Monday, April 30, 2012


Галзуу хүний амьдралаар амьдраад хагас сар гаран болчихож. Урьд нь хэзээ ч орж байгаагүй байдалдаа орж өөрийгөө ингэж явах чинээ төсөөлөөгүй амьдралаар амьдарч байгаа би. Эргэн тойронд байгаа надад гэм хийгээгүй хүмүүсийг өдөр тутамдаа хуурч тэрэндээ бүүр дасчихсан хээвнэг худлаа хэлж суух би. Хааяа хүн чанарынх нь булчирхай нь илүү ажиллахаараа би ингэж болохгүй ээ гэж бодхоос биш бусад үед дотор нэг муу ёрын хар сүнс тухтайхан гэгч нь орж суучихаад намайг өөрийнхөө амьдралаа өөрийн гараар яаж сөнөөхийг таатай гэгч нь инээж суун харах шиг. Нэгэнт л тэр энэ ертөнцийнх биш болхоор надаас хүчтэй намайг захирч чадна. Бага байхаас ганцаараа гэрэлгүйд унтаж чаддаггүй, үхтлээ айдаг ч аймшгийн кино аймшгийн юм ярих дуртай нэгэн байсан. Үүр цайхаас өмнө заавал ч үгүй хүн сэрээсэн юм шиг сэрчихнэ. Ганцаараа унтаж чадахгүйгээс хойш эгчийгээ уйлан барин гуйж хамт унтана харин нэг болзолтой өрөөний хаалга хаахгүй гэсэн. Тэгэхэд би яах юм бэ тэрүүгээр чинь аймар хүмүүс орой ороод ирнэ штээ гэхээр чи тэгвэл ганцаараа унт би бүгчим өрөөнд унтаж чадахгүй гэдэг байсан болхоор за за гэж дурамжхан хэлээд түүний өвөрт толгойгоо шургуулан унтана. Шөнө нь мэдээж халууцаад  толгойгоо гаргахаар үүдний тэнд аяархан чимээ дуулдана. Түнэр харанхуйгаас хэн нэгэн хараад зогсож байгаа мэт харагдахаар буцаад толгойгоо өвдтөл халуун хөнжилд шургана. Яагаад гэрийнхнээсээ ганцаархнаа ингээд шөнө сэрчихдэгээ бас ийм хий юм сонсч хараад байдгаа ойлгодоггүй. Айснаасаа болоод хэд хэдэн удаа уйлсан тул аргаа барах эгч хаалгаа хаана тэгэхээр нэг дотор тайвширч амьсгаа уужуу авч унтана. Эмээгийн хүүхэд гэгддэг байсан ч удалгүй намайг сургуульд орхын өмнө эмээ маань тал цус харваж нас барсан юм. Тэр үед ээжийн дүү гэгч согтуу орж ирэн ээжээс мөнгө нэхтэл уурласан аав тэр ахтай барилцан авч хэрэг зодоон цохионы ноцтой байдалд хүрсэнд аав хамгийн бага хүү нь болхоор ч тэр үү ухаангүй хайрладаг эмээ маань айснаасаа болж тал цус харвачихсан юм. Түргэний эмч гэсэн архи үнэртүүлсэн ах нэг том дугуй төмөр савнаас янз бүрийн урт зүйлс аваад л эмээгийн биен дээр дараад л нөгөө талаар нь чагнаад л байсныг санадаг. 