Sunday, March 11, 2012

За өнөөдрөөс анх ирээд бичиж байсан өдрийн тэмдэглэлээ оруулъяа. Анх аягүй идэвхитэй тэмдэглэл бичдэг байсан одоо больсон. Би анх ирээд эндхийн Фрийбург гэж хотод 2 сар хэлний курст суусан юм. Тэнд дотуур байранд байрлаж байсан. Нэг сүмийн байр юмуу даа олон орны оюутанд хажууханд нь курстээ яваад тэндээ байрладаг байсан юм
2011.07.13
Бямбаа бид 2 өчигдөр орой эндхийн цагаар 8 өнгөрч байхад ашгүй өрөөндөө орлоо.Санасныг бодвол энэ дотуур байр жоохон сонин л юм. Манай хажууд 1 ямар үндэстэн юм бүү мэд 1 эгчмэд хүн байна тэрэнтэй танилцаад нет орлоо. Мессэнжэрт орсон боловч цагийн зөрүүтэй тул хэн ч алгаа юу ч гэсэн ээж рүү Цээгий рүү юм бичиж үлдээлээ. Аялалын зам үнэхээр тэнэг удаан байлаа. Бүр 3ын 3н онгоц солилоо бас бүтэлгүйтцэн ачаа байхгүй, хаягаа өгөөд л ирсэн өнөөдөр юмуу маргааш ирнэ гэсэн солих хувцас оо сойз энэ тэр гээд  бүх юм чемоданд байгаа. Хурдан ирээсэй гээд л хүлээгээд сууж байна. Сая бид 2 очиж түвшин тогтоох шалгалт өгчихөөд ирлээ. Ямар хийсэн юм бүү мэд. Би үхтлээ дотор муухай оргиж галт тэргэнд суучихаад нойл руу байнга гүйж гүйж ирсэн. Үнэхээр муухай байсан. Бас нэг юм байнаа тэр бол гэрээ санаад байна. Анх удаа гэрээсээ хол явж байгаа болхоор их хэцүү байнөө. Бямбаа энд мп сонсоод л хэвтэж байна. Одоо бид 2 супермаркет орж жаал жуул юм авдаг болох гээд л байж байна. За тэр яахав чемодан л хурдан ирээсэй. Нөүт ч байхгүй нет гар утас юм юм алга. Яг хөдөө байгаам шиг. Монголд байсан бол гоё байхгүй юу. Эндхийн хүмүүс бид 2г ази гэсэн шиг их харах юмаа нэг л их худлаа инээсэн хүмүүс байна үнэндээ бол худлаа шт. За ингээд 364 хоног үлдлээ нтр....
Сая Бямбаа бид 2 энэ хавиар явчихаад ирлээ би шампунь авсан гэсэн ангижруулагч авчиж хөөрхий. Аа бас аман шалгалтаа өгчихөөд хоол идэх цагаан картаа авчихаад ирлээ. Нилээд их ажил амжууллаа бас нет орсон юм байна. Бид 2 шатаж дуусах биш би 5н франкаа утасны бүхээгт хийгээд нөгөөх маань 10н франкаар ярианы карт авсан болдоггүй ингээд өнөөдөр 20н франк өлхөн үрчихдэг юм байна. Ээж мэйл бичсэн байсан хариуг маань унших болвуу... Сая Бямбаа гарч энэ картын учрыг олно гээд гарлаа. Миний ачаа мар ирнэ гэнээ ашгүй нэг ингэж амьдралтайгаа залгах гэж. Эргэн тойрон нам гүм нөгөө бороо нь орсоор л байна. Өрөөнд нэг ширээ 1 ор 1 сандал угаалтуур шүүгээ толь гэх мэт л байна. Жорлон ванн нь тусдаа нийтээрээ хэрэглэдэг юм байна. Энэ франц хэлээр ярьдаг кантон болхоор хэл нэвтрэлцэхэд нэн бэрхшээлтэй байна. Англиар л ярьвал ярих юм юун Герман. Ээжийн зүүгээд яв гэсэн ээмэг нь чих баллуулаад байна гэснээс ээж онгоцны буудал дээр аймар уйлаад байсан би гэж тэнэг харж инээгээд байсан одоо би л жинхэнэ энд уйлах болж байна даа.Бямбын карт нь болж байна гээд би ээж рүү залгасан утсаа авдаггүй ээ. Оройн хоолондоо орчихоод шатан дээр маруужин идээд сууж байсан нэг вьетнам эмэгтэйтэй танилцлаа, эхлээд англиар яриад байсан сүүлдээ хэн хэн нь Германаар ярьдгаа мэдээд баахан юм ярьж сууж байсан 2 хүн нэг танил чемодан бариад ороод ирсэн минийх байдаг байна шт ашгүй заза унтая даа.

No comments:

Post a Comment