Sunday, April 15, 2012

Ойрдоо ийм кинонууд үзжээ





1.Нам гүм


Солонгосын нэг ангит киног нүүр ном дээр нэг Солонгост сурдаг эгчийн зөвлөснөөр үзсэн юм. Болсон явдлаас сэдэвлэсэн маш эмгэнэлтэй кино байсан, сонсголгүй хүүхдүүдийн сургуульд шинээр Сөүэлээс зургийн багш ирж байгаагаар кино эхэлнэ .Багш эрэгтэй тэнд бүх зүйл сонин байгааг ажиглах ба шөнө нойлд орилох хүүхдийн чимээ эсвэл багш нарын өрөөнд эрэгтэй сурагчийг зодож байгааг хараад яавч энд нэг л биш гэдгийг мэднэ. Ингээд сүүлдээ тэр сургуулийн захирал болон түүний дүү болох эрхлэгч мөн нэг эрэгтэй багш энэ 3 хүн өнчин өрөөсөн ээж аав нь тахир дутуу эсвэл хэвтрийн асран хамгаалагчгүй хүүхдүүдэд бэлгийн дарамт үзүүлэн цаашлаад зодож байсныг мэднэ. Ингээд багш тэр хотынх нь хүний эрхийн байгууллагын ажилтан эмэгтэй тэр 2 хүүхдүүдэд тусалхаар шийдэх ба шүүх цагдаа телевиз гээд байж болох бүхий л газраар явна. Гэвч эцэст нь өнөөх тал дэндүү хүчирхэг мөнгөөр бүгдийг шийдэж байсан тул тус тус 6н сарын ял аваад дуусдаг. Үүнээс болж нэг сурагч нь сүүлд өөрийг нь хүчиндэж байсан багшийг хутгала хоеул галт тэргэнд дайруулан нас барна. Зөндөө уйлсан даа. Жаахан охидуудыг тэгж хүчиндээд хүн үү араатан уу тэд нар. Үнэхээр энэ явдал болсон ба дөнгөж 2011 онд л энэ киног гарсны дараахан нь тэр сургууль үйл ажиллагаагаа зогсоосон юм байна лээ. Гол хохирогч нь 2 охин 1 хөвгүүн. Үзээрэй гэж зөвлөхгүй ч  хэрвээ үзвэл энэ нийгэм ямар муухай болсныг мэднэ дээ.
2. Сайн найзууд


Францын кино ба найзтайгаа кино театрт үзсэн юм. Энэ их гоё кино байсан. Ажилгүй залуу эр хөгшин баян мөртлөө бие нь мэдээгүй гэхдээ сонсож бас харж ярьж чаддаг эрийн асрагчийн ажилд орно. Залуу түүнд массаж хийж хамт салхинд авч гарч усанд оруулж бас тоглолт хамт үзэх гэх мэт бүхий л үед хамт байна. Хэдий залуу бүдүүлэг танхай талдаа ч хүчтэй бас хүн чанараа гээгээгүй нэгэн байсан тул хөгшин эр түүнд дасч эхэлнэ. Залуу эрд амьдрал хэзээ ч зогсдоггүй үргэлж үргэлжилж шинэ зүйлс тохиолдож болдгийг мэдрүүлсэн болвуу. Өнөөх баян эр захиагаар нэгэн эмэгтэйтэй харилцдаг байсан ба кино дуусахдаа залуу тэр 2ыг уулзуулаад өөрөө явж байгаагаар дуусдаг. Хөгжилтэй бас хөөрхөн гуниглуулчихдаг гоё кино байсан.

No comments:

Post a Comment