Saturday, April 14, 2012

Швейцарь-4


Энд ирээд аль хэдийн 9н сар болчихжээ хурдан ч юмдаа саяхан л ирж байсан чинь. Нэгэнт харь газар ирснийх энэ улсын юм болгон надад сонин байдаг юм. Энэ удаа эндхийн нийт хүн ам болоод     хэл ус газар нутгийн байршил гэх мэтийг өөрийнхөө олж мэдсэнээр бичье гэж бодлоо.
Швейцарь улс бол Герман, Австритай хиллэдэг далайд гарцгүй орон юм. Үндэсний гэх 4н хэлтэй ба тэдгээр нь Герман, Франц, Итали ба Роман. Роман хэлээр үндэсний цөөнхи ярьдаг ба бусад бүх 3н хэлээр муж болгон ялгаатайгаар ярьдаг. Бас швейцарь герман, швейцарь франц гээд салаалаад явчихна. 26н муж улс (Кантон)-тай ба аж ахуй газар тариалан гахайн болон үхрийн фарм ихтэй. Дэлхийд сүү сүүн бүтээгдэхүүн бяслаг импортлогч гол орнуудын нэг бол яалтачгүй мөн. Гэхдээ тариачин аж ахуйч иргэд бас л цөөн юм. Мөнгөн тэмдэгт нь Франк. 1франк ойролцоогоор 1400с 1500н төгрөгний хооронд хэлбэлздэг. Ер нь европын холбооны улсууд бүгд еврогоор гүйлгээ хийдэг байхад Швейцарь ганцаараа өөр мөнгөн тэмдэггтэй нь энэ улсын эдийн засаг хэр вэ гэдгийг харуулж байгаа болвуу. Миний ажигласнаар бол маш баян орон. Дэлхийн 2р дайны үед Гитлерийг удирдагч байхад Германы улс төрийн том том гэх генерал хурандаа нар ийшээ орж ирж банкинд нь мөнгөө хадгалуулдаг байсан ба тэд авч чадаагүй үрэгдсэн гэж би сонссон юм. Магадгүй энэ их том зах зээлийн үүсвэр тэндээс гаралтай ч байж магад. Монголд бага ангийн багшийн цалин 200н мянгаас 300н мянгад хэлбэлзэж байхад энд 3000-5000н франк байна, манайхаар 4с 6н сая. Гэхдээ эрүүл мэндийн даатгал  татварбайр сууц унаа галт тэрэгний тасалбар үнэтэй учраас цалин нь ийм байх нь аргагүй биз. Шүдний эмч хуульч гэх мэт гол мэргэжилтнүүдийн цалин сарын 30.000.50.000н хооронд хэлбэлзэнэ. Цалин улсын хангамж хангаллтай ба хөгшчүүлийн тэтгэвэр мөн адил их. Тэд авж байгаа тэтгэврээрээ хангалттай унааныхаа билет хоол хүнс байраа төлчих ба цаашлаад Итали, Франц гэх мэт хил залгаа улс руу очиж амарчихаад ирнэ. Ер нь та энд ирвэл гудамжинд явж буй тал хувь нь хөгшчүүл байна. Ер нь дунд бас дундаас дээш насныхан маш их спортоор хичээллэдэг спортлог хүмүүс. Тэр дундаа уулын спорт, дугуй унах гүйх мэтээр түлхүү хичээллэнэ. Тахир дутуу, согогтой иргэд хүүхдүүд маш их ба галт тэрэг автобус үзвэр үйлчилгээ нойл гэх мэт бүх л газар тэдэнд зориулсан тусгай шат тусгай бие засах газар гаргаад өгчихсөн. Манайг тахир дутуу иргэд гэрээсээ ч гардаггүй шүү дээ аргагүй шүү дээ автобусанд сууяа шат нь өндөр гэтэл энд жолооч нь хүрч ирээд өргөөд оруулаад өгнө эсвэл гишгүүр нь доошлогдчихно. Германчуудтай адил маш сайн цаг барьдаг хүмүүс, нийтийн тээвэр нь тодорхой цагаар явах ба манайх шиг цагийн хуваарьгүй юм гэж байхгүй. Хүн амын 20н хувийг гадаадын иргэд бүрдүүлнэ. Хэрвээ та газрын зураг дээр харвал бараг харагдах үгүй жижигхэн улс шүү дээ гэтэл 20н хувь бол их тоо. Азиас Хятад Тайван Төвдүүд голдуу их амьдрана. Идэж уух зүйлс нь манайхаас үнэтэй ч чанартай. За тэгээд цаг агаар нь чийглэг ихэнхидээ бүрхэг. Зундаа 15-25 хүртэл хааяа 30 гардаг юм байна лээ. Өвөл нь үсрээ л хасах -15 юмуу 20 гэхдээ энэ нь цочир хүйтэндээ орно. Чийглэг хүйтэн чинь манай хүйтнээс муухай юм байна лээ. Дунд насных нь болон хөгшчүүл нь хауст амьдарна. Залуучууд нь л манайхан шиг 5н давхар сууцанд амьдарна учир нь хаус болон байр үнэтэй учраас. Эдний банкыг их найдвартай гэдэг дээ үнэн юм байна лээ эндхийн иргэн бүр данстай ба банкиндаа янзын сайн итгэнэ гээч. Барилга байгууламж нь ихэнхи нь хуучин гэвч загвар хийц сайтай.

No comments:

Post a Comment