2 хоноогүй 6н хүүхдийн ээж , айлын  эхнэр, 7н зээгийн эмээ маань бурхны орон луу явсан юм. Ах хүүгийн нэг удаагийн архины аархалт ийнхүү 60ын талыг насалж явсан гэмгүй эмээгийн үхлээр дууссан даа. Үүнээс болж 2 гэрийн харилцаа тун базаахгүй болсон, аав залуу байсан болхоороо ээжид хэд хэд удаа агсам тавьж танай дүү тэр үед орж ирээгүй бол гэсэн эхлэлтэй хэд хэдэн доголон нулимстай хэрүүл нилээдийг хийчихсэн. Тэр ахад би одоо ч гэсэн дургүй үзэн ядаад байдаггүй ч цаанаа л хүйт оргиулсан мэдрэмж төрүүлдэг хүн, сүүлд ээжийн аав өнгөрхөд хүртэл тэр хүний оролцоо нилээд байсан, тэрийг нь би ээжийн ээж аав 2 дээр амьдарч байснаараа нүдээр харч сайн мэдэх тул ам алдаж ахдаа нэг өдөр хэлчихсэнд бас л үхтлээ уурлан эмээг яг юу болсныг хэл гэж шалгаан тун чиг зовоосон гэсэн. Энэ мэт амьдарлын хар бараан хэнд ч байдаг хойно доо. Нэг үе чи хэн хүнгүй хайрлуулж магтаж явна, нэг үе чамайг хэн ч сонсохгүй хэн ч хайхрахгүй-Энэ бол амьдрал. Би яг одоо намайг хэн ч сонсохгүй хэн ч хайхрахгүй үе дээрээ байна. Хөөрхөн дүү, хайртай ээж аав эмээ өвөөгөө санах л юм харийн газар давчдаад байна харсан зүгтээ гүймээр байна гэдэг дуу байдаг билүү юу билээ. Нээх нутгаа санаад бэтгэрээд байгаа юм ч алга л байх юм зүгээр л надад дотно мэдрэмж үгүйлэгдэж байна гэрээс гараад явхаар ядуу ч гэсэн хоногийн хоолоо бодоод лааз цуглуулаад явж байгаа, хөдөөнөөс дөнгөж оюутан болж ирчихсэн хацар нь улай бутарсан хиргүй хэрнээ цаанаа л зохицолгүй харагдах хувцастай охид залуучууд, хүүхдээ аваад өглөө гадаа сууж байгаа ээжүүд гээд л энэ бүхэн чинь өдөр тутам харагддаг аар саар зүйл ч гэсэн цагаа тулхаар энэ бүгдээс л амьдрах эрч хүч авж байсан юм бишүү гэж бодогдох. Зүгээр л энгийн ямар ч салат дессэртгүй цуйван буузаа идээд л тусгай машинд бэлдсэн хар өтгөн кофе биш сүүтэй цайгаа уугаад л зурагтынхаа өмнө өвдөглөж суучихаад самар цөмөөд л ёоёо заза болъё!

