Wednesday, March 7, 2012

Яг л лифт шиг дээш доош

За ойрдоо ер нь энэ сэтгэл санаа гэдэг чинь авах юм алгаа. Хавар нь болоод ингэж байгаам болвуу? Яг л лифт шиг дээш доош. Нэг урам зориг ороод л нэг болхоор хаашаа ч юм энэ бүгдийг орхиод гүйчихмээр тийм мэдрэмж төрөөд байх юм. Хичээлүүд улам л хэцүү болоод ер ойлгохгүй дүлий дүймбэ царайлж сууж байгаадаа хааяа үнэндээ гутрах юм, 4н хичээлийн дараа нөгөө л том үүргэвчээ үүрсээр доошоо ганцаараа галт тэрэгний буудал руу алхаад л. Ер нь л ихэнхдээ л ганцаараа.
Хаашаа ч харна хар шар бор арьстай хүмүүс. Уур ч хүрэх шиг. Нөгөө хоноц хоноцдоо дургүй хонуулсан айл 2ууланд нь дургүй гэж. Хажууд нь эмээ өвөө 2 уур хүргээд  нэг хэлсэн юмаа байнга давтхаар нь миний уур хүрэx. Би мэдэж байгаа гээд л хэлнэ тэхээр би чамайг нервтүүлээд байна уу гээ л нээх ядаргаатай. Яагаад намайг зүгээр л хүнээр минь орхичихдоггүй юм бэ. Би их шоколад идэж байна гэнэ тэгээд чамд хөдөлгөөн хэрэгтэй тэгэхгүй бол чи өвчлөнө гэнэ. Би долоо хоногт 1 удаа 2 цагаар Акүа фитнесд явдаг,бас өдөр болгон сур луу гэр лүү гээд л алхаж л байхад яахав дээ би заавал төгс байх албагүй штээ. Нэг болхоор бид 2 чамаар бахархаж байна чи ёстой мундаг гэнэ нэг байж байснаа чи ингэх ёстой тэгэх етой гэнээ, би хүнээр заалгах үнэндээ л дургүй. Ядаж байхад хичээлээ ойлгохгүй болхоор уйлмаар ч юм шиг болох юмаа. Төсөөлдөө бүгд гоё хичээлээ ойлгоод багшийнхаа асуусан асуултад хариулаад байж байхад чам дээр ирээд гацаж байна гээд, бас бүгд чамайг нэг өрөвдлийн нүдээр хараад байгаа юм шиг тийм байхад хэнд ч сайхан байхгүй. Найз маань намайг юм бичихгүй болсон бас өөрөө таг, мессэнжэр статус нь намайг хэлж  байгаан байлгүй сонин сонин юм бичих юм. би ойлгож л байна л даа миний буруу би юм бичдэггүй байсан гэлээ гэхдээ яагаад намаг иймхэн юмнаас дүгнээд байгаан бол. Би хамаг л хүнд хэцүү цагт нь хажууд нь байж л байсан штээ, ийм тийм байна ингээд байна гэхээр нь аль чадхаа л хийсэн. Яаxав дээ хүнд чинь бас ийм үе байх штээ тэхэд намайг биеэ тоосон нтр гэж байгаан. Фэйсбүүк дээрээ сонины артиклаа тавьсан чинь маш олон хүн мундаг байна бахархаж байна нтр гэсэн байсан тэрийг хараад л ингэж байгаан байлгүй. Уг нь миний энд байгаа ганц найзаа гэж боддог хүн маань юмсан. Мэдэхгүй ээ, сургуульд цуг сурдаг охин бид 2 болхоор ойлголцох гэж нилээн юм болно. Хүний хэлсэн юмыг би нэг өөрөөр тэр нэг өөрөөр ойлгоно тэгчихээд гүй ээ тэгсэн штээ гээд өөдөөс дайрна, хааяа юм ярихаар яаасаан? юу ч ойлгосонгүй ээ чи жоохон ойлгомжтой ярь даа нтр гэнэ бүр хэлэх ч үг алгөө. Юу ч гэхэв дээ нээрээ. Нэг л худлаа баг зүүцгээж бие биетэйгээ харьцана, би тэрний хажууд өөрийнхөөрөө байж чаддаггүй юм дандаа өөрийгөө цэгнэнэ. Би сайхан найзуудаа санаж байна, хүн гэдэг хэний ч хажууд өөрөөрөө л байхдаа тайван сэтгэл амгалан байдаг бусуу гэтэл элэг нэгттэйгээ ойлголцохгүй байх вий ам муруйх вий гээд л буруу ч юм байсан чиний зөв гээд хэлчихнэ. Гүй ээ гэвэл дахиад л хэрүүл, энд хүний нутагт хэрэлдээд ч яах билээ. Ээж аав дээрээ оччихоод эрхлээд хэвтэж байх юмсан даа. Тэр 2 минь хэзээ ч чи ингэж байна чи тэгэх ёстой нтр гэхгүй. Миний охин өөрөө мэдэж байгаа л гэнэ. Эмээ өвөө 2-г би өөрийнхөө амьдралд тэгж их гүн оруулмааргүй  байна зүгээр л сайхан танилын харилцаа байхад болно дэндүү айхтар хүмүүс. Бас ийм муухай сонин нийгэмд би өөрийнхөө тухай мэдээллээ аль болох бусдаас нууж байхад энэ 2 хамаг амьдрал нийтэд ярьчихна аль тэр дадлага хийж байхад л миний тухай нэгд нэгэнгүй бичсэн хуудсыг захирал эмэгтэй принтлээд гаргаад хүүхэд бүрт өгөөд ээж аавдаа уншуулаарай гээд өгчихдөг байгаа. Хэн ч өөрийнхөө зурагтай мэдээлэлтэй цаасыг хэн нэгэн айлын хогын саванд хэвтээсэй гэж хүсэхгүй шт. Эцсийн эцэст тэд нэг муу дадлагын оюутны мэдээллийг уншаа л хаях газар шт! Заза ингээд эцэст нь хэлхэд ямар ч хүнд ийм сэтгэлээр унах үе гэж байдгийн, би хэцүү байхыг нь мэдэж байсан тиймдээ ч шүд зуун инээж байна. Маргааш нар арай өөрөр над дээр тусах байхаа!

No comments:

Post a Comment