Thursday, March 8, 2012

Ойрдоо ер нь их элийрээд байгаа шүү . Хичээлээс тарч орж ирчихээд шууд цүнхээ тавиа л бараг хувцастайгаа тэр чигээрээ комьпютер гээд суучихна тэгээд монгол руу нэг ярьвал ярьж байгаан тэгээ л нүүрний ном, блогууд, дуу хөгжим татна хүнүүстэй чатална гээд бараг 2,3н цаг ингээд үр бүтээлгүй сууж байгаан.
Өөрийгөө болиулж чаддаггүй хөөрхий ингээд комьпютерээс хараат нэгэн болж байгаан байхдаа. Сая шөнийн 9 болж байхад гэнэт ухаан орсон хүн өрөөгөө цэвэрлэж цонхоо онгойлгонгуутаа хөгжмөө тавиад дуулж барьлаа шт кк тэгсэн хөршийн нохой хуцаад байсан. Нээрээ манай урд талын айл аймар 2 том нохойтой байхгүй юу тэгсэн хааяа хашаандаа байхаараа шууд аймар хуцаад боргоод байдаг. Ядаж байхад би яг хашлаганых нь хажуугаар явдаг болхоор нэг удаа бүр цочсон гэж. Зун болвол одоо яана байнга хашаандаа байна байхдаа, эмээ өвөө 2т хэлнэ дээ манай өвөө бүр дандаа уурлаад байдаг юм. Гэснээс Азийн орнуудын аль нэгэнд сурмаар байна. Эхний боломжит орон бол Солонгос. Сурвал Сөүлийн их сургуульд л сурмаар байна. Тэгээд оюутнуудаас нь нүүрний номоор юм асуухаар дандаа товч хариултууд өгөөд байх юмаа. Солонгос хэлийг ч яахав Монголд очоод дунд хүртэл нь сурж байгаад хэлний бэлтгэлд сураад бакалаварт сурна гээд бодсон чинь гоё л байна. Би солонгос хоолонд дуртай бас дуу хөгжим нь таалагддаг болхоор нэг их сэтгэлд ойр байх юмаа. Болохгүй бол Б төлөвлөгөө Сингапур байх. Малайз явкүээ сүнстэй гэсэн, манай нэг багшийн охин нь сурж байгаад орой харьж явж байгаад сүнстэй таарсан гэлүү дээ тэгээд газар дээрээ нам болсон гэсэн, уг нь дөнгөж 20 гарж байгаа залуухан охин байсан хайран байгааз. Намайг нээх баян гэж боджынуу нээх энд тэнд сурна гээ л тийм ч бишээ тэтгэлэг л хайна даа. Бас оюутан ажил хийж болхоор орон байх хэрэгтэй байгаам. Заза ингээд бодоод байвал их юм байнөө. Нээрээ Свиссээс миний блогт зөндөө хандалт ирдэг юм байна лээ, намайг одоо нэг балай юм юу гээд балайраад байнаа гэж байгаа байхдаа хэхэ уучлаарай би буруу зөв юм их бичнээ хүн чинь муугаасаа сайн руу явдаг юм чинь удахгүй бичлэгтэй сайжирна байх гэж найджын. Ойрд муухай хүйтрээд бүүдийчээд энэ тэнгэрийн байж байгааг нь ээ. Заза ингээд өндөрлөе өө нээх зорилгогүй юм бичээ л байх юм өдрийн тэмдэглэл гээд ойлгочхоо хэхэ бай :)

1 comment:

  1. tsagaa demii bitgii uree bi chinii nasan deer bsan ch boloosoi...

    singa ch yalgaagui sunstei sht kkkk bas ortog mash ondor ajil hiih ymr ch bolomjgui. solongos yvsn n deer aa esvel jpn. jpn ghdee hetsuu gazar gehgui yu kkk.

    ReplyDelete