Thursday, April 26, 2012

Zuragnuud

Amrum geed aral ruu ywah geed iim usan ongotsond zondoo mashin bas humuus elbeg bagtana

Sunday, April 22, 2012

!!!


Залхуу хойрго, идэвхгүй зожиг нийтэч биш урвагар гутранги үзэлтэн хариуцлагагүй үүргээ ухамсарлаж ойлгож чаддаггүй=БИ
Надад нээрээ үнэндээ энэ сургуульд явах сонирхол алгаа яанаа түрүүчийн семестр ч яахав тэвчиж одоо арай биш ээ бүр ийшээ зүглэхээр л дотор харлаад л бүр уур хүрээд байх юм. Сонин хичээлүүдийг нь дахиж сонсмооргүй байна ойлгомооргүй тэр өгсөн ном цаасыг нь шагайгаамааргүй байна. Хавар болоод ингээд байгаа юмуу яаж ч унтаж амраад ядарсан л хэвээрээ нэг нойл ороод ирэх зуур толгойд элийрэл бол төгс гэгээрэл би монголд очоод юу хийх өнөөдөр өдрийн хоолонд юу идэх ямар хувцсаа өмсөх гээд хар мянган бодол орж ирээд ёоё би бүр яг энэ мэдрэлийн ядаргаанд орцон юм байнаа. Энэ надад гэм хийгээгүй оюутнуудыг хархаар уур хүрээд хүн болгон нүдэнд ядаргаа төвөг болж харагдаад бүгдийг нь очоод цохичихмоор ч юм шиг бүр яагаад байгаагаа ойлгодоггүй ээ надад сэтгэл зүйч хэрэгтэй байна. Хар наян мянган сая бодлуудаасаа салмаар байна нэг гол зүйл дээрээ л төвлөрч баймаар байна. Энд ямар амрах гэж ирсэн юмуу битгий маяглаад бай гэж өөрийгөө зэмлэсэн ч энэ махан бие чинь таг лаглайж суучихаад хөдлөж өгөхгүй байна. Галт тэргэнд суухаар урд тараг идээд сууж байгаа хүүхнийг таргийг нь нүүр лүү нь цацмаар ч болж байх шиг бас швейцарь германыг нь одоо сонсxоос ч дотор муухай оргиж чихээ таглаад хашгирмаар. Би урьд нь хэзээ ч ийм байдалд орж байгаагүй хэцүү байна ярилцах хүн хэрэгтэй байна. Өглөө босоод өглөөний мэнд гэж мэндлэх галт тэрэг хүлээж гадаа хүйтэнд 15 минут зогсох хөршийн эзэгтэй ирж амралтын өдрөөр юу хийсэн яасан ийсэн цаг агаар аялал нтр ярьж зогсох бүгд яршигтай! Урьд нь би олны дунд байхыг эрмэлздэг байсан гэтэл одоо зүгээр л одоо дуугай босч өглөө сургуульдаа явсан болоод ирээд өрөөндөө зожгирч суух үнэн сайхан санагдаад байх боллоо. Мэдэхгүй өөрийгөө ч ойлгохгүй байна удахгүй галзуурсан гээд гэрийнхэн лүү залгах вий дээ новш новш новш!!!

