Sunday, April 8, 2012

Байдаг л нэг асуудал гэхдээ...


Айл болгонд л хэрүүл маргаантай үе гэж байдаг бизээ тэр мэтчилэн өнөөдөр манайд тохиолдов. Улаан өндөгний баяр нь болоод бид нар 4н хоног амраад би өчигдөр найзындаа зочилчохоод ирсэн.
Өнөөдөр манай өвөөгийн ээж 87той хөгшин /гүй ээ мөн урт насалнаа гэсэн/ мөн охин нь /30тай ганц бие  мөн бүжгийн багш/  оройн хоолонд иржээ. Манай эмээ угийн сайн тогооч тул эхлээд хулууны шөл, тахианы махтай бяслаг ногоо гэх мэттэй гоймонтой хоол идээд дараа нь дессэртэнд гүзээлзгэнэ өрмөнцөр ваниллын крем гэх мэтийг  идэцгээн бид хэд ч сайхан хооллов, охин нь нилээн хөдөлгөөнтэй маш хурдан ярьдаг хүүхэн, хайр дурлалын амьдралдаа асуудалтай нэгэн гэж би ойлгосон. Тэр хүний амьдрал ч надад хамаагүй л дээ гол зүйл нь өвөө охинтойгоо хүүхэд эцэг эх гэх мэтийн талаар мэтгэлцэж байгаад намайг хальт дээшээ гараад ирэх хооронд хэрүүл болсон байв. Ер нь эднийхан нэг уулзахаараа шашин улс төр ядуурал цалин амралт гээд л ярихгүй зүйл байхгүй ба хоорондоо эцсээ хүртэл мэтгэлцдэг өөрийнхөө үзэл бодолдоо бат гэгч зогсдог хүмүүс байгаа юм. Өвөө их чанга бүдүүн хоолойтоо хүн тул анх би уурлаад хэрэлдлээ дээ гэж бодсон угийн тэгж ярьдаг хүн дээрээс нь Итали цус ийм байдаг юм гэнээ, эмээ нь итали эмэгтэй байсан юм гэнэ лээ тиймдээ ч шар лав биш. Би гал тогоонд туслах гээд буцаад доошоо бууж иртэл эмээ өвөө лүү орилчихсон хоолой нь зангирцан нүдэнд нь нулимс цийлэгнэцэн өвөө хажууд нь толгойгоо доош нь гудайлгачихсан зогсож байв. Нөгөө Германаараа яриад байсан тул би сайн ойлгоогүй чиний охин штээ гэдгийг нь л ойлгосон бодвол мань эр охин луугаа л хоолойгоо өндөрсгөсөн бололтой, мэдээж охин аавынхаа зантай адилхан өөрийнхөө бодлыг хамгаалж гүрийсэн тул байдал ийм дээрээ хүрж гэтэл би монголд байсан бол аль хэдийн хэрүүл болчихсон байгаа даа эндхийнхэн ухаантай нэг нэгэн лүүгээ муухай дайрахгүй юмаа гэцэн ухааны юм бодсон байсан чинь харин ийм юм болцоон байжыдаг байна шт, сүүлд эмээ бид 2 гал тогоондоо үлдэж өвөө зочдоо хүргэж өгхөөр явхад эмээ надад ингэж хэлэв. Петэр эхнэрээсээ салаад хүүхдүүд нь ээж дээрээ байж байгаад сүүлд аав дээрээ ирсэн юм тийм болоод одоо том хүү нь бараг харьцдаггүй юм охин нь бол зүв зүгээр аавтайгаа хэвийн харьцаатай гэхдээ Пэ /өвөөг ингэж дууддаг/  ийм түргэн аашнаасаа болоод эхнэрээсээ салсан хүүхдүүд нь ч дургүй байдаг болхоор би хэд хэдэн удаа сэтгэл мэдрэлийн эмчид хандаа гэсэн гэвч тэр хүсээгүй би үнэхээр өнөөдөр тэвчсэнгүй уучлаарай Заяа / Золоо гэж эд нар хэлж чаддаггүй/ гэхдээ үргэлж инээгээд байж байснаас ганц удаа ингээд түс тас хэлсэн нь дээр байдаг юм гээд надаас уучлалт гуйлаа соёлтой хүн шүү... Би зүгээр зүгээр манайх ч гэсэн хааяа мэтгэлцэж байгаад ингээд маргалдчихдаг юм гээд жишээ яриад бид 2 гал тогоондоо хэсэг ярьж суув. Эмээ би алхаж тайвширлаа гээд сүүлд гараад явсан. Гол нь өнөөдрийн сэдэв нь хүүхэд ба эцэг эх болж таараад нэг удаа салалт үзсэн хүүхэд цаашлаад түүний шалтгаан нь байсан аавтайгаа ярилцсанд гол учир нь байгаа юм. Би дэндүү зүрх муутай болчихож надаас болоогүй ч би өнөөдөр эмээг хараад айсан гэмшээд зогсох өвөөг хараад нэг талаар өрөвдсөн...

No comments:

Post a Comment