Monday, April 30, 2012


Галзуу хүний амьдралаар амьдраад хагас сар гаран болчихож. Урьд нь хэзээ ч орж байгаагүй байдалдаа орж өөрийгөө ингэж явах чинээ төсөөлөөгүй амьдралаар амьдарч байгаа би. Эргэн тойронд байгаа надад гэм хийгээгүй хүмүүсийг өдөр тутамдаа хуурч тэрэндээ бүүр дасчихсан хээвнэг худлаа хэлж суух би. Хааяа хүн чанарынх нь булчирхай нь илүү ажиллахаараа би ингэж болохгүй ээ гэж бодхоос биш бусад үед дотор нэг муу ёрын хар сүнс тухтайхан гэгч нь орж суучихаад намайг өөрийнхөө амьдралаа өөрийн гараар яаж сөнөөхийг таатай гэгч нь инээж суун харах шиг. Нэгэнт л тэр энэ ертөнцийнх биш болхоор надаас хүчтэй намайг захирч чадна. Бага байхаас ганцаараа гэрэлгүйд унтаж чаддаггүй, үхтлээ айдаг ч аймшгийн кино аймшгийн юм ярих дуртай нэгэн байсан. Үүр цайхаас өмнө заавал ч үгүй хүн сэрээсэн юм шиг сэрчихнэ. Ганцаараа унтаж чадахгүйгээс хойш эгчийгээ уйлан барин гуйж хамт унтана харин нэг болзолтой өрөөний хаалга хаахгүй гэсэн. Тэгэхэд би яах юм бэ тэрүүгээр чинь аймар хүмүүс орой ороод ирнэ штээ гэхээр чи тэгвэл ганцаараа унт би бүгчим өрөөнд унтаж чадахгүй гэдэг байсан болхоор за за гэж дурамжхан хэлээд түүний өвөрт толгойгоо шургуулан унтана. Шөнө нь мэдээж халууцаад  толгойгоо гаргахаар үүдний тэнд аяархан чимээ дуулдана. Түнэр харанхуйгаас хэн нэгэн хараад зогсож байгаа мэт харагдахаар буцаад толгойгоо өвдтөл халуун хөнжилд шургана. Яагаад гэрийнхнээсээ ганцаархнаа ингээд шөнө сэрчихдэгээ бас ийм хий юм сонсч хараад байдгаа ойлгодоггүй. Айснаасаа болоод хэд хэдэн удаа уйлсан тул аргаа барах эгч хаалгаа хаана тэгэхээр нэг дотор тайвширч амьсгаа уужуу авч унтана. Эмээгийн хүүхэд гэгддэг байсан ч удалгүй намайг сургуульд орхын өмнө эмээ маань тал цус харваж нас барсан юм. Тэр үед ээжийн дүү гэгч согтуу орж ирэн ээжээс мөнгө нэхтэл уурласан аав тэр ахтай барилцан авч хэрэг зодоон цохионы ноцтой байдалд хүрсэнд аав хамгийн бага хүү нь болхоор ч тэр үү ухаангүй хайрладаг эмээ маань айснаасаа болж тал цус харвачихсан юм. Түргэний эмч гэсэн архи үнэртүүлсэн ах нэг том дугуй төмөр савнаас янз бүрийн урт зүйлс аваад л эмээгийн биен дээр дараад л нөгөө талаар нь чагнаад л байсныг санадаг. 2 хоноогүй 6н хүүхдийн ээж , айлын  эхнэр, 7н зээгийн эмээ маань бурхны орон луу явсан юм. Ах хүүгийн нэг удаагийн архины аархалт ийнхүү 60ын талыг насалж явсан гэмгүй эмээгийн үхлээр дууссан даа. Үүнээс болж 2 гэрийн харилцаа тун базаахгүй болсон, аав залуу байсан болхоороо ээжид хэд хэд удаа агсам тавьж танай дүү тэр үед орж ирээгүй бол гэсэн эхлэлтэй хэд хэдэн доголон нулимстай хэрүүл нилээдийг хийчихсэн. Тэр ахад би одоо ч гэсэн дургүй үзэн ядаад байдаггүй ч цаанаа л хүйт оргиулсан мэдрэмж төрүүлдэг хүн, сүүлд ээжийн аав өнгөрхөд хүртэл тэр хүний оролцоо нилээд байсан, тэрийг нь би ээжийн ээж аав 2 дээр амьдарч байснаараа нүдээр харч сайн мэдэх тул ам алдаж ахдаа нэг өдөр хэлчихсэнд бас л үхтлээ уурлан эмээг яг юу болсныг хэл гэж шалгаан тун чиг зовоосон гэсэн. Энэ мэт амьдарлын хар бараан хэнд ч байдаг хойно доо. Нэг үе чи хэн хүнгүй хайрлуулж магтаж явна, нэг үе чамайг хэн ч сонсохгүй хэн ч хайхрахгүй-Энэ бол амьдрал. Би яг одоо намайг хэн ч сонсохгүй хэн ч хайхрахгүй үе дээрээ байна. Хөөрхөн дүү, хайртай ээж аав эмээ өвөөгөө санах л юм харийн газар давчдаад байна харсан зүгтээ гүймээр байна гэдэг дуу байдаг билүү юу билээ. Нээх нутгаа санаад бэтгэрээд байгаа юм ч алга л байх юм зүгээр л надад дотно мэдрэмж үгүйлэгдэж байна гэрээс гараад явхаар ядуу ч гэсэн хоногийн хоолоо бодоод лааз цуглуулаад явж байгаа, хөдөөнөөс дөнгөж оюутан болж ирчихсэн хацар нь улай бутарсан хиргүй хэрнээ цаанаа л зохицолгүй харагдах хувцастай охид залуучууд, хүүхдээ аваад өглөө гадаа сууж байгаа ээжүүд гээд л энэ бүхэн чинь өдөр тутам харагддаг аар саар зүйл ч гэсэн цагаа тулхаар энэ бүгдээс л амьдрах эрч хүч авж байсан юм бишүү гэж бодогдох. Зүгээр л энгийн ямар ч салат дессэртгүй цуйван буузаа идээд л тусгай машинд бэлдсэн хар өтгөн кофе биш сүүтэй цайгаа уугаад л зурагтынхаа өмнө өвдөглөж суучихаад самар цөмөөд л ёоёо заза болъё!

2 comments:

  1. Хөөх хүүхэд минь юу болоод байнаа, ойрд танайхаар ороогүй нилээн серьёзны бээгийнүүд оруулсан байх чинь. Европи орчинг төсөөлж байнаа. Нэг л хүйтэн хөндий мэт санагддаг. Ядаж байхад зүс царай нь маниудаас тэс өөр. Сэтгэлд бөглөрөөд байгаа бүхнээ ойр дотны гэх хэн нэгэнтэй хуваалцаж гадагшлуулсан нь дээр гэж бодогдож байна. Нууж хаалгүйгээр итгэдэг нэгэнтэйгээ ярилцвал нилээн хөнгөрөх байх шүү. Хэтэрхий дотогшоо байж өөрийгөө ганцаардуулж болохгүй!!!

    ReplyDelete
    Replies
    1. Sanaa tawisand bayrlalaa mongol busgui mini. Harin tmee oiroos neg tsag gargaj bgaad mongol ruu neg utsaa haltal yariyaa l gj bodoj suuna daa gantsaaraa bolhoor dotroo l bhan zuils bodhoos naashgvi ym daa

      Delete