Sunday, April 1, 2012

Эрхэм хүн

Нүд чинь яасан гайгүй юу гэснээр үеэл бид 2ын яриа эхэллээ. Үеэл маань нүдэндээ давхраа оюулчих уу гэж асууснаас долоо хоногийн дараа ийнхүү ярьсан нь биелэгдэж давхраатай болж. Хол байгаа надад үеэл маань л гэр бүлийн сонин сайхан найз нөхдийн талаар ярьж сонин сайхан дуулгана. Надаас 2 эгч л дээ. Бүүр багаасаа л хамтдаа өсч цуг нэг сургуульд явсан бид 2. Би бага байхдаа шатаар өгсөхдөө юмуу буухдаа 2 хөлөөрөө зэрэг гишгэж чаддаггүй байв, дандаа нэг хөлөөрөө дээшилж юмуу урууддаг байв харин үеэл маань л миний хөлтэй зууралдсаар байгаад зүгээр явуулж сургасан даа. Ер нь надаас эгч гэсэндээ надаас хэрсүү юм юмандаа их мэдрэмжтэй буруу зүйл хийсэн бол зэмлэдэг хүн минь. Ээж аав, найз нөхдөөс илүү би үеэлтэйгээ л их ойр байдаг гоё сайхан муухай юу л болно хамгийн түрүүнд тэглээ ингэлээ гэдгээ хэлнэ. Надаас хамаагүй алсын хараатай, холч ухаантай, хямгач бас ажилсаг. Их сургуулийн 4н жилийн төлбөрийг ээж ааваасаа авалгүй зун болгон аавын дүү лүү Америк луу явж  ажил хийж мөнгө цуглуулчихаад ирнэ, би бүр юу ч гүй хоосон шүү л гэсэн хэрнээ май чамд гээ л нэг юм чемоданаасаа гаргаад өгнө. Хол байхаараа бие биеэ санана, үеэл байхгүй зун хамгийн уйтгартай үе байдаг юм учир нь гарсан ч орсон ч хамт, зун өвөөгийнх лүү хамтдаа явна, хамтдаа дэлгүүр хэснэ хамтдаа кино үзнэ хөгжим сонсно хоол хийнэ гэр цэвэрлэнэ өвөөдөө туслана. Тээр нэг жилийн зун бид 2ыг хэн хүнгүй анддаггүй байв аа нөгөө ягаан цэнхэр 2 чинь явж байна гэнэ яагаад гэсэн би цэнхэр футболка цэнхэр шорт бас сандал харин үеэл маань яг адилхан яв ягааныг нь өмсчихөөд л зунжингаа тэрүүгээр хамтдаа явдаг байсансан. Мэргэжилдээ хачин дуртай өөрийнхөө үзэл бодолдоо бат итгэлтэй бас надаас хөөрхөн хирнээ л өөрийгөө тийм ч хөөрхөн биш гэж голдог миний үеэл. Ерөөс амьдралын ямар ч дурсамжинд тэр минь хамт байж л байна. Өвөөгийн зурах авъяасыг авчихсан сургуульд байхад л зурсан зургуудыг нь эргүүлээ л үзэж суудаг байжуулээ. Би ясны тооны хичээлд дургүй хүн байхад үеэл маань тоотой зууралдах их дуртай математик дээрээ үргэлж онц авдаг байлаа тиймдээ ч конкурсандаа эхний 5д жагсаж хүссэн сургуулиа авч байсан нь саяхан юм шиг боловч хэдийн 4н жил өнгөрчихжээ. Хааяа боддог юм, эгч минь байгаагүй бол би өнөөдрийн би байх байснуу гэж...Хэцүү л асуудал, бие хүн болж төлөвшихөд эргэн тойрон дох дотны хүмүүсийн үзэл бодол байр суурь их нөлөөлдөг гэж боддог юм. Хааяа үнэн үг сонсмоор үедээ үеэлдээ хэлнэ үс ямар байна тэр ямар байна гэхэд бусад нь бүгд гоё сайхан байна гэж байхад үеэл маань энэ чинь ийм байна штээ тэгээд хэрэггүй тэр чинь тэгдэг юм гээд л зөвлөнө. Хөтлөлцөж гараад чирта дээс тоглоод хар болтлоо гадаа өнждөг хүүхэд нас маань тээр хол одож дээ. Миний хамгийн сайн тулж түших багана маань байдагт хэдий эгч маань уншихгүй ч баярлалаа гэж хэлье, цаашдаа үргэлж хажууд минь байж зааж зөвлөж байгаарай. Хэзээд миний төлөө байдаг эгчдээ хайртай шүү бас таньдаа баярлалаа.
01.04.12

No comments:

Post a Comment