Wednesday, February 15, 2012

Од болцон цаа чинь

За лаг гарчиг өгцөөн яана. За ингэлээ өнөөдөр би энэ 3,4р ангийнханд Монголын тухай илтгэл маягийн юм тавьлаа уг нь нэг хөөрхөн кино хийгээд ард нь Алтан ургийн дуу энэ тэр хийгээд тайлбартайгаа хөөрхөн кино байсан чинь манай тэр багшийн ком дээр гардаггүй ээ үүнийг тооцоолсон байсан тул хуулж авчирсан зурагнуудаа үзүүлэв за эхлээд төрийн далбаа дараа нь Чингис хаан тэгээд Элбэгээ газрын зураг...
Ер нь бол сэтгэгдэл өндөр л байсым л даа тэгсэн яахав хүүхдүүд л хойно монгол гэр, үндэсний хувцасыг харчихаад индиан нар ямар сонин майханд амьдардын энэ тэр гэж ярьсанд би бээр жоохон ундуйцсан бөлгөө яахав дээ тэд нар чинь 10,11тэй хүүхдүүд штээ л гэж бодлоо за тэгээд орчин үеийн Монгол гарж ирхэд аймар бахархалтай харжынуу та нар айн гээ л үзүүлээ л манайд ч бас цанын бааз байдын шт манайд ч бас өндөр байшин барилга байдын, залуучууд нь ийм метрополис болцон айпод айфоныг чинь барьдын за гээ л үзүүлсээн тэхгүй бол одоо юу гэж боддын хэдэн сэгсийсэн үстэй юмнууд нэг хөдөө тал газар хонь малаа хариулаад явжыдаг гэж боддым шиг байгаан гүй шүү хүүхдүүд минь. За тэгээд сүүлд нь бүх оддын Өглөө шиг эх оронг үзүүлж байхдаа уйлхаа шахав тэр үед Монгол омогшил төрсөн л дөө тэр сайхан өв заншил уламжлал ямар сайхан юм бэ л гэж бодож зогслоо. Дараа нь сэтгүүлч ирж цаг 30н минут ярилцлага хийв өө наян юм асуунаа би ёстой хамаг амьдралаа яриад хаясаан яанаа тэр буруу зөрүү юм бичиж нүүр улайлгах вий дээ яриагүй юм бичиж энэ тэр, дундуур нь зурагчин нь зураг авлаа фото модель чинь лаг гоё ажил байдгын биш үү хэхэ нэг хүн дээр доор дундуур орж зургийг нь сайхан аваа л мань нь жоохон жүжиглэлт үзүүлээ л ямар зураг гарсан бол гэдэг л сонин байна. Тэр сонинг нь 2500аад хүн уншдаг юм гэсэн за нэг давааны ард өнөөдөр гарсандаа баяртай байна, төгсгөлд нь хүүхдүүд нээрээ зөндөө юм асуусаан би авчирсан ногоон торгон хантаазаа өмссөн юм байна нээрээ за тэгээд сонин дээр гархаар скандаад өөрийнхөө нүүрийг хөөрхөөн дараад блог дээрээ хийнээ. Ээжид хэлсэн баярлаж байна лээ. Би нээх их юманд бодохгүй байсан чинь бас энэ чинь айн хүн болгонд олдоод байдаг завшаан биш юм байна шүү. Хүүхдүүд багш нар зөв ойлголт авсан байгаасай гэж хүсжийн Монгол гэдэг ямар сайхан улс бэ гэдгийг үзүүлхийг зорьсон зорилго маань жоохон ч болов биелсэн байгаасай гэж хүсч байна. Пийс :-)

2 comments: