Monday, January 23, 2012

Сонин сайхан

Сая хэд хоног өвдөж гэртээ өнжив. Дадлагатаа явсангүй ээ. Өнөөдрөөс харин сургууль руугаа очсон. Энд өвөл гэсэн чинь юу вэ нов ногоороо хэхэ тэхдээ сэрүүн хүйтэн салхитай өглөөдөө ширүүн бороотой юм. Манайхыг бодвол чийглэг уур амьсгалтай газар.Нэг өдөр бүр навс халуурдаг гэжийн шт тэхээр нь халуун буулгадаг эм уугаад хөлрөөд орондоо хэвтцэн чинь зүгээр болсон.
Гэрийнхэндээ ганц 2 юм авсан явуулчихмаар л байна удахгүй нэг контэйнэр явхын гэсэн хэрвээ тэрэнд явуулбал нэмж хэдэн чихэр шоклад авахгүй бол манайхан чинь эндхийн шоколаданд нугасгүй, шоколад гэснээс нээрээ аймар гоё амттай эндхийн шокинууд. Сүүн бүтээгдэгхүүн ялангуяа бяслаг импортлогч гол орон болхоороо энд бяслаг нь за ёстой есөн жороороо байна даа үндэсний хоол ни ч бас Раклеттэ гээд бяслаг хайлуулаад чанасан төмс гахайн утсан махтай иддэг хоол байдаг юм. Бяслаг нь ядаж байхад майр үмхий үнэртэй нэг удаа нэг айлд зочилвоо за тэгээд зочин гээ л суу суу гээд ширээн дээр нь суучаа л цай уугаа л сууж байсан бүр миний тэр хавиас аймар үмхий үнэртээд болдгүэ би гайхаад одоо энэ бас юу вэ гэцэн байжысан чинь өөхөө урд баахан хэрчээд тавьцан бяслагнаас үнэртэж байдгийн балайр хэхэ. Эд нар ядаж байхад аймаар дуртай иднэ тэрийгээ тэр үнэр нтр бол хамаагүй шт. Би бялуураад их идэж чаддаггүй юм. За тэгээд сүү сааль ихтэй бас энд Нестлэ-н том үйлдвэр байдаг та нар санаж байгаа бол Элбэгээ ерөнхийлөгч зочилж тэнд очиж байсан. Эндхийн уугуул иргэдийн нэг сайхан авууштай юм нь юу гээч, хичнээн төгрөгтэй ямар баян байлаа ч яг жирийн хүн шиг амьдарна за. Хэн ч харсан тэр гэр орон өмсөж зүүж байгаа баян гэмээргүй тэгсэн мөртлөө дансандаа хэдэн мянган франктай. Тэр нь надад ёстой сайхан санагдсан тэгээд би баян гээд зүгээд суухгүй яг л бусдын адил цэцэрлэгээ арчиж тордоно гүэ мөн энгийн шүү. Манайхан чинь бол тэгээд үнэтэй машин хаус аваа л баярхаа л байдаг эднийхэнд түй ч тийм зан байхгүй энд ядуу хүн гэж бас байхгүй дээ. Уугуул иргэд гэсний учир эндхийн бараг л ихэнхи нь ямар нэгэн цус холилдсон эрлийз хүн байдаг цэвэр швэйцарь иргэд нь байгаа л даа гэхдээ цөөн ихэнхи нь л гадаадууд юмдаа бараг. Тэгж бодхоор сонин санагдаад байдаг юм. Заза тэгээд одооноос зүгээд худлаа фб ухаж цагаа үрж байснаас энд юм бичиж байя гэж бодоод идэвхитэй бичнээ.

2 comments:

  1. hi mail avsan shuu huuhdee buh beegii unshlaa daraa tuhtai mail bichnee byrlasan shuu. gd luck

    Gu ni

    ReplyDelete
  2. Zugeeree tanii blog odoo hurtel bolohgui baina, buh beegii unshsand bayrlalaa hehe. Ta hurdan ergej ireerei :-)

    ReplyDelete