Saturday, April 21, 2012

21.04.12

Зун билүү намар намайг энд байхад л Монголд учиртай 3н толгой гэдэг шинэ кино нээлтээ хийлээ гээд л байсан юм. Тэгсэн сая нэтэд тавигдсан байхаар нь үзлээ. Гүй ээ яахав тэр дээр үеийн хэсгүүд л таалагдлаа. Яг юу хэлэх гээд байгаа санааг нь ойлгосонгүй орчин үеийн Нансалмаагийн рейтинг бол навс уначихаж. Кино эхлэхдээ  Хос амраг зайгүй ч гурвалжин болдог нь ярвигтай янагийн үлгэр ингэж эхэлдэг ажээ Д.Нацагдорж гэж эхлэв. Дээр үеийн ярвигтай хайр дурлалын түүхийг өгүүлсэн учиртай гурван толгой дуурь гэж. Бас л агуу шүү Д.Нацагдорж, Дамдинсүрэн, Ренчин, Чойном, Эрдэнэ, Лодойдамба гээд үе үеийн мундаг сайн зохиолч хэл шинжлэлийн эрдэмтэн наруудын бүтээлүүдийг 10н жилдээ уншдаг байлаа. Уран зохиол орно гэхлээр л баярладаг байсансан. Учир нь тоо хими гэх мэт ярвигтай хичээлүүдэд дургүй надад гадаад хэл уран зохиол монгол хэл гэх мэт хичээлүүд илүү сонирхолтой дээр нь сурч чадхаар байсан юм. Номын сангаас өгсөн ном хааяа хүрэлцэхгүй болхоор хамгийн түрүүнд багшаас дуусxаас нь өмнө уран зохиолын номоо гуйж авна, авчихаад гэртээ очиж хоолоо идчихээд л уншиж гарна шүү дээ. Орой унтан унтатлаа уншина ингээд л 2,3 хоногийн дараа дуусчихаад өөр унших юм хайж хүүхдүүдээс шинэ гарсан номоо зээлүүлээч гээд л гуйна. Хамгийн санаанаас гардаггүй нь Ч. Лодойдамбын Манай сургууль, Д.Гармаа Хүүхдийн тэрэг, Дамдинсүрэн Хоёр цагаан юм, за тэгээд бас Хулан бид 2, Хорвоотой танилцсан нь, гээд гоё гоё түүврүүдтэй ном зөндөө уншиж байж билээ. Энэ киноны дээр үеийн хэсгийг үзэж байгаад уйлчихав. Нутгаа санасан юм байгааз сонин шүү тэр тал хээр газар морь мал шалдан гүйж байгаа хүүхэд өрхөө татаад үнээгээ саах гээд явж байгаа эмэгтэй гэх мэт миний Монгол дэндүү энгийн хэрнээ дэндүү сайхан. Явж явж ер нь хөдөөгийн тэр л орчинд амьдрал их энгийн оршдог мэт. Та нар боддоо, их хотод түгжрэл утаа униар өр зээл хов жив гээд л хүн стресстэхгүй байхын аргагүй гэтэл нүүдэлчид цаг агаарыг эс тооцвол 5н хошуу малаа хариулаад л шинэ сүү тараг ааруул ээзгий гээд эрүүл хооллоод л хааяадаа жиндүү гэсэн ч гэрт амьдраад байгаль дэлxийтэйгээ ойр хэний ч хараан дор бус хичнээн сайхан дарамтгүй сэтгэлийн шаналалгүй аж төрдөг бол. Ойроос ер нь монгол гэсэн нэртэй юм үзэж сонсвол мэлмэртлээ уйлаад байдаг болчихож яасын байгаан бүү мэд. Бас би жаахан мэдрэл болцон... Өнөөдөр нэг хуриманд очлоо, бас эндхийн хамгийн том амьтны хүрээлэн үзсэн гээд зөндөө бичих юм байгаа хэрнээ нэг л бичих гээд эхэлхээр болж өгөхгүй хий дэмий гөлөрч суусаар байгаад өдөр дуусч байна. Мэдрэлийн ядаргаанд орсон ч байж магад.

