Sunday, February 12, 2012

12.02.12

Унтхаасаа өмнө нэг бичлэг шахнаа одоо энд оройн 11.10 болж байна би гэж яахав угийн орой унтаад сурцан хүн болхоор тоохгүй л ком руу гөлийгөөө л байж байх юмдаа. Өнөөдөр явж үзэсгэлэн үзээд ээ манай энэ байдаг эмээ өвөө 2 жил бүр явдаг гээд цуг явбаа тэгсэн яасан ч аятайхан юм зохион байгуулагддаг
юм улс бүрийн танилцуулга тэгээд бүх аялал жуулчлалын группүүд нь ирчихсэн нэг ёсондоо амралтын үзэсгэлэн гэх юмуу даа би ч битүүхэн нутгаа харж  л явлаа хүмүүс нь улс үндэстнийхээ хувцсыг өмсчихсөн танилцуулах материал тараагаад л амталгаат худалдаа баримтат кино сугалаа энэ тэр гээд янз бүрийн л юм байна лэ тэгсэн нэг буланд Хятад, Түвд, Монгол энэ тэр гээд бичцэн нэг сонин 2 нөхөр сууж байнаа шал мангар за би очоод би монгол хүн байнаа танайх аялалаа танилцуулахгүй юу гэсэн аан манай энэ найз Монголд байдаг гэсэн тэр нөхөр нь орос тэгснээ нэг сэндвич идээд ухаан алга тоож байгаа ч юм алга за ямартай ч надаа тэр нөхдүүд ер таалагдаагүй эмээ өвөө 2тоо ч шууд хэлээд хаясан. Нээрээ манай энэ 2 дээрээс нь найз нь Монгол руу аялахыг аймар хүсч байгаа шт хэхэ би иргэний үүргээ биелүүлсээн нтр. Тэр найзынд нь нэг удаа оройн хоолонд очсон юм баахан юм яриад манай 2 ч намайг улайтал магтаад би ичээд сууж байсан эхнэр нь нэг юм ардаа барьцан ирснээ сурпрайз гэдийм байна гайхаад ваа юу вэ гэсэн гутал байжыдын эхнэр нь авсан яс нь холгоод байна гээд надаа яг таарч байсан баярлаа л авлаа гэхдээ сүүлд харсан жоохон эмээ стильтэй байна лээ заа яахав тэгсэн тэр нөхөр нь татварын байцаагч гэх юмуу даа тэгээд би яахав худлаа үнэн чалчиж өгвөө тэгсэн чи их хөгжилтэй юмаа гэснээ би чамд ямар нэгэн байдлаар тусална удахгүй гэсэн шт манай 2 баярлаад чи спонсортой боллоо гээд хэхэ нэг бодлын эвгүй ч юм шиг тэр хүнд би юу ч хийж өгөөгүй байж зүгээр юм аваад нөгөө талаар би ядуу оюутан ч гэж бодож байх шиг за мэдкү мэдкү би лав нээх горьдку байгаа энэ 2 л залгаач залгаач спонсороо мөнгөө авъяа гээ гэж мэгээд намайг явуулаад хэхэ. Мар хичээлтэй энэ 7 хоног дадлага хийчүүл тэгээ л хичээл орлоо бас нэг Монголын тухай илтгэл тавьнаа болоогүй хүүхдүүдэд бас сонинд ярилцлага өгнө гэсэн бас энэ сургуулийн зураг хөргийг нь сайн авах ажил байна. Заза сэрүүлгээ тавиад нойрсоё өө нээрээ би витамин ууж байгаа^^

1 comment:

  1. messengertee nmg nemeerei haaya taarch bya. gutalchin@yahoo.com

    ReplyDelete