Wednesday, April 11, 2012

Айлд амьдрахад бас урлаг хэрэгтэй

Айлд амьдрахад бас урлаг хэрэгтэй
Хар гэртээ хаан бор гэртээ богд гэдэг үг байдаг даа ямар ч хүн гэртээ л байхдаа тайван сайхан байдаг болвуу. За тэгтэл би гээч хүн айлд амьдраад 7н сар болчихжээ. Цаанаас жилд 3н удаа айл сольно гээд хаяг ус нэрийг нь өгчихсөн байсан юм. Эхний айлтайгаа 8н сард сургууль дээр хуралтай гээд оччихоод ойрхон болхоор нь амралтын өдрөөр очиж хонохоор болсон юм. Тэр үед би ондоо хотод курст сууж дотуур байранд байрлаж байсан. За тэгээд залгаад хаягыг нь асуугаад очоод уулзваа. 4н хүүхэдтэй эхнэр нөхөр  2 байв.
3хүүгийнх нь 2нь гэртээ амьдардаггүй учраас би томынх нь өрөөнд амьдрахаар болсон. Дажгүй байсөөн одоо бодхоор яагаад ч юм өөрийгөө өрөвдөөд байдын гэхдээ тэр яахав  3н сар ч хурдан өнгөрсөн дөө одоогийн айлтайгаа бас түрүүлж танилцаад тэгээд шинэ жилийн дараахан нүүсэн юм. За тэгээд айлд байхад бас урлаг шаардаад байгаа юм. Айл бүр өөр өөрийн амьдрах стильтэй зарим нь маш спортлог зарим нь мах бараг иддэггүй гэх мэт. Тэгээд л айл бүрт зохицож амьдрах хэрэг гарна даа. Мэдээж үнэгүй байр хоолтой байж зочин шиг цэмбэгэнээд суухгүйгээр гэр орных нь ажилд туслаад цагыг хамтдаа өнгөрөөх хэрэг гарч байгаа юм гарч ч гэж энийг хүн өөрөө л мэднэ л дээ.За тэгээд эндхийнхэн манайхаар бол сониуч өөрсдийнхөөр нь бол эелдэг хүмүүс юу гэсэн ууттай юм бариа л ороод ирвэл за юу авсын харъя үзые гэнэ. Өмсөж байгаагүй юм өмсөөд гараад ирвэл пээ чи авсан юмуу хэзээ хаанаас гэнэ. анхандаа би ямар хэрэгт дуртай юм гэж боддог байсан одоо ойлгосноор бол эд нар өөрсдийгөө чамайг анхаарч байгаа шүү гэдгийгээ илтгэж байгаа юм шиг байгаан. Өө тэгээ л шоппингдох үе их гарнөө тэгээ л сургуулийн үүргэвчтэйгээ явж байвал орохдоо цүнхэндээ хийгээ л орход мэдкү шт хэхэ. Учир нь давтамж нь их юм аваад байвал чамд мөнгө байгаа биз дээ чи мөнгөө хадгалахгүй бол дараа сар хүртэл зай байна нтр гэнэ. Манай одоогийн 2 ч тэгдэггүй юмөө. Хааяа л чи их шоппингдхымаа гэдийн. Дараа нь хоол унд. Бид нар бол эхлээд салат дараа нь хоол сүүлд нь дессэрт гэсэн маягаар хооллодоггүй шт тэ тэхэд эд нар яг тэгж хооллоно тэгээд би таргалж байгаа юмдаа хөөрхий. Салатыг нь бол би үнэндээ идэж чаддаггүй юм соус нь мангар хурц болхоор. Манайхан чинь маойнез юмуу оливын тостой иддэг байхад эд нар бүр аягүй хурц  соустай иднэ. Манай эмээ гэхэд л нэг шүүгээ дүүрэн амтлагчтай нэг хоолонд бараг тэрнийхээ талыг хэрэглээд байгаам. Их амтлагч уг нь муу даа. Би хааяа тахианы махтай шөлөө хийхээр аймар их давс амтлагч хийж байгаа л иддийн. Надад бол давс нь яг таараад байгаан. За гэх мэтчилэн айлын хэрүүл уруул сайхан муухай бүгдийг нь л харна даа. Эхний үедээ бол сайхан л байдаг юм юу идхүү яах уу ийхүү гээ л одоо би хуучраад тоохоо ч байсан шт намайг хэхэ. За гэхдээ боломж их ээ сайн айл бол авч аялана зугаална гэх мэт. Би энэ 2ыг Италийн Венец явъя гээ л ятгаад байгаа тэгсэн өөдөөс тэнд будаа мах чинь байхгүй штэ чи тэнд паста л иднэ гэдийн хаха надад бол тэр асуудал биш шт энэ 2 намайг салат нтр идэж чаддаггүй гээд тэгж байгаан. Бараг явна байхаа гэж бодоод байгаан За тэгээд одоо дасчиж дээ хөөрхий бүр дөжирцөн байна шт. Гэхдээ энэ бүхэн туршлага юмдаа эргээд хархад. Нээх сайхан ч биш нээх муухай ч биш л гэж би хэлнэ.

2 comments:

  1. Тухайн цаг үедээ хэцүү байгаа ч буцаад бодоход дурсамж бас туршлага болж үлдэг дээ. Суусан цэцнээс явсан тэнэг гэдэг шиг таарах таарахгүй, сайн муу ямар ч айл байсан өөр соёл, өөр орчинтой танилцана гэдэг ховор боломж шүү.

    ReplyDelete
  2. сайн байна уу? Швейцарь улсын талаар хэдэн зүйл асуух гэсэн юм. Тус улсад очвол ажлын байрны олдоц хэр байдаг юм болоо? англиар ярьдаг гэж хүмүүс хэлээд байхын тэр нь үнэн юм болов уу? ойролцоогоор хэдэн төгрөгөөр гөрдаг юм бол? Мөн Швейцарийн виз гаргах хүн байна уу? Хариу өгч тус болооч.

    ReplyDelete