Monday, April 16, 2012

17.04.12

Өнөөдрийн энэ харанхуй бүдүүлэг байдал жирийн нэгэн Монголын залуу үеийн хэсэг болох намайг  харанхуй шөнө комьпютерын товчлуур ийнхүү чангаар нүдүүлхэд хүргэлээ. Чи улс төрийг оролдохгүй ч улс төр чамаар оролдоно оо гэдэг үгийг үнэний ортой байсныг би урьд нь мэдээгүй явж. Саяхны болсон экс ерөнхийлөгчийн хэрэг залуу үе гэгдэх бидний хувьд аймшигтай гэхээсээ илүү ичмээр үйл явдал болж өнгөрсөн. Үнэндээ фэйсбүүк твиттер гэх мэт сошиэл сайтуудад өдөр ирэх бүр энэ улс орны ирээдүйн тухай дээр байгаа хэдэн луйварчид удахгүй болох сонгуулийн тухай толгой эргэм их групп цаашлаад нийтлэлүүд постлоггддог болчихож. 20 хүрэх гэж яваа над шиг оюутанд улс төрийг ойлгоё гэсэн хүсэл түй ч байгаагүй ба надад өнөөдрийн би маргаашийн амьдрал маань илүү чухал байсан юм. Гэхдээ бид газар нутаггүй, Монголгүй болчихвол би байгаад яах юм би ирээдүйн төлөө зүтгээд ямар хэрэг байна. Алхам тутамд улсаа худалдагдаж байгаа баримт мэдээ бичлэгүүдийг үзээд үнэхээр гутарч нөгөө талаар айж байна. Дээрээ хөлөө олохгүй бол доороо суудлаа олохгүй ээ гэж оргүй үг огт биш. Үнэхээр энэ хүмүүс яадаг Монголоо алдхаараа ингээд хайран сайхан улсыг маань газрын зураг шиг эрээн болгоод  хэсэгчлээд  хуваагаад гадныханд зараад хаячихсан юм бэ. Түгшүүрийн харанга аль хэдийнээ дэлдчихсэн байхад би сонсоогүй явж. Монгол маань сүйрж байна гэдэг хүмүүсийг хараад улс төржжээ гэж буруу бодож явсан маань алдаж. Монголд ямар ч төрийн байгууллага өнөөх хэдэн улс төрчдөөс хараат болчихсоныг саяны явдал гэрчиллээ. Хамгийн өрөвдөлтэй бас бүдүүлэг хохирогчид нь цагдаа дараа нь тархи угаалтанд байнга өртдөг ард түмэн маань. Хэдэн ольгархууд нь нэг нь та нарын булхайг дэлгэлээ шүү гэчихсэн  биш нөгөө хэд нь өөрсдийгөө аврах гэж төрийн хэмээх тодотголтой газруудыг дайчилж тоглоомоо хийж байгаан ишш чаавас даа улс төрийн анхан шатны ойлголт байхгүй би хүртэл ойлгочихоод байхад биднийг хуурчихна гэж бодсон юм байхдаа. Хоорондоо өмчөө булаалцалдаж энэ ард түмнээр нэг тоглох шиг болох юмдаа. Тэр Энхбаяр ч гэж дээ хэзээ яаж баригдхаа мэдсээр байж худлаа тэгж гутлаа тайлж хаалгаа цоожилж дотроо өрөвдөлтэй царайлж суух ямар хэрэг байна. АТГ ч гэж бас нэг муйхардуу хүмүүсийн сүлжээ юмуу даа, уг нь тусгайгийнхан гэгч бүх талаараа про хүмүүсийг өндрөөр үнэлээд цалинжуулаад байдаг, хүнийг тэгж баривчилдаг юм гэнээ. Яагаад нөхцөл байдлыг тэр АТГ гэгч газар урьдчилаад хэлээд ингээд байна одоо ийм аргаас өөр зам үлдсэнгүй ээ гээд тайван аргаар шийдчихээгүй юм. Яс юман дээр би хэзээ ч АТГ шударга тэр хэдэн улс төрчидөөс хараат бус шууд эрх мэдэлтэйгээр үйл ажиллагаа явуулдаг гэж бодохгүй байна. Энхбаяр иргэний үүргээ хүртэж чадаагүй ингээд шоронд өлсгөлөн зарладаг юм байжээ. энэ шоу болж байхад бас л цаана чинь өмнөгoвийг хэсэгчлээд зарчихсан гэсэн  л тууж явна. Ай даа мэдэхгүй дээ залуу үе нь архи зугаа цэнгэлд дэндүү толгойгоо мэдүүлчихсэн бүх шатны дамжлага нь авилга хээл хахуульд идэгдээд өтчихсөн өөрийнхөө хүчээр дээшилье ээ гонж болцон цаг үе юм байна. Үнэндээ амаараа бүтээдэг бол манай улс дэлхийн хөгжилтэй орны 1т явж байхгүй юу гэтэл худлаа ярьхаас наашгүй хэдэн хүмүүсд хэтэрхий бүр дэндүү их эрх мэдэл хөрөнгө оччихож. Би ирээдүйгээ Монголд сайн сайхнаар үнэхээр олж харахгүй байна уучлаарай. Гэхдээ сөрөг талаас нь харвал л даа.  Энэ оны сонгуулиар за бас л юу л болдог бол үнэхээр мэдэхгүй би ч яахав ховхой амиа аргалаад энд гадаадад өнгөрөөдөг юм байж харин миний ах дүүс гэр бүл цаашлаад элэг нэгт ахан дүүс маань хэсэг бүлэг хүмүүсийн шоуны золиос болчих вий л гэж санаа зовж байна. Ай даа хэцүү байнаа тайван ч унтах арга алга ядаж байхад нээрээ алхам тутамд тэр монголын маань зарагдсан газруудтай хуудсууд тааралдаад би өнөөдөр тэвчсэнгүй ээ. Уучлаарай гэхдээ эдийн засаг уул уурхай улс төрөөс хараат бус тэнцвэртэй байдлыг өнөөгийн залуус бид л авч үлдэхгүй бол үр хүүхэд маань манай нутгийг тэд худалдаж байхад та юу хийж явсан юм бэ гэх вий дээ. Бүгдийг нь бурхан ивээг дээ !

