Sunday, February 5, 2012

Нулимстай бичлэг

Хмм удахгүй хичээл орлоо шал сонирхолгүй байнөө яагаад гээч орж байгаа хичээлүүд нь надад ер сонирхолтой биш тэгээд бас би үнэнийг хэлхэд ойлгодоггүй юмөө, нэгхэн жил хэл сурчаад ирээд их сургуулийн хичээлийг ойлгоно гэдэг хүн бүхэн чадах зүйл биш гэвч би энэ улсад визтэй амьдрахын тулд заавал сургуульд сурах шаардлагатай яахав анх ирэхдээ мэдэж л байсан л даа хэцүү байхыг гэхдээ л... Сургууль дээр  надад нэг л их гуниглах мэдрэмж л төрдөг энд ирснээс хойш би нэг ч удаа хичээлдээ шунаж дурлан өглөө 6н цагт дуртай нь аргагүй босоод явж байсан удаагүй юм байна бодсон чинь. Дургүйд хүчгүйн улгэр дуурайлал гэж би байна энд. Өглөө бүрийг би ядарсан , дахиад 5хан минут гэх байдлаар угтдаг байжээ эхний семэстэрт хөөрхий өөрийгөө өрөвдчихлөө, нэгэнт л миний сонгоод ирсэн зам юмдаа тэхдээ энэ нэг жил миний хувьд зүгээр л дан туршлага тэхээс нээх үнэндээ хэлэндээ ус цас болоод л юм болгоныг ойлгоод л сайхан боломжууд дээр хөрвөөгөөд байгаа юм алга, намайг эндхийнхэн нэг жил сурлаа гэж үү ямар мундаг юм бэ гээд л их магтдаг гэвч би өөрийгөө үнэлж сураагүй хүн болхоороо тэр бүрт итгээд догдлоод байдаггүй гэхдээ өөрийгөө муу биш ,бусдаас дутахгүй гэдгээ мэддэг.
Би тэгж амжилтандаа бардаад байдаг хүн биш л дээ яахав зөв юм хийгээд зөв амьдраад бусаддаа туслаад мэддэгээ хэлчихээд мэдэхгүйгээ асуучхаад явж байхад угаасаа хүмүүс бүгд л харж байгаа хойно гэж боддог. Өөрийгөө үнэлж чаддаггүй маань миний нэг сул тал. 10н жилд байхад дотны минь сайн найз хүртэл эвгүй зүйл хэлж миний сэтгэлд сэв суулгаж байсан юу вэ гэсэн би юмыг бусдыг бодвол маш амархан цээжилдэг тийм болхоороо ч тоо физикээс илүү уран зохиол гадаад хэл гэх мэт хичээлд дуртай сайн ч дүнтэй байдаг байсан, нэг удаа химийн их шүүлэг болж манай ангийнхан химийн элемэнтийн шинж чанар хэрэглээ гээд л бүгдийг нь цээжилж асуугдаж байв би тэр үед хлороор бие даалтаа хийж өгсөн болхоор хлороо цээжлээд л ангийнхныхаа дэргэд асуугдчихлаа багшын асуусан бүгдэнд нь ой тогтоолт сайтайгынхаа ачаар хариулчихлаа тэрнээс биш ч би хими мэтийн хичээл дээр жирийн үед нойлдоо л орно л доо тэгсэн багш гайхаад хүүе чи чинь ийм мундаг хүүхэд байсан юмуу за сайн байна суу онц гэдэг юм байна тэгсэн дараа нь манай сайн найз асуугдаж байгаад юмаа мартчихваа тэгсэн багш уурлаа л за цаашаа ярихгүй юм бол суу суу л гэж байна тэгсэн манай найз юу гэсэн гээч гүй ээ багшаа би золоогоос сайн яриад онц авъя л даа би тэрнээс хамаагүй сайн ярьж чадна нтр гэж авдгын би тэр үед юм бодоогүй л дээ тэгсэн багш уурлаад чи чадахгүй байж одоо суу золоо тэртээ тэргүй чамаас сайн ярьдгаа яриад онцоо авсан за юу гэсэн, тэгээд би түрүүлж харих болоод гэрлүүгээ алхлаа тэгээд бодлоо сая яагаад миний найз намайг тэгж хэлвээ гэж, би найздаа үнэлэгддэггүй юм байна л гэсэн бодол төрсөн гэртээ очоод гал тогоонд хоол хийж байгаа эмээ дээрээ очоод эмээ сая ингэлээ тэглээ гэсэн өө миний охин битгий тоо миний охин чинь тэртээ тэргүй тэрнээс сайн шүүлгээ өгцөн юм чинь одоо битгий тэр тухай бод гэсэн юм гэтэл энэ дурсамж надад одоо хүртэл хадгалагдсаар ирж, нэг удаа бас би сургуулийнхаа хамгийн хатуу уран зохиолын багшаас онц сайн гэж дуудуулаад ангиасаа ганцаараа гарч шалгалтын хуудсаа авч байсан юм би одоо ч санадаг Ч.