Thursday, February 16, 2012

Өөрчлөлт

Амьд тоглолт үзээд хэвтэж байна гоё шүү. 2 жилийн өмнө манай нагац эгч Америкд очоод 6н сар болчихоод ирсэн чинь найз залуутайгаа таархаа болиод салсан юм, тухайн үед шалтгаан нь найз залуу нь манай эгчийг газар үзэж нүд тайлчихаад их зан сууцан гээд хэрүүл үүсгэсэн юм билээ л дээ эгч маань инээгээд л байсан юуных нь их зан суухав даа мөн шалтгаа олвоо гээд л тэгж байгаад намжсан, намайг ирхийн өмнөхөн буцаад Америк явхынхаа өмнө надад ямар ч хүн гадаадад очоод биеэ даагаад амьдрал үзээд ирхээр үзэл бодол зорилго сонирхол гээд бүгд л өөрчлөгддөг юм миний дүү гоё биеэ даагаад хөөрхөн болоод хүрээд ирнээ гэж байсан юм.
Үнэн юм байнаа, ойрын үед энэ дадлагаас болж өмнөх бага сургуулийн амьдралиас авхуулаад өдийг хүртэл явж ирсэн зам маань нүдэнд харагдах боллоо. Зарим зүйл би дээр үнэхээр алдсан байна дэндүү өөрийнхөөрөө зөрүүдлэж явж ирж тэр үедээ бол үзэл бодолдоо үнэнч л гэж бодож явсан биз гэхдээ хүнд чинь бас хааяа зөрүүд зангаа зөөллөж аль аль талаа бодолцож харах үе байх ёстой гэдгийг мэдээгүй явж. Яахав дээ би манлайлагч онц сурлагатан хамгийн шилдэг нь байгаагүй ч дорой өлбөгөр сул дорой нэгэн лав яваагүй, шилдэг нэгэн байх боломж байсан ч цаанаасаа ийм хэнэггүй нэр алдрын хойноос үл хөөдөг өөрийгөө үнэлдэггүй хойрго болоод төрчихсөн юм байна. За тэгээд амьдралын маань хамгийн том том тэнэглэлүүд санаанд орж инээд хүрэв чиг хааяа өөрийн мэдэлгүй юун хүүхдүүдээ ажиглаж цонхруу харчихсан гөлөрцөн сууж байх юм. Монголд очоод хийнэ гэсэн зөндөө төлөвлөгөө байна, хамгийн түрүүнд тавьж буй уриа маань би залуу байна би хийж бүтээдэг насан дээрээ ганц олдох амьдралаа хэн ч биш байж байгаад энэ амьдралтайгаа авсны доор ормооргүй байна хийж бүтээсэн зүйлтэй эх орныхоо төлөө иргэн хүний хувьд жоохон ч гэсэн хөрөнгө оруулалт хийчихээд нөгөө ертөнц рүүгээ явмаар байна гэсэн уриа байна, ккк юу юугүй өтлөөд үхэх гэж байгаа хүн шиг байна уу? Насны доройтол юм шиг байнаа саяны төрсөн өдрөөр хөгширсөн санагдаж үхэлтэй аягүй ойрхон тулаад ирцэн юм шиг санагдсан шт мэдэхгүй нөгөө хошин шогийн Хүрлээ шиг шилжилтийн нас дуусаа л шууд насны доройтол залгачихвуу яав хэхэ. Заза тэр балайрах яахав хэлэх гэсэн маань нээрээ л эгчийн хэлсэн шиг миний үзэл бодол бүрэн өөрчлөгдсөн сонирхол зорилгоо бас өөрөөр тодорхойлсон өөрийгөө үнэлдэг болсон өөрөө өөрийгөө хайрлах гэж хичээж байна. Ингэлээ гээд намайг найзууд маань бас битгий өөрчлөгдөөд их зан суучихаж гээсэй, намайг ойлгож дэмжээд надтай цуг хажууд минь байгаасайн гэж хүсч байна даа.

No comments:

Post a Comment