Saturday, April 14, 2012

Швейцарь-4


Энд ирээд аль хэдийн 9н сар болчихжээ хурдан ч юмдаа саяхан л ирж байсан чинь. Нэгэнт харь газар ирснийх энэ улсын юм болгон надад сонин байдаг юм. Энэ удаа эндхийн нийт хүн ам болоод     хэл ус газар нутгийн байршил гэх мэтийг өөрийнхөө олж мэдсэнээр бичье гэж бодлоо.

Wednesday, April 11, 2012

Айлд амьдрахад бас урлаг хэрэгтэй

Айлд амьдрахад бас урлаг хэрэгтэй
Хар гэртээ хаан бор гэртээ богд гэдэг үг байдаг даа ямар ч хүн гэртээ л байхдаа тайван сайхан байдаг болвуу. За тэгтэл би гээч хүн айлд амьдраад 7н сар болчихжээ. Цаанаас жилд 3н удаа айл сольно гээд хаяг ус нэрийг нь өгчихсөн байсан юм. Эхний айлтайгаа 8н сард сургууль дээр хуралтай гээд оччихоод ойрхон болхоор нь амралтын өдрөөр очиж хонохоор болсон юм. Тэр үед би ондоо хотод курст сууж дотуур байранд байрлаж байсан. За тэгээд залгаад хаягыг нь асуугаад очоод уулзваа. 4н хүүхэдтэй эхнэр нөхөр  2 байв.

Sunday, April 8, 2012

Байдаг л нэг асуудал гэхдээ...


Айл болгонд л хэрүүл маргаантай үе гэж байдаг бизээ тэр мэтчилэн өнөөдөр манайд тохиолдов. Улаан өндөгний баяр нь болоод бид нар 4н хоног амраад би өчигдөр найзындаа зочилчохоод ирсэн.

Monday, April 2, 2012

За уяангын халилаа дуусганаа, жоохон цоглог эрч хүчтэй байна шүү залуу байна хийж бүтээдэг дээр байна, бичлэгүүдээ уншсан дандаа өнгөрснөө харж бичсэн байх юм, өнгөрснөө харж явдаг хүн яаж олигтой урагшлах вэ дээ тэ. Сонин сайхан зураг хөрөг оруулъя, хэрэгтэй сэдвээр ч үзэл бодол байр сууриа бичье, жоохон залуу тархиар сэтгэж унтаа байдлаасаа гаръя шүү...

