Thursday, March 1, 2012

Лекцэн дээр суунгаа сургуулиа танилцуулнаа.

 Өглөөний 08:13 болж байна. Манайхаар хүн ба байгаль орчин гэдэг лекц орж байна. Яаxав, оюутнуудын ирц бүрэн байдаггүй лекцийн нэг л дээ. Миний энэ сурж байгаа сургууль нь манайхаар бол боловсролын сургууль юмаа. Энд цэцэрлэгийн насны хүүхдээс авхуулаад ахлах анги хүртэлх багш нар бэлтгэгддэг юм тийм ч учраас нийт оюутны 80 хувь нь эмэгтэй оюутнууд байна. За тэгээд анх орж ирээд л нэг юм нь аймар сонин байв, за жоохон гаж ч гэх юмуу тэр нь юу гэсэн бүх охидууд нь том өгзөгтэй за кк яанаа би гаж биш шүү нүдэн дээр ил харагдаад байгаам чинь.
Галт тэрэгний буудал дээр буугаад дээшээ алхдаг байхгүй юу, тэхээр хааяа хамгийн ард нь яваа л дээшээ хархаар том том өгзөгнүүд л яваад байна. Лаг гоё биетэй охидууд лаг том өгзөгтэй эсвэл том том таазтай махлагдуу охидууд эсвэл бүр тураал нөхдүүд байна. За тэгээд ер нь хийсэн дадлага судалж байгаа хичээл сургууль гэх мэтээс ажиглавал би бээр яавч багш болох хүн биш гэдгээ бүр голдоо ортол мэдэрсээн, тэгээд бодоод байхад ер нь ямар нөхдүүд багш болхыг ингэж их хүсдэг юм бол гэж бодоод... Гоё л мэргэжил л дээ, гэхдээ л хааяа уур хүрээд байх юм, би одоо багш болохгүй байж энд юу хийж яваа юм бэ шал цагийн гарз гэж бодоод, анхнаасаа надад сонголт байгаагүй цаанаасаа ийм байсан юм чинь дээ. Би мэдэж л байсан л даа энд сурна гэдгээ гэхдээ л хэлээ сайжруулах гэж ирсэн надад юун сайжрах санагдаад л. Гэртээ бол нөгөө 2той чалчаа л байгаам л даа. За тэр яахав манайх хичээлийн 3н байртай гэж байгаа. Роршаx гэдэг жижиг хотод байдаг юм, төвдөө бас өөр салбартай. Сургалтын орчин гэвэл үнэхээр сайн гэж хэлмээр байна. Хичээлтэй холбогдуулаад бүх хэрэгтэй материал нь ангид байж байна. Байр болгондоо цайны газартай оюутнуудын амрах өрөө бясалгалын өрөө гэх мэт ангиуд тохижуулаад өгчихсөн, бас чөлөөт цагаараа хичээл хийгээд суух ширээ сандал ангиуд элбэг байна. Бас сургалт нь маш сайн. Бид нарт жишээ нь дуу хоолойтойгоо ажиллах нь, найрал дуу, дүгнэх ба дэмжих, гадаад хэлийг хэрхэн заах вэ, харилцаа холбоо, анги удирдлага гэх мэт мэргэжлийн төрөл бүрийн хичээлүүд орж байна, хажуугаар нь өөрөө сонгоод спорт, хөдөлмөр, франц англи хэл, сэтгэл судлал, заах арга гэх мэт хичээлүүд сонгоод сурж байна. Зочин оюутнууддаа бас хөгжмийн зэмсэг сурах боломж олгодог би гитар сонгосон сурж байгаа, өөрөө л давтдаггүй болхоос багш бол нээрээ үнэн сэтгэлээрээ зааж байгаам. За тэгээд манай анги 22 ôюутнуудтай тэгээд охидууд л болсон хойно сонин сонин охидууд бас байна байна. Хааяа эхнээс нь нэг нэгээр нь сайн хараад байхад яг амьтантай адилхан харагдаад би энэ муур энэ гүрвэл энэ туулай энэ тэр гээд хичээл дээр сууж байвал яах уу хаха над шиг ийм хайнга оюутан ч байдаггүй байхаа гэхдээ хааяа нээрээ тэр шашин нтрын хичээлийг нь үнэндээ ойлгохгүй байгаа юм чинь ийм л юм хийж суух юм байна шүү дээ. Зураг аваад хийнээ, одоо завсарлах гэж байна.

2 comments:

  1. shashinii hicheel chini harin sonirholtoi yum bish yy?

    ReplyDelete
    Replies
    1. Harin ug n bi sonirholtoi gj boddg bsn chn shal sonin ym bna lee. Shashnii symboluud yu we ntr geed l tgd edniihen christee yariad bsn bi christed itgedeggui bolhoor buur sonin bsn

      Delete