Saturday, March 17, 2012

Энгийн нэгэн амьдралын минь энгийн нэгэн өдөр

Амралтын өдөр болхоор яаралгүй босон 2зүсэм талх, аягатай цэвэр усаа барин цайгаа уух гэж байтал эмээ өвөө 2 дэлгүүр орж хүнсээ цуглуулчихаад иржээ. 4н тор дүүрэн юм бариад орж ирхээр нь туслалцаад идэж уух юмаа эмхэллээ. Дараа нь гадаа бараг +20 байсан болхоор агаарт цайгаа уунаа гэж байгаа эмээ өвөө 2той ханисахаар шийдэж халуун шоколад найруулж аваад гадаа сууж уув.
Ямар ч сайхан юм, энд нар гарвал надаас эхлүүлээд бүгд баярладаг учраас нартай дулаахан өдөр л бол эндхийнхэн бүгд гадаанаа нарлаж суух нь сууж, салхинд гарж алхах нь алхаж нилээн хөл хөдөлгөөнтэй байна шүү. Орж ирээд ээжтэйгээ ярьлаа. Ахын хүүхэд түр зуур ээж аав 2 дээр байгаа юм, тэгсэн тэр 2 их ядарч байх шиг байна ах бид 2ыг нээх их харалгүй эмээ л өсгөж өгсөн болхоор ээж ч үгээ хэлж байх шиг байгаан. Ах гадаадад эхнэртэйгээ, хүүхдээ 2 жилийн өмнө явуулсан сайхан хүн, би тэр үед ямар бараа явуулж байгаа биш балай юм гэж уурлаж байсан юм, эхнэрийнх нь ээж дээр байдаг энэ хүүхэд миний төрсөн ахын хүүхэд гэхэд би 2хон л удаа уулзаж харж байжээ. Хөгшний бие нь муудаад ээж аав 2 дээр ирсэн нь энэ. Анх монголд ирхэд нь хүүхдийн бараа хараагүй удсан ээж аав 2 маань өөрсөд дээрээ авъяа гээд чадаагүй дээ, отгон охиныхоо хүүхдийг өөрөө харчихаж дөнгөнөө гээд 70 хол гарсан хөгшин өгөөгүй юмдаа тэр үед ч энэ хүүхэд жоохон байж одоо томроод хийх идэх 2 нь ихсээд ирж байгаа юм. Ээжийн сүүгүй мээмийг хөхөөд л байдаг гэнэ хөөрхий, ээж хаана байна тэнд тэр хүүхэд...Юу хийж байна гээд л асууна аа энд мээм идээд байж байна гэснээ яа яа л даа чи жаахан аяархан гээ л ээж хэлнэ. Аx бэр 2 хүүгээ санадаггүй биш санадаг бүр маш их санадаг гэвч хамт байж чадахгүй... Жирийн нэгэн амьдрах гэж яваа Монгол залуу гэр бүлийн нэг энэ. Хүүхэдтэйгээ байя гэвч наанадаж бэр ажлаасаа гарж 2 хүний идэх уухыг ах ганцаараа олох, нөгөө талаар мөнгөө хадгалж чадахгүй гэсэн шалтгаанаар тэр 2 хүүхдээ явуулсан. Би муу ахыгаа өрөвдөх л юм, төгсөе өө энд сургууль нь байж л байгаа гэвч монголд жирийн нэг сургууль төгсөөд гараад ажил хэр байгаа билээ цалин нь хэд билээ үнэхээр залуу гэр бүлүүд ихэнхи нь л аав ээж дээрээ байгаа шүү дээ. Зөвхөн манай ах ч биш зөндөө ийм гэр бүлүүд байж л байна. Мэдэхгүй юмдаа. Аль дээр ээжтэй орой ярьж байсан нэг мэдсэн бүүр таг би наана нь байна уу л гээд байлаа тэгсэн хөөрхий ядраад унтчихаж гэнэ... Ээж аав 2ыг өглөө ажилдаа явах гээд босxоор хамт босоод хараад суучихдаг гэнэ, тэгснээ ээжээ ааваа гээ л ирээд шулганаад байдаг гэнэ хөөрхий дөө төрсөн аав ээжээ ч мэдэхгүй тэр хүүхэд нээрээ хэцүү еэ. Тэгээ л одоо удахгүй бэрийн тал хүүхдээ aвъяа л гэнэ тэр үед ээж аав 2 дасчихсан өгөхгүй гэж уурлана ээж ахад энэ талаар хэлнэ бэр хүүхдээ ээждээ л харуулах гэнэ ингээд хэрүүл. 2 гэрийн дунд явж байгаа энэ хүүхдийг хараад яг л миний бас ахын маань явсан амьдрал харагдах гээд байна, тийм учраас би ахыгаа хурдан монголдоо ирж өөрийн гэсэн өрхөө татаж гал голомтоо бадраагаасай гэж хүсч байна. За тэр тэгээд ингээд тэгсэн эмээ дууддаг юм байна цэцэрлэгээ цэвэрлэх гээд тэгсэн томоо цэцэг өргөх гээд нуруундаа апрестай болхоор болохгүй байна чи надад туслаач гэв тэгье тэгье гээд эмээтэй 1 цаг шахуу цэцэрлэгт ажиллаа. Хөршүүд гарч ирж мэндлээ л сүүлд оройн хоолон дээр бид 3 ичээнээсээ гарч байгаа амьтад шиг гээд шоолж инээсэн хэхэ нар гархаар яалтачгүй бүгд гадаанаа гарч нарыг таашаах юмдаа. Тэгсэн харин хажуу айлын хүнд өвчтэй өвөө цэцэрлэгээ янзалж байгаад унаад өгсөн байв эмээ хашаа нь нам тулдаа давж орж өргөлцөж цаанаас нь эхнэр нь гарч ирээд гэрт нь оруулав эхнэрийг нь би танидаг юм, Герман эмэгтэй Беатэ гэдэг юм нөхөр нь франц хүн,  хүнд өвчтэй гэртээ  байдаг. Явж нээх сайн чадахгүй байж үргэлж намайг цонхоороо хархаар цэцэрлэгээ асарч тойглож байдаг хүн байгаа юм ,нэг талаараа хөдөлгөөнтэй боловч ганцаараа ингээд унаад өгвөл хэцүү дээ. За дараа нь өрөөгөө сайхан дуу чангалж аваад цэвэрлээд оройн хоол хийхэд туслав, дараа нь энэ 2той Швеицарийн авъяастнууд гэдэг нэвтрүүлгийн финалийг үзлээ. Ингээ л өрөөндөө орж ирсэн нөгөө найз маань бичдэгээрээ л юу байна со са өөр юу байна л гээд л ингээд байхаар бүр юу сонсох гээд ингээд байдаг юм бол гэж бодогдоод улам гэдэн хөдлөөд өө юу ч алга даа гэж л бичих юм даа. Унтъя даа цаг 01:39 болчихож...

No comments:

Post a Comment