Monday, April 16, 2012

17.04.12

Өнөөдрийн энэ харанхуй бүдүүлэг байдал жирийн нэгэн Монголын залуу үеийн хэсэг болох намайг  харанхуй шөнө комьпютерын товчлуур ийнхүү чангаар нүдүүлхэд хүргэлээ. Чи улс төрийг оролдохгүй ч улс төр чамаар оролдоно оо гэдэг үгийг үнэний ортой байсныг би урьд нь мэдээгүй явж. Саяхны болсон экс ерөнхийлөгчийн хэрэг залуу үе гэгдэх бидний хувьд аймшигтай гэхээсээ илүү ичмээр үйл явдал болж өнгөрсөн. Үнэндээ фэйсбүүк твиттер гэх мэт сошиэл сайтуудад өдөр ирэх бүр энэ улс орны ирээдүйн тухай дээр байгаа хэдэн луйварчид удахгүй болох сонгуулийн тухай толгой эргэм их групп цаашлаад нийтлэлүүд постлоггддог болчихож. 20 хүрэх гэж яваа над шиг оюутанд улс төрийг ойлгоё гэсэн хүсэл түй ч байгаагүй ба надад өнөөдрийн би маргаашийн амьдрал маань илүү чухал байсан юм. Гэхдээ бид газар нутаггүй, Монголгүй болчихвол би байгаад яах юм би ирээдүйн төлөө зүтгээд ямар хэрэг байна. Алхам тутамд улсаа худалдагдаж байгаа баримт мэдээ бичлэгүүдийг үзээд үнэхээр гутарч нөгөө талаар айж байна. Дээрээ хөлөө олохгүй бол доороо суудлаа олохгүй ээ гэж оргүй үг огт биш. Үнэхээр энэ хүмүүс яадаг Монголоо алдхаараа ингээд хайран сайхан улсыг маань газрын зураг шиг эрээн болгоод  хэсэгчлээд  хуваагаад гадныханд зараад хаячихсан юм бэ. Түгшүүрийн харанга аль хэдийнээ дэлдчихсэн байхад би сонсоогүй явж. Монгол маань сүйрж байна гэдэг хүмүүсийг хараад улс төржжээ гэж буруу бодож явсан маань алдаж. Монголд ямар ч төрийн байгууллага өнөөх хэдэн улс төрчдөөс хараат болчихсоныг саяны явдал гэрчиллээ. Хамгийн өрөвдөлтэй бас бүдүүлэг хохирогчид нь цагдаа дараа нь тархи угаалтанд байнга өртдөг ард түмэн маань. Хэдэн ольгархууд нь нэг нь та нарын булхайг дэлгэлээ шүү гэчихсэн  биш нөгөө хэд нь өөрсдийгөө аврах гэж төрийн хэмээх тодотголтой газруудыг дайчилж тоглоомоо хийж байгаан ишш чаавас даа улс төрийн анхан шатны ойлголт байхгүй би хүртэл ойлгочихоод байхад биднийг хуурчихна гэж бодсон юм байхдаа. Хоорондоо өмчөө булаалцалдаж энэ ард түмнээр нэг тоглох шиг болох юмдаа. Тэр Энхбаяр ч гэж дээ хэзээ яаж баригдхаа мэдсээр байж худлаа тэгж гутлаа тайлж хаалгаа цоожилж дотроо өрөвдөлтэй царайлж суух ямар хэрэг байна. АТГ ч гэж бас нэг муйхардуу хүмүүсийн сүлжээ юмуу даа, уг нь тусгайгийнхан гэгч бүх талаараа про хүмүүсийг өндрөөр үнэлээд цалинжуулаад байдаг, хүнийг тэгж баривчилдаг юм гэнээ. Яагаад нөхцөл байдлыг тэр АТГ гэгч газар урьдчилаад хэлээд ингээд байна одоо ийм аргаас өөр зам үлдсэнгүй ээ гээд тайван аргаар шийдчихээгүй юм. Яс юман дээр би хэзээ ч АТГ шударга тэр хэдэн улс төрчидөөс хараат бус шууд эрх мэдэлтэйгээр үйл ажиллагаа явуулдаг гэж бодохгүй байна. Энхбаяр иргэний үүргээ хүртэж чадаагүй ингээд шоронд өлсгөлөн зарладаг юм байжээ. энэ шоу болж байхад бас л цаана чинь өмнөгoвийг хэсэгчлээд зарчихсан гэсэн  л тууж явна. Ай даа мэдэхгүй дээ залуу үе нь архи зугаа цэнгэлд дэндүү толгойгоо мэдүүлчихсэн бүх шатны дамжлага нь авилга хээл хахуульд идэгдээд өтчихсөн өөрийнхөө хүчээр дээшилье ээ гонж болцон цаг үе юм байна. Үнэндээ амаараа бүтээдэг бол манай улс дэлхийн хөгжилтэй орны 1т явж байхгүй юу гэтэл худлаа ярьхаас наашгүй хэдэн хүмүүсд хэтэрхий бүр дэндүү их эрх мэдэл хөрөнгө оччихож. Би ирээдүйгээ Монголд сайн сайхнаар үнэхээр олж харахгүй байна уучлаарай. Гэхдээ сөрөг талаас нь харвал л даа.  Энэ оны сонгуулиар за бас л юу л болдог бол үнэхээр мэдэхгүй би ч яахав ховхой амиа аргалаад энд гадаадад өнгөрөөдөг юм байж харин миний ах дүүс гэр бүл цаашлаад элэг нэгт ахан дүүс маань хэсэг бүлэг хүмүүсийн шоуны золиос болчих вий л гэж санаа зовж байна. Ай даа хэцүү байнаа тайван ч унтах арга алга ядаж байхад нээрээ алхам тутамд тэр монголын маань зарагдсан газруудтай хуудсууд тааралдаад би өнөөдөр тэвчсэнгүй ээ. Уучлаарай гэхдээ эдийн засаг уул уурхай улс төрөөс хараат бус тэнцвэртэй байдлыг өнөөгийн залуус бид л авч үлдэхгүй бол үр хүүхэд маань манай нутгийг тэд худалдаж байхад та юу хийж явсан юм бэ гэх вий дээ. Бүгдийг нь бурхан ивээг дээ !

1 comment:

  1. жинхэнэ толгойны өвчин болчихоод байгаам даа, монгол улсын ирээдүй ямар байх бол гэдэг. хүн яаж тэнэг болохоороо эх орноо худалдах хэмжээнд хүрч очдгийн... дэндүү харамсмаар. цусаа урсгаж, халуун амиа өгч авч үлдсэн газар орныг нь зарж үрж байгааг өвгөдийн сүнс хараад уйлж суугаа байх даа..

    дөрөв дөрвөн жилээр хулхидуулсан ард түмэн энэ удаа сэхээрч байгаа болов уу гэж горьдох юм, ямар ард түмэн байна тийм төр засаг байна гэдэг болохоорсонголт хийсэн ард түмэнд өөрсдөд нь бас буруу байгаа.

    ReplyDelete