ёстой хүн 8.25 гэж ангайж сэрж байвал яахуу тэр сэрүүлэг нтр байхгүй зөнгөөрөө офф-г нь дараа л нам xаxаxа яаж овоо энэ сургууль нь 5 алхмын газар байсан юм, сэгсийж босоо л шүүгээнээс харснаа авч углаа л харайлгачлаа. Харин яг цагтаа амжсан шүү, гэхдээ цагтаа боссон бол би цай ундаа уугаад хувцсаа аятайхан сонгож өмсөөд очих байсан юм. Сургуулийн захирал хатагтай Хар намайг хүлээж авч уулзлаа хахаха Хар уу, гүй ээ Фрау Шварц л юм чинь би яахын кк... Овог нь Хар гэдэг л юм байна лээ. Намайг ангид маань оруулж өгөөд явлаа. Энэ бага сургууль нь болхоор ангиуд нь дандаа даабль ордог. 1,2 нь хамт, 3,4 нь хамт нэг ангид гэх мэт би 3,4т нь туслах багшийн үүрэгтэй ажилладаг. Нийлээ л 24 хүүхэд цөөхөн байгааз монголд чинь юу вэ нэг ангид 30н хэд заза энэ чинь жижиг тосгоны сур юм чинь дээ. За тэгээд ангийн багш Андреа Шойсс гэж нэг жижиг биетэй залуухан сэргэлэн хүүхэн байнаа. Намайг өөрийгөө танилцуулаач л гэж байна хүүхдүүд нь урдаа сандал тойруулаад тойрог үүсгээд голдоо нэг дэлхийн бөмбөрцөг тавьцан аая нөгөө хэд чинь аягүй бэлдсэн байж байнаа. Өөрийгөө танилцуулах хэдэн өгүүлбэр бол амны уншлага болсон. Намайг тэр гэдэг би тэндээс ирсэн тэдтэй, солилцооны оюутан, тэнд сурдаг гээд л за тэгээд бөмбөрцөг дээр улсаа зааж өгөө л аймар бардам манайх танайхаас 48 илүү том л доо аая гэж хэлээ л инээж байгаам тэгсэн хүүхдүүд вооооааа нтр уулга алдаастай. Мань нь наана нь аая тааз нтр гөлөрсөн шигээ бардцан сууж байсан байхгүй яасан гэсэн багш нь та нар Монголын тухай мэдэх үү сонсож байсан уу гэсэн нэг охин гараа өргөнгүүтээ Монгол тийм ч их мөнгөтэй орон биш гэж авдын за зүгээр ядуу л гэцэн дээ хаха нөгөө бардцан хүн хаха байдалд  ороод л нэг сонин болсноо тиймээ үнэн тэхдээ манайд гээд л худлаа үнэн сайхан юмыг нь ярих гэж оролдлоо. Хайиннн нээрээ хааяа үнэхээр хэндээ гомдхоо мэдэхгүй болох юмаа энд ирснээс хойш муу Монголоо хичнээн хүний амнаас муугаар сонсов гүй ээ манайх ингэдэг гээд бардам хэлчихмээр юм тун ховорчиг. Хүүхдүүд нь нэг гаригийн амьтан харсан шиг намайг тас гөлрөөстэй би тэрээс нь залхаастай. Анхандаа ийм л байсын одоо цаадуул чинь надаас бараг залхсан байхаа. 4н долоон хоног нэг нүүрийг гөлөрхөд дэндүү урт хугацаа юм чинь кк. Ангийн охин бандийн тоо яааг таарцан, тэгээд бас хаа газар нэг хүч дорой нэгнээ дээрэлхэх юм ажиглагдах юмаа. Нико гээд нэг жижкээн хүүг эд нар нь шоолох юм хааяа тамир дээр буландах юм нөгөөдөх нь гэж нэг хариугүй хоолойтоо жижкээн. Би уур хүрээд байдаг юм, хааяа тэр Нико гэх хүүд сул дорой байгаад нь ч уур хүрэх шиг одоо яах вэ амьдрал эхлээгүй байна, насанд хүрээд харин хүнд дээрэлхүүлээд сул сулбагар явж болмооргүйсэн, тэр том биетэй бацаанууд ч гэсэн юу вэ би тэд нар луу сэм сэм муухай харчдын. Охидууд нь ч гэж зарим нь би тусалкаад очихлээр нэг л өөрөө чаддаг баатар тэгээд би яваад багш нь очингуут энэ болохгүй байна гээд хаашай юм бэ, нэг талаар эдний хүүхдүүд охидууд нь их биеэ даасан зоригтой юм байна лээ, ер нь юмыг өөрийнхөө хүчээр болгоё гэсэн зөв бодолтой санагдсан. За тэгээд л би гэж нэг багш гэхэд яг багш биш нэг мануухай дахиад 2 долоо хоног хийчих юм бол бай бай алл болох гээд байна даа. Дараа зургийг нь сайхан оруулчнаа одоохондоо зургийг нь авч амжаагүй байна. Нээрээ дараа 7 хоног эдний хүүхдүүдийн Ски лагерь амралт гээд би 7 хоног амрана даа юүүхүү унтанаа л гэцэн байгаа. Үргэлжлэл бий

No comments:

Post a Comment