Sunday, February 19, 2012

Ийм л байна

Ази , Европчуудын сэтгэлгээний өөрчлөлтийг өдөр ирэх тусам 2 европ хүнтэй амьдарч байгаагийн хувьд мэдэрч байна. Арьс өнгө өөр болоод ч тэр үү тэд биднийг их ажигладаг. Үнэндээ бид Хятад, Япончуудыг айхтар санаатай л гээд байдаг үнэндээ энэ шар арьстнууд ч гэсэн ялгарахгүй л дээ. Яаxав эд нар шал өөрөөр илүү чөлөөтэй сэтгэж байж болно. эд нар азиудаас илүү сэтгэл хөдлөлтэй илүү нүүр хагарсан байж болно. Би бодохдоо азиуд нэг итгэсэн нэг сайн найздаа бүхнээ л хуваалцаж санаа бодлоо солилцдог гэхдээ миний харж байгаа энэ өнцгөөс харвал европчууд хэнтэй юу ярьхаа чухам сайн мэддэг хүмүүс юмаа, бид нар шиг сайн хүн байгаа юм гээд л итгэсэн болгоноо найдаж хэлэхгүй.
Чи бол миний хувьд тийм л хүн би чамтай энэ энэ зүйлсүүдээ л ярьна гэж боддог юм шиг байгаа юм, гэхдээ орон орны хүмүүс өөр л дөө. Жишээ нь өнөөдөр би хоолны дундуур яахав дээ давсаг хагарах гээд нойл орчоод ирсэн яасан бие чинь муу байгаа юмуу энэ хоол таалагдахгүй байна уу гэх мэт асууж байгаа юм, би гүй гүй гоё амттай байна гээд хоолоо идэж байсан 2уулаа аймар надруу ажиглаад л байсан. Намайг бол байнга ямар нэгэн юм болж уу гэж ажигладаг. Өнөөдөр хичээл сонголт хийлээ л дээ, энэ 2той ярьж сонгоё тэр нь хамаагүй дээр гээд ярьсан биш би лав нээх сонин таагүй мэдрэмжтэй байсан. Нөхөр нь хөгшин хүн болхоор тэр юмуу угийн тийм зантай юмуу байнга маш амархан бухимдана тэгээд л бухимддагаараа бухимдаад яахав дээ тэр хичээлүүд нь дандаа орой миний хичээлийн хуваарьтай таарахгүй байгаа л биз тэгээд миний сонирхохгүй өдөр орох хичээлүүдийг барьчихаад энийг сонгохоос өөр арга алга гэж байсан, юу гэж дээ надад сонирхолгүй миний ойлгохгүй хэцүү хичээлийг би цагийн хуваариас нь болоод сонгочихоод тэнд очиж цаг гучин минут мануухай царайлаад яахав дээ. Тэгээд нөхөр нь бүр бухимдаад өрөө лүүгээ орчихсон эхнэр нь хөөрхий байнга одоо болно гээ л тэгэх юм нөгөөх нь сонсохгүй юм чи намайг ойлгохгүй байна гээд дайраад байна шт. Хмм яахав дээ зочин айлд амьдрах за ямар ч сайн айл байсан дутагдалтай тал байдаг, эхний 2 сар ёстой тэр хүмүүсээс сайн хүмүүс байхгүй л санагдана за тэгээд аяандаа мэдэгдээд эхэлж байгаам даа. Жишээ нь нэг айхтар есүсчин айл байлаа гэхэд сүм рүү явхыг ятгана улмаар оройн хоолны дараа байнга залбирлаа ярьна их эзэн ийм юм хийсэн агуу хүн гээд нөгөө оюутан нь ядаж байхад нөгөөдөхд нь дургүй байсан ч гэсэн байгаа айлаа хүндлэнэ ингээ л хүсээгүй зүйлээ хийх болж байгаа юм мэдээж би хүсэхгүй байна гэж хэлж болно л доо гэхдээ эелдэг бус тул тэгээ л...

No comments:

Post a Comment