Wednesday, March 14, 2012

Би аймар эршүүд

юмаа. Тэрийгээ өнөөдөр л олж мэдлээ,
яасан гэсэн энд гайгүй дулаараад би пальто юмуу цув авах гээд ойрдоо ганцаараа шоппингдоод байгаа юм. Тэгээд өнөөдөр Цюрих орлоо. Цюриx бол метрополис хотдоо орхоос гадна манай хотыг бодвол хүмүүс нь ч хот нь ч өнгөлөг өө. Эндхийн бүр сонин стильтэйнүүдийн дунд байсаар байгаад өөрөө тийм болцон тэгээд өнөөдөр тийшээ очсон чинь пээ паа л гэж дотроо бодож явлаа. Тэр охид хүүхнүүд нь яасан ч ганган юм дэлгүүр хоршоонд байгаа бараанууд нь манай эндээс шаал өөр байдаг наасан. Тэрийгээ дагаад жоохон жоохон охидууд нь ч хүртэл нүүр амаа будчихсан баахан л ууттай хувцас барьчихсан хэрнээ л дахиад хувцас үзээд байхыг нь яана. За тэгсэн би өөрийгөө нэг толинд харлаа. Хар малгайтай куртик саарал даавуун өмд богино түрийтэй гутал. Тэгсэн охидууд юу өмсөж байна тирко дээр нь юбка юмуу шорт дээгүүрээ пиджак эсвэл гоё цув аа бас даавуун ороолт. Хмм ингээд галт тэргэнд баахан өөрийнхөө хувцаснуудаа бодлоо тэгсэн бараг өмд цамц л дийлэнхи нь юмдаа 2 л юбка байгаан. Нээх эрэгтэйлэг би бараг л даарна гээд тирко өмсөж явдаггүй юм. Хүмүүс чинь их өнгөлөг хувцасладаг юм байна шт. Яана вэ энэ баахан өмд цамцнуудыг. Ядаж байхад өнөөдөр юу ч авсангүй хоосон ирлээ аа  юм авсан нь бэлэн гоймон бас далайн байцааг тэндхийн солонгос мухлагаас авсан.Цувнууд өмсөж үзхээр ханцуй нь багадаад уур хүргээд байх юм. Өндөр, урт мөчтэй төрсөн нь миний буруу юу гэж мэгээд. Монголд байхад аавын ах нь оёдолчин хүн болхоор дандаа тэр ахаараа савхи пальто нтр хийлгэж өмсдөг байсан уг нь эндхийнхэн том размер ихтэй нь ч ихтэй л дээ тэхдээ бүүр хэтэрхий том эсвэл хэтэрхий жижкэн охидуудад зориулсан байх юмаа. Ээж намайг яана даа яана монголд чам шиг ийм урт гар хөлтэй хүнд хувцас олдохгүй нь гэж байсан юм сүүлд энд ирхэд наанаасаа л сайн хувцас хунараа аваарай энд ирээд хувцас авах газар байхгүй шүү гээд бичиж байсан. Би тэгээд жоохон эмэгтэйлэг болъюу гэж бодоод оо. Би нүүрээ ер буддаггүй юмаа тэгсэн арьс маань нар салхинд их амархан улайгаад байдаг болчиж уул нь залуу байгаа дээрээ арьсаа амрааж авъя гэж боддог юм. Өнөөдөр хүмүүсийг харсан нүүр амаа будцан хөөрхөн харагдаад болдоггүй хэхэ. Мөнгөө уул нь хадгалъя гэж бодсон чинь энэ мэтчилэн хувцас авах нэрийдлээр чадахгүйм байна дөө.  Ээжид нээх худлаа том ам гараад сваровскигийн ээмэг зүүлт авч очно гээд ээж бүр өнгийг нь хүртэл хэлээд байсан одоо авч очихгүй бол муу ээжийгээ гомдооно доо. За тэгээд бас эмээдээ өвөөдөө, аавдаа найз нартаа, эгчдээ багш нартаа гээд пээх хэдэн хүнд бэлэг бэлдхийм бэ... Оюутан надаас юм харахгүй л дээ гэхдээ л гадаадаас ирсэн хүний гар луу нь харж л таараа шт тэ, юу ч гэсэн хадгалах гээ л үзнэ дээ.

2 comments:

  1. хэхэ хэний яанаагүй эмэгтэйлэг болохгүй бо л

    ReplyDelete
    Replies
    1. Harin tiimee, tgsn genet style.ee oorchilhod nen ih zorig shaardah geed bainaa hehe

      Delete