Sunday, April 1, 2012

Эрхэм хүн

Нүд чинь яасан гайгүй юу гэснээр үеэл бид 2ын яриа эхэллээ. Үеэл маань нүдэндээ давхраа оюулчих уу гэж асууснаас долоо хоногийн дараа ийнхүү ярьсан нь биелэгдэж давхраатай болж. Хол байгаа надад үеэл маань л гэр бүлийн сонин сайхан найз нөхдийн талаар ярьж сонин сайхан дуулгана. Надаас 2 эгч л дээ. Бүүр багаасаа л хамтдаа өсч цуг нэг сургуульд явсан бид 2. Би бага байхдаа шатаар өгсөхдөө юмуу буухдаа 2 хөлөөрөө зэрэг гишгэж чаддаггүй байв, дандаа нэг хөлөөрөө дээшилж юмуу урууддаг байв харин үеэл маань л миний хөлтэй зууралдсаар байгаад зүгээр явуулж сургасан даа. Ер нь надаас эгч гэсэндээ надаас хэрсүү юм юмандаа их мэдрэмжтэй буруу зүйл хийсэн бол зэмлэдэг хүн минь. Ээж аав, найз нөхдөөс илүү би үеэлтэйгээ л их ойр байдаг гоё сайхан муухай юу л болно хамгийн түрүүнд тэглээ ингэлээ гэдгээ хэлнэ. Надаас хамаагүй алсын хараатай, холч ухаантай, хямгач бас ажилсаг. Их сургуулийн 4н жилийн төлбөрийг ээж ааваасаа авалгүй зун болгон аавын дүү лүү Америк луу явж  ажил хийж мөнгө цуглуулчихаад ирнэ, би бүр юу ч гүй хоосон шүү л гэсэн хэрнээ май чамд гээ л нэг юм чемоданаасаа гаргаад өгнө. Хол байхаараа бие биеэ санана, үеэл байхгүй зун хамгийн уйтгартай үе байдаг юм учир нь гарсан ч орсон ч хамт, зун өвөөгийнх лүү хамтдаа явна, хамтдаа дэлгүүр хэснэ хамтдаа кино үзнэ хөгжим сонсно хоол хийнэ гэр цэвэрлэнэ өвөөдөө туслана. Тээр нэг жилийн зун бид 2ыг хэн хүнгүй анддаггүй байв аа нөгөө ягаан цэнхэр 2 чинь явж байна гэнэ яагаад гэсэн би цэнхэр футболка цэнхэр шорт бас сандал харин үеэл маань яг адилхан яв ягааныг нь өмсчихөөд л зунжингаа тэрүүгээр хамтдаа явдаг байсансан. Мэргэжилдээ хачин дуртай өөрийнхөө үзэл бодолдоо бат итгэлтэй бас надаас хөөрхөн хирнээ л өөрийгөө тийм ч хөөрхөн биш гэж голдог миний үеэл. Ерөөс амьдралын ямар ч дурсамжинд тэр минь хамт байж л байна. Өвөөгийн зурах авъяасыг авчихсан сургуульд байхад л зурсан зургуудыг нь эргүүлээ л үзэж суудаг байжуулээ. Би ясны тооны хичээлд дургүй хүн байхад үеэл маань тоотой зууралдах их дуртай математик дээрээ үргэлж онц авдаг байлаа тиймдээ ч конкурсандаа эхний 5д жагсаж хүссэн сургуулиа авч байсан нь саяхан юм шиг боловч хэдийн 4н жил өнгөрчихжээ. Хааяа боддог юм, эгч минь байгаагүй бол би өнөөдрийн би байх байснуу гэж...Хэцүү л асуудал, бие хүн болж төлөвшихөд эргэн тойрон дох дотны хүмүүсийн үзэл бодол байр суурь их нөлөөлдөг гэж боддог юм. Хааяа үнэн үг сонсмоор үедээ үеэлдээ хэлнэ үс ямар байна тэр ямар байна гэхэд бусад нь бүгд гоё сайхан байна гэж байхад үеэл маань энэ чинь ийм байна штээ тэгээд хэрэггүй тэр чинь тэгдэг юм гээд л зөвлөнө. Хөтлөлцөж гараад чирта дээс тоглоод хар болтлоо гадаа өнждөг хүүхэд нас маань тээр хол одож дээ. Миний хамгийн сайн тулж түших багана маань байдагт хэдий эгч маань уншихгүй ч баярлалаа гэж хэлье, цаашдаа үргэлж хажууд минь байж зааж зөвлөж байгаарай. Хэзээд миний төлөө байдаг эгчдээ хайртай шүү бас таньдаа баярлалаа.
01.04.12