Friday, February 24, 2012

Эндээс-3


2 сар гараа л бол ерөөс хаврын уур амьсал орчихдог газар байна. хүйтэндээ бол хүйтэн, учир нь цаанаа л жихүүн хүйтэн салхитай. Тэгснээ намайг -30 хэм хүрдэг нутгаас ирснийг сонсчихоод эндхийн -15д даараад ханиад хүрсэн чинь ямар сонин юм чи хүйтэнд дасчихаагүй юмуу гэж авсан. Гүй ээ энэ чинь хүн л байна ямар ч хүйтэнд хөрж халуунд нь хална биз дээ, ямар робот байгаа биш. Бас тэнэгдээ тулвал тэнэг хүмүүс шүү эднийхэн.Маш жижиг зүйлээс болж стрессдэнэ за.
Арга ч үгүй биз дээ бидний амьдралд байдаг шиг эдийн засгийн хямрал болж үнэ нэмэгдэнэ гэж айхгүй өр зээлээ өгчих юмсан гэж санаа зовохгүй өнөөх чинь ахиад архи уучихаагүй байгаа гэж харуулдахгүй тийм л амар амьдарлаар амьдарч байгаа улсуудад сүүлдээ энгийн зүйлүүд стресс болно. Анх ажиглачихаад яасан сайхан юм бэ архины зовлон гэж мэдэхгүй өр шир гэхгүй мөнгөгүй болхоо байлаа гэхгүй гээд л би бодож байсан юм. Гэхдээ бидний амьдрал энэ хэдтэйгээ л амттай байгаад байх шиг. Буцах болж байна, яагаад ч юм ойрын үед хуучин байсан айлдаа гомдоод тунирхаад байх боллоо. Аль хэдийнээ байдгаа байгаад нүүдгээ нүүгээд ирсэн ч энэ айлтайгаа харьцуулаад үзсэн бас шиг өөрийгөө өрөвдчихлөө, тэр үедээ бол болоод л байна гэж боддог байсан юм би. Эхний улиралын үеэр би мөнгөө маш их үрдэг байсан, идэх юманд хувцас хунарт. Үнэнийг хэлхэд нээрээ хэнээс ичэx вэ яадаг юм блог дээрэ биччихэд, эхний айлдаа би их өлсдөг байсан. Махсаг хүнийг ч хэлэх үү өдөржин сургууль дээр байж байгаад орой ирхээр талх л иддэг байсан, хааяахан нэг хоол. 5уулаа амьдарна. Аав ээж, 2 сургуулийн насны хүүхэд би. Дахиад 2 том хүү бий л дээ тусдаа гарчихсан байсан юм. Аав ээж ерөнхийдөө ажил их, гэрийн эзэн бизнессмэн, эзэгтэй өөр хотын эмнэлэгт сувилагч. Оройхондоо л гэртээ цугларцгаадаг тийм айл байсан. Би хааяа өдөр ирвэл гал тогоог нь цэвэрлээд аяга таваг угаагч машиныг нь хоослоод юмнуудыг нь байранд нь тавьчихна. Өлсөөд доошоо бууна, хөргөгч онгойлгоно идчихмээр юм байхгүй хаана- энэ бол нилээд хэд давтагдсан үйлдэл. Айлд байж хамаагүй өөрөө өөртөө мах ихтэй хоол хийгээд идээд  байж чадахгүй, хааяадаа зоорьноос мах аваад хоол хийж идэх гэхээр хүүхдүүд нь байнга хажуугаар эргэлдэж их ажиглана, хамтдаа хоол хийж идхүү өлсөж байна уу гэхээр үгүй ээ чи харин өлсөөд байгаамуу гэнэ. Зарим хүнд иймэрхүү зүйл ер сонин биш байж болох юм, надад бол тийм биш, надад ийм үед энэ хүн чамаас юмаа харамлаад байна штээ гэсэн мэдрэмж төрдөг юм тийм болхоор ерөөсөө л айл юу идэж байна тэрийг нь иддэг болсон. Зарим хүмүүс шоолж магад. Би хоол хүнсэнд маш их ач холбогдол өгдөг хүн. Бензингүй машин явдаггүйтэй адил хүмүүс бидний гол шатахуун чинь хоол хүнс шүү дээ. Гоё хоол юмуу амттан идчихээд муухай царайлаад ажлаа хийдэг хүнийг би лав хараагүй, харин ч эрч хүч ороод ажлаа хийгээд дуусгадаг. Тийм учраас за эрүүл хоол хүнсээ байяа гэхэд ядаж илчлэг ихтэй мах, өндөг, сүү гэх мэт зүйлүүд зайлшгүй хэрэглэж байх хэрэгтэй гэж боддог. За ингээд  би сургуулийнхаа цайны газраас салхаа больж, хичээл тараад дэлгүүр орж өөртөө өөрийнхөө мөнгөөр жимс, жүүс гэх мэт авч иддэг байлаа. Ямар л сайн вэ дээ, айлд байжыж бас хүнс зөөгөө л... Идьяаа жимс нь хатсан бас дээгүүр нь хар жижиг хорхой гүйгээд байдаг байсан юм чинь яах ч билээ. Нэг тийм тосгоны ч гэмээр айл байсан. Нөхөр нь хичнээн сайхан алба ажил эрхэлдэг хүн байхад эхнэр нь нээх сонин эмэгтэй. Тэр байгаа байдал, үс хуваслалт энэ тэр нь. Тиймэрхүү зиндааны айлд тохирхооргүй сонин эмэгтэй. Зиндаа яриад унасан нь сүүлд нь энэ айлд дүгнэлт хийж суухдаа, мөн энэ эмээ өвөөдөө хуучин сонин сайхнаа ярьж суухдаа зүгээр нэг жирийн айл биш байсныг мэдсэн юм. Яахав баян л гэсэн үг л дээ. Надад бол тэр үед юун баяныг нь бодох сөхөө байхав. Герман луу ирж буцахдаа нэгдүгээр зэрэглэлийн классаар зорчоо л очиж нэг арал дээр хувийн зуслангийн байрандаа 7 хоночихоо л буцаад л. Эхнэр нь мерсэдэс бенз хөлөглөө л төрсөн өдрөөр нь нөхөр нь 5н саяын вайфль хийдэг машин бэлэглэдэг ийм айл байсан юм байна лээ. Аа тэр вайфль хийгч машины үнийн тухайд үйлдвэрээс нь ирүүлээд задалсан чинь дотор нь тооцооны хуудас нь байж таараад эхнэр нь чангаар уншсанаа энэ миний мэдэх хэрэг биш гээд л нөхөртөө өгчихсөн юм, за тэгээд бичээд байвал их олон зүйл байна дөө. Гол нь хэлэх гэсэн зүйл маань амьдрал асуудалгүй болоод ирвэл хамгийн энгийн зүйл ч асуудал болоод ирчихдэг юм байна гэдгийг л хэлэх гэсэн юм. Хэдий энэ айл намайг сайхан сэтгэлээр 3н сар байлгаж хоол хүнс дулаан өрөө өгсөн ч халуун дулаан уур амьсгал намайг гэсэн сэтгэл дутсан байсандаа, гэхдээ би баярлаж явдагаа хэн ч ийм зүйлийг зүгээр авдаггүйг мэднэ л дээ гэхдээ л одоо бодоод байх нээ бас л сонин харьцаатай байжээ гэж бодогдоод байх юмөө.

No comments:

Post a Comment