Monday, March 26, 2012


Өглөөний 08:11 Роршах, Санкт Галлен-Свитзерланд
Нэгдэхийн эхний хичээл орхоосоо орохгүй нь их боловч би энд гозойгоод сууж байна. Дасчиж дээ. Уг нь Монголд гэртээ байсан бол эхний цаг байхгүй сайхан гээд л нам унтаж байгаа даа. Даанч би гэртээ биш хүний нутагт байгаа болхоор дахиад л унтах нь гэсэн царайтай өвөөгийн дүрийг харахгүйн тулд хичээлгүй 1дэх болгондоо 6даа босч энд ирээд сургуулийн цайны газарт суудаг юм.

Өчигдөр тэр Монголын өдөрлөгт нь очлоо. Яахав дээ өнөөх л архидалт ажилгүйдэл гэр хорооллынхон орон гэргүй хүүхдүүд траншеин гэх мэтийг үзүүлсэн баримтат кино гаргаж байсан. Тэр л үед уур хүрмээр ч юм шиг гараад явчихмаар ч юм шиг. Үүнд хэн буруутай юм бэ? Би зохион байгуулагчдынх нь тэр хүмүүст туслах гэсэн сайхан санааг ойлгож байна л даа гэвч яагаад явсан газар болгонд ийм бүрхэг бараан юмыг нь харуулж байдаг юм дээ. Би тэр хүмүүст тусалж чадахгүй болхоороо юм хийж байгаа хэдэн гадаадуудыг шүүмжлэх эрх байхгүй л дээ, гэвч бас газар болгонд нээх ийм юм үзүүлээ л тэр хүмүүсээс хандив аваад баймааргүй байх юмаа. Яагаад биднийг хөгжиж байгаагаар нь хааяа ч болов үзүүлэлгүй дандаа нэг доош нь татах юмнууд үзүүлдэг байнаа. Ядуурал, архидалт ажилгүйдэл гээд байгаа нь үнэн төрийн хэдэн өндөрлөгүүд нь хамаг юмыг нь тараагаад идэж байгаа нь ч үнэн гэлээ гээд бас энэ хэдэн доош татах үзүүлэлтгүй улс орон гэж байна уу, манай хувь нь л өндөр болхоос. Би үнэндээ ичсээн улсаасаа тэр ядуу хүмүүсээс ичсэн юм биш, өнөөдөр тийм байдалтай тэнд хүмүүс амьдарч байхад өчигдөр тэнд байсан би болон бусад монгол оюутнууд болон монголчууд гэж нэг л их гунхалзаж тэрүүгээр явсан хүмүүс. Тийм болоод ч тэрүү бүгд санаа зовоод эртхэн тарцгаасан. Хуушуур хийж өглөө, тэрийг нь з.б нь зараад тэгээд хүмүүс тэр кино зураг нтрыг нь үзээд хандив өргөх тиймэрхүү л өдөрлэг. Зохион байгуулагч Сандра гэж эмэгтэй монголд очиж өрх толгойлсон эмэгтэйчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст эндээс хувцас хичээлийн хэрэглэл гэх мэт аваачиж өгдөг гэнэ тэр эмэгтэйчүүд оронд нь дээл эсгий гутал бойтог гэх мэт оёод тэрийг нь Сандра нь өөрийнхөө мөнгөөр авч туслаад энд ирээд зардаг юм байна лээ. Нэг ч гэсэн айл тэр орлогоор хоолтой, тэр хувцсуудаар дулаахан явсан бол болоо доо. Залуу хүнийхээ хувьд үнэхээр эмзэглэхгүй байхын аргагүй сэдэв. Заза ингээд цаашаа бичих гэсэн бүүр хямарчихлаа байна хэцүү ч юмдаа төрийн төлөө оготно боож үхэв гэдэг шиг л ...

No comments:

Post a Comment