Лодойдамба-Гарын таван хуруу дүгнэлт бич гэхээр нь би 1 гол хуудас ар өвөр дүүрэн юм бичээд өгсөн маань тэр багшид их таалагдсан байсан, бас л тэр үед би өөрийгөө үнэлээгүй л явжээ, аль 4р ангид байхаасаа англи хэлний олимпиадад алт мөнгө хүрэл цаашлаад бүсийн олимпиад гээд л би явж л байж сургууль дээр багш нартаа магтуулах юмуу онц авхаараа гүйж ирээд л эмээ дээрээ ирээд л хэлээд эмээгээрээ гоё юм авхуулж иддэг байсансан бас 5р ангид байхаа ээж аавд бичлэг хийж өгч явуулах болоод тэгсэн би англи хэлний нээх зузаан 96н хуудастай дэвтрээр дүүрэн онцоо хуудас бүрийг нь энд онц байна энд бас гээд л ээж аавдаа бичүүлж явуулж байсандаа хөөрхий өөрийнхөө байгаа сайнаа л үзүүлэх гэж тэр шүү дээ. Айлын хүүхдүүд эцэг эхийн хурал дээр ээж ааваа дагуулаад ирж байхад би эмээ юмуу өвөөтэйгээ л хөтлөлцчихцөн ирдэгсэн тэгээд хурал тархыг заавал хүлээнэ сургуулийн жижүүр хэрвээ хөөх юм бол өвөл ч байсан хамаагүй сургуулийн гадаа хүлээгээд л суудагсан эмээ өвөөгөө ганцаараа шөнө явж чадахгүй өвөл хальтарчихна хавар намар нүд нь сайн харахгүй нүхэнд уначихна гэсэндээ л тэгж хүлээдэг байсан. Үнэндээ аав ээж нь гадаадад байдаг хүүхдүүдэд заримдаа дарамт шахалт ирдэг юм эхний 1,2 жилдээ ч бүгд л эвий минь хөөрхий минь эцэг эх нь хол байгаа юм л гэцгээнээ яваандаа юмандаа зарж эхэлнэ цаашлаад ад үзнэ ээж ааваас мөнгө нэхнэ гэхдээ миний эмээ өвөө  биш л дээ тэр ах дүүсүүд нь л... Надад муухай дурсамж их бий дээ аавынхаа аавынд очих их дуртай байсан юм яагаад гэвэл тэр л байранд насаараа найзалсан найзууд минь байдаг учраас бас хэзээ ч салж байгаагүй үеэлтэйгээ ойр байх гэж, ээж аавыг явснаас хойш ээжийн ээж аав дээр байдаг болчихсон юм лдаа, тэгээд хааяа аавын талынхан дээр очхоор ил далд хавчлага мэдрэгддэг л байж хөөрхий  дөө би хүүхэд байсан штээ ганц муу хүүхдийг охин хүүхдийг тэр тусмаа яах гэж ч тэгдэг байсан юм , цагаан сараар аавын дүү нь архи ууж согтчихоод чи тэр ээжийнхээ гэр лүү яваач манайхаас зайл гээд над руу дайрч байсан юм би айгаад уйлсан мэдээж битгий хэл гэсэн даалгавартай учраас ээж аавдаа хэлэхгүй, бас амралтаараа тэднийд ирчихээд л үеэлтэйгээ найзуудтайгаа өдөржин гадуур тоглоод л сайхан байсан үе орой унтах гээд бие засчихаад жижиг өрөө лүү явж байтал аавын эгч нь одоо энэ хэнийг гэр лүү нь буцаахгүй бол арай л удаан энд байлаа энэ тэр гэж ярьсан сууж байдгын сонсоод өрөөндөө орж үеэлийнхээ хажууд зөндөө уйлж билээ энэ мэт хүмүүс тараа таниулдаг л юм  ээж минь ч ирээд мэдсэн дээ ишш миний муу охин яаж байсан юм бэ гэсэн гэхдээ туулаад ирсэн зам юм чинь харин ч би хатуужсан хүний хэн бэ гэдгийг дороо л мэддэг болчихсон хэн нь юу харж хэнд яаж харьцаж байна вэ гэдгийг дэндүү сайн ойлгодог болсон юмдаа.

2 comments:

  1. ymr urt bichleg ve bugdig ni unshla, tevchertei bn shu. hun ooroo ooriigoo unelj hairlaj surchihaad hunig hairlaj huner hundluuldeg gj unen ug shu. bitgii oorigoo gol, nadad ch gsn iimerhuu dursamj bii. haaya ergeed bodohod muuhai bdg ch gsn davaad l garaad irchihej

    ReplyDelete
  2. Hi harin tmee bicheed bsn iim urt bolchij tsag zawaa gargaj unshdagt bayrlalaa bas blog haah gej bgad chn haramsaj bna bnga orj shine post bichjuu gd l shagaidag bsn shtee hehe bas nutgaa sanahaaraa hool gsn ruu ni orj zurgiig n ch boltugai haray gd goe goe hooliig chin hardg bsn ih bayrlalaa tanid

    